Deeg Dalantai

***Philosopher***Activist***Photographer***Translator*** since 2007

Monday, December 16, 2019

Jim Collins: Built to last номоос


page 23
Primary output of their efforts is not ...implementation of a great idea, the expression of a charismatic personality, the gratification of their ego, or the accumulation of personal wealth. Their greatest creation is the company itself and what it stands for.
...We found that creating and building a visionary company absolutely does not require either a great idea or a great and charismatic leader.
page 25
"I had no vision of the scope of what I woud start"..."but I always had confidence that as long as we did our work well and were good to our customers, there would be no limits to us."
Walton built ... step by step from that single store until the "great idea"of rural discount popped out as a natural evolutionry step almost two decades after he started his company.

Tuesday, May 29, 2018

Бүтээгдэхүүний орцыг заавал судал

Хэзээ ч ямар ч зүйлд харшилдаггүй байсан би Би-Ойл тосноос аймшигтай харшилаад, энэ явдалаас хойш бүх бүтээгдэхүүний орц найрлагыг судлах ёстой юм байна, орц найрлага нь мэдэгдэхгүй ямар ч барааг хэрэглэхгүй байх ёстойгоо ойлгож ухаарлаа.

Эцэсийн эцэст тухайн бараанаас харшилаад, элдэв өвчинтэй болвол тэр үйлдвэрлэгч, борлуулагч чамд туслахгүй, чи ганцаараа бие, сэтгэл, санхүүгийн маш том хохиролыг амсдаг, чи ганцаараа, чамтай хамт гэр бүл л зовдог юм байна гэдэгийг маш сайн ойлгосон.

Тиймээс бүх бараа, бүтээгдэхүүний орц найрлагыг маш сайн судалж байж, хэрэглэх эсэхээ шийдэж байгаарай. Элдэв аллерги, өвчин үүсгэгчтэй бол ЧИ Л ХОХИРНО, ХЭН Ч, ЮУ Ч ЧАМД ТУСЛАХГҮЙ гэдэгийг маш сайн ойлгоорой.

Тиймээс ямар ч бараа бүтээгдэхүүн хэрэглэхээсээ өмнө судалсан тухай тайлангаа блогийн уншигчидтайгаа хуваалцаж, интернэтийн ой санамжид үлдээхээр шийдлээ.

Би ойл тосыг бүү хэрэглэ! Bi-oil nicht anwenden! Do not apply Bio-oil! Leidensweg

Би-ойл (Био ойл ч нэртэй) нэртэй соривны эсрэг, жирэмсний язралтын эсрэг тосыг түрхээд язралтаас илүү аймшигтай аллерги, өвчинтэй болж, зүгээр байсан бүх арьсаа аймшигтай болгосон түүх.
Bio oil tos buu herele. Bi oil ch gedeg.
***
Бүтээгдэхүүний талаар төрсөн сэтгэгдэл:
Анх хараад нэг их хямдхан, ягаан тос харагдаж билээ. Үйлдвэрлэсэн орон нь Өмнөд Африк гэдэгийг уншаад за яадаг бол доо л гэж бодож байлаа. Анхны зөндөө итгэх хэрэгтэй байж. Доторх тайлбар нь цагаан цаасан дээр хэдэн үг биччихсэн, нэг л итгэл үнэмшил төрүүлээгүй.
***
Нэрийн хувьд:
Герман, Франц улсуудад Био гэж нэрлэхийг хориглосоноос хойш Би болсон. Учир нь биологийн, био бүтээгдэхүүн биш юм.
***
Сөрөг нөлөө:
Жирэмсэн эмэгтэйчүүдэд

Monday, February 19, 2018

Жирэмсэн бүсгүйн унших зөвлөгөөний ном

Жирэмсэн болоод зөндөө асуулт тулгарах бөгөөд хэнээс, хаанаас асуухаа мэдэхгүй хэсэг гайхширдаг. Мэдээж зарим нэг зүйлээ эмчээсээ асууна, ойр тойрны хүн амьтан, онлайн интернэт, ээж ааваасаа гээд асууна. Гэхдээ нэг л цогц мэдлэгтэй болмоор бас санагддаг юм байна лээ.
Нэг өдөр Интерномд иймэрхүү ном хайж явтал саяхан бололтой ном хэвлэгдсэн байсан нь "Тулгар биетэй байх үед юу тулгарах вэ?" ном байлаа.
Үнэ 24,900 (хорин дөрвөн мянга есөн зуун төгрөг).




















Уншлаа. Тун боломжийн ном байлаа. Үнэхээр бодож байсан асуултуудад хариултууд өгчээ.
Умай дахь хүүхдийн үе хөгжил бүрийг тайлбарлаж, түүнтэй холбоотойгоор эхийн байдал төлөвийг ч нарийн өгүүлжээ.
Ерөнхийд нь гүйлгэж нэг уншаад, дараа нь урд хойноос нь хэрэгтэй эсвэл сонирхсон сэдвээ уншихад бас боломжтой.
Ямартай ч жирэмсэн эмэгтэй, ялангуяа анхлан жирэмсэлсэн бол анхан шатны ойлголтыг хурдтай, цэгцтэй авах боломжтой тун догь ном байна лээ.

















 
Сул тал гэвэл, эмэгтэй хүний анатоми бүтэцийг бага харуулж, тайлбарласан нь, анатомийн зураг бага. Гэхдээ орчин үед интернэт байгаа болохоор, анхан шатны мэдлэг дээрээ тулгуурлаад илүү дэлгэрэнгүй мэдээллийг өөрөө хайх боломжтой. 

Saturday, July 15, 2017

Пластик хуванцараас татгалзаж хог хаядлаа багасгаж байгальд ээлтэй амьдрахаар шийдлээ.

Пластик хуванцараас татгалзаж хог хаядлаа багасгаж байгальд ээлтэй амьдрахаар шийдлээ. Ядаж Бага багаар ч болов. Модон иштэй шудний сойз олж авлаа. Сойзны ус харамсалтай нь пластик юм байна. Дараагийн зорилго пластик Усны сав, хуванцар пластик уутнаас татгалзах хэрэглэхгуй байх.

Monday, July 10, 2017

МАНАН системийн төгсгөл

Ерөнхийлөгчийн албаа хүлээлгэн өгсөн Элбэгдоржоор төлөөлүүлэн, бэлгэдэл талаасаа, түүхийн нэгэн хуудас Монгол улсын маань хувьд ингээд дуусч байна гэж би лав хувьдаа харж байна.
Элбэгдорж насны хувьд хэдийгээр залуу, 54-хэн настай ч, үйл хэргийн хувьд "ардчилсан хувьсгал"-ыг гардан хийлцэж, нүүр царай нь, нэгэн бэлгэдэл болсоны хувьд тэр байж болох бүхий албан тушаал, "оргил"д нь хүрсэн. Ер нь үүнээс цааш тэдний хувьд газар үгүй, үүнээс хойш чадвар үгүй. Тэдэнд хийж, өөрчлөх бүх алба, албан тушаал нь байлаа, эцэстээ үүсгэсэн системийнхээ ерөнхийлөгчөөр нь хүртэл өөрөө 8 жилийн турш ажиллаа, