***Philosopher***Activist***Photographer***Translator*** since 2007

Wednesday, January 6, 2010

Ч.Эрдэнэ: Их гурвалжин

Монголын үндэсрхэг үзэлтэнүүд (=националист), эзотерикчид, мөн энгийн олон залуус ихээр иш татаж, анхааралаа хандуулаад буй Ч.Эрдэнийн "Их гурвалжин: угшил ба оргил" номын агуулгын жагсаалтыг энд тавилаа. Би бээр уг номыг одоогоос зургаа долоон жилийн өмнө уншиж байсан билээ. Хүмүүс уг номд түүний томъёолсон гэх их нэгдэлийн физик математикийн онолыг агуулсан гэж буруу ойлгоод байдагийг ажигласан юм. Хүмүүс уг номыг шүтэн биширч, гайхах, зарим нь өөрийн ертөнцийг үзэх үзэлийг өөрчиллөө гэж буй нь миний хувьд гайхах зүйл биш байлаа: нэгдүгээрт уг ном маань маш товч тодорхой монгол хэлээр бичигдсэн, зохиолч маань хэлье гэснээ элдэв тойруулга далд санаагүй шууд бичиж буй явдал. Хоёрдугаарт маш олон сэдэв, санаа, асуудалыг авч үзсэн нь. Тэдгээрийг энгийн тодорхой хэлээр илэрхийлсэн байдал. Гуравдугаарт монголчуудын, энгийн иргэдийн хувьд урьд хожид огт дуулж байгаагүй сэдэвүүдийн талаар богино хэмжээний эссэ, ялангуяа монгол угсааны үүсэл гаралыг тайлах оролдлого орсон явдал. Номын зорилго угаас үндэстэний сэргэн мандалтад зориулагдсан гэх бөгөөд олон зүйлийн угсаа гарал монголоос, монгол үндэстэнээс үүсэлтэй гэдэгийг харуулахыг хичээсэн. Жишээлбэл сүүлийн жилүүдэд хас тэмдэг монголоос гаралтай, монголчуудын тэмдэг хэмээн үздэг хүмүүс олширсон. Энэ үзэл бодолыг анх олон нийтийн дунд гаргаж тавьсан хүн бол уг номын зохиогч.

Монгол хэлээр шинжлэх ухааны сайн зохиол бүтээлүүд хэвлэгдэх явдал ховор бөгөөд ихэнх нь мухар сүсэгийн, шашины, далдын элдэв хүчийг шүтсэн хүний толгой тэргүүнийг эргүүлэх номнууд орчуулагддаг нь миний хувьд маш харамсалтай байдаг. "Их гурвалжин ном" ийм орчинд маш өвөрмөц санагдах нь дамжиггүй.

Хаа нэгтэй нэгэн монгол эрдэмтэн уг номыг шинжлэх ухааны баталгаатай ном хэмээн эндүүрч, хөдөлшгүй үнэн мэтээр сэтгэн өөрийн бүтээлээр дүүрэн иш татсан байсан нь дээрх ном зарим нэгэн хүмүүнд ямар гүн нөлөөлсөнийг илтгэх аж. Гэтэл уг ном баталгаа, нотолгоогүй, буруу зүйлс ихээр байгааг даанч тэрбээр анзаарсангүй.

Гэхдээ уг зохиол олон өвөрмөц, содон, сонирхолтой зүйлсийг агуулсан гэдэгийг нөгөө талаар хүлээн зөвшөөрөх нь зүй.
Зарим нэгэнд утга авцалдаагүй, баталгаа нотолгоогүй, элдэв факт, алдааны цуглуулга, толгой угаасан ном. Өөр нэгэнд ухаан санаанд нь гэрэл гэгээг түгээгч ном ажээ. Нэг уншихад гэмгүй. Уншаад үнэн гэж итгэхдээ гол бус үнэхээр үнэн гэж үү хэмээн асуух нь гол.

Ч.Эрдэнэ, Их гурвалжин: угшил ба оргил (тайллууд), Улаанбаатар 2002, 2р хэвлэл , 302 талтай
Агуулга:
  • Анхдугаар хэвлэлийн оршил
  • Мөнх тэнгэрийн хүчин дор их суу залийн ивээл дор БИД ЯЛАВ буюу нэмж засварласан хоёрдугаар хэвлэлийн оршил
  • Түүхийн эрэлд хатахуй
  • Түүхэн товч
  • Дорно ба өрний ялгаа зөрөө
  • Суурь соёлын туурь төв
  • Хас ба хос
  • Хас: Хаос ба фуси
  • Хас: тэгш хэм ба амьдрал
  • Арга билэг ба Инь-ян
  • Үзэл, суртал, шүтлэг
  • Домог ба парадигм, хасаас хаост
  • Үсэг, таавар, хариу
  • Дорно, Өрнө: тэвчихүй, үл тэвчихүй
  • Монгол ба Мохенжо даро
  • Хүйс, эрх мэдэл, үр дагавар
  • Мэлхийн орон ба бүргэдүүд
  • Сүмэрийн орон
  • Энлиль, луу, улс
  • Сүмэр, дравидын ондоошил
  • Майя буюу умайчууд
  • Тэнгэризм
  • Овоо, суврага, зиккурат, пирамид
  • Зам мөрийн нэмэлт чимэг оршив
  • Их гурвалжин
  • Түүх сүмэрээс эхэлсэн
  • Монгол түрэг төрөл үү холбоотон уу
  • Гурван хэлийн төсөө
  • Цаг хугацаа ба үр могой
  • ертөнц ба амьд оршихуйн хосмол дүрс
  • нэг, тэг, цэг, тиг, диг, бурхан ба буддха
  • Шидэт тоо 108
  • төгс тоо зургаа, зурхай, есийн тайлал
  • дандарын ёсны урлаг
  • эротик урлаг
  • олноо үзэгдэхүй ба хүйсийн ялгавар
  • маанийн учир
  • янтра хэмээхүй
  • мандал ба суврага
  • онон гол-монгол
  • шинэ үг зохих монгол ёс
  • хэл ба бичгээ сэргээх нь
  • нууц товчоон-ы нэгэн учир
  • сэтгэгдэл
  • шатар ба монгол
  • догу, догон, домог
  • паленке, пуужин,ufo, сансарт илгээх мэдээлэл ба дүрс
  • Non finito зарчим
  • айраг архины соёл
  • түүх тамаглал
  • түүхэн хэлхээ, зангилаа, тулгамдсан динамик
  • монгол ухаан бий юу
  • бодлого ба шийд
  • орчлон ертөнц ба түүний суурь шийд
  • шидэт толь, түгээмэл дүрс ба үнэмлэхүй геометр
  • эвклид гаусс ба тэдгээрийн дараахи геометр
  • америкийн индианууд ба монгол хэл
  • цаг хугацааны нууцаас
  • бурхан уул ба дэлхийн платон бүтэц
  • раманужан, математик зохиролын гоо сайхан
  • Эпилог

16 comments:

  1. Арван жилийн хүүхэд байхдаа(2004-10) анхны хэвлэлийг нь олж уншиж байсан. Сонин содон байсан болохоор сонирхолыг маань шууд татсан. Ямар нэг шүүлтүүргүйгээр тархиндаа хүлээн авсан. Ч.Эрдэнэ гуайд шавь орох тухай бодож байсан. Супер нэгдлийн онолыг заалгах гэж бодсон байх л даа

    ReplyDelete
  2. Одоо их гурвалжныг дахин уншвал ямар сэтгэгдэл төрөх юм бол , би хэр их өөрчлөгдсөн бол , хэдэн жилийн өмнөх шигээ догдлоод л унших бол уу , ...

    ReplyDelete
  3. сонирхолтой асуултууд байна. Хэрэв энэ номыг дахин уншвал төрсөн сэтгэгдэлээсээ хуваалцаарай!!

    ReplyDelete
  4. yamar ch ih aldaatai bichdeg um be dee. aldaa 25 baina shuu! Zuv bichij chadahgui baij ene hunii bichsen umand bas shuumjlel helnee hehe. Naad Erdene geed baigaa hun chini Mongold bol oird turohgui l hun shuu ahij.Unahaas ni umno tolgoid ni baigaa zuilsiig ni avah l heregtei de

    ReplyDelete
  5. @дээрх анонүмоус хүнд,
    Яг ямар алдаатай бичиж байна?
    25н алдааг минь хэлж тусална уу. Би чинь өөрөө тэр алдаагаа мэдэхгүй юм чинь олж харахгүй ш дээ. хэхэ. Эгшиг гээх дүрэмийг хэлж байгаа бол би зориуд эгшиг гээж бичдэггүй. Эгшиг гээх үү үгүй юу гэдэг бол маш ярвигтай зүйл. Энэ дүрэмийг буруу гэж үздэг учираас эгшиг гээж бичихээ болиод маш удаж байна. өөр бусад бичиг үсэгийн алдаа байхыг үгүйсгэхгүй. гэхдээ би алдаатай бичдэг гээд амаа бас таглуулахгүй шүү хэхэ.хэлмээр байгаа юмаа хэлнэ. Би бол Эрдэнэ гуайн хэлж ярьж байгаа зүйлийг их сонирхдог, түүнийг эчнээ хүндэлдэг. Тэгээд ч Эрдэнэ гуай тийм дорой амьтан биш. Хэн юу хэлж байна яаж байна ямар түвшинд байна гэдэгийг мэдэж байгаа. Юмны учир начирыг төвөггүй ялгаж салгачихна дөө.
    Аан, Унахаас нь өмнө толгойд нь байгаа зүйлээс авах хэрэгтэй гэж юу гэсэн үг вээ? сайн ойлгосонгүй. Унах гэж Эрдэнэ гуай хаашаа унах гэж байгаа юм бол?
    хариу бичсэнд баярлалаа

    ReplyDelete
  6. mahchilahaa bolio oilgomjtoi l baina sh dee.

    ReplyDelete
  7. @anonymous
    жоохон тодорхой бичихгүй юу?! Юуг махчихлахаа болих вэ? юу ойлгомжтой байгаа юм бол?

    ReplyDelete
  8. @anonymous
    аан чамайг юуг махчихлахаа боль, ойлгомжтой байна гэж хэлсэнийг чинь оллоо. Блогны бичлэгийг хэлсэн юм байх гэж бодтол миний дээрх сэтгэгдэлийн "Унах гэж Эрдэнэ гуай хаашаа унах гэж байгаа юм бол?" гэдэгийг хэлсэн юм байна. Би албаар тэгж мушгиж "тэнэг" мэдээжийн асуултыг асуусан юм. Яагаад гэвэл нээх Эрдэнэ гуайг хүндэл энэ тэр гэснээ тэр хүнийг үхэж үрэгдэхээс нь өмнө юм хумыг нь ав гэж хэлсэн нь Эрдэнэ гуайг хүндэлсэн миний жинхэнэ сэтгэлийн дургүйг хүргэв. Алтыг нь аваад авдрыг нь хаяана гэсэн л үг. Эрдэнэ гуайг урт удаан насалаасай гэж хүсдэг надад иймэрхүү "тэнэг" бодол таалагдаагүй. Тэгээд ч тэр хүн өөрийнхөө хийх ажилаа надаар тэр дээрх anonymous хүнээр биднээр заалгахгүй хийгээд явж байгаа. Өөрөөр хэлбэл толгойндох юмаа өөрөө өгөөд л явна лээ. Түүний энд тэнд уншдаг лекцийг нь харахад болно. Дээр нь алдаатай бичдэг байж чамд ийм юм хэлэх эрхгүй гэж хэлдэг хүмүүст би дургүй. Зүгээр л хэлбэр хөөсөн арга ядсан зүйл. Өчүүхэн зүйлээр өө хайгчидын арга ядсан үглэл. Энэ өчүүхэн шалтаглал өчнөөн хор уршигтай. Ийм логикоор бол: ядуу болохоор чамд өөдлөх эрхгүй, тэнэг болохоор чи дугарах эрхгүй, хүүхэд болохоор үгээ хэлэх эрхгүй гэж байгаатай л адил. За за баахан үгэлчихлээ.

    ReplyDelete
  9. Энэ ном гадуур номын дэлгүүрүүдээр олдохгүй байнаа. Дахин хэвлүүлэх талаар Ч.Эрдэнэ гуайд дамжуулж болох болов уу?

    ReplyDelete
  10. Нэг бол Ч.Эрдэнэ гуайгаас зөвшөөрөл аваад электрон хэлбэрээр тараавал олон хүн энэ номыг уншина даа.

    ReplyDelete
  11. @anonymous,
    би Эрдэнэ гуайг танихгүй болохоор номыг дахин хэвлүүлэх эсвэл электрон хэлбэрээр болгох талаар тусалж чадахгүй нь ээ.

    ReplyDelete
  12. Судлаач Ч.Эрдэнийн "Их гурвалжин" номыг худалдаж авнаа.

    ReplyDelete
  13. www.mongol-theory.blogspot.com oor Erdene tei hamt bgarai buh shine garsan nom zahialj bolno bidentei hamtraarai

    ReplyDelete
  14. Erdene ii tuslah moon bi utas 99902101

    ReplyDelete
  15. Ch.erdeni official siTe www.superunifeid.com

    ReplyDelete
  16. Одоо энэ номыг зарах хүн байна уу?

    ReplyDelete

Blog Archive

Popular Posts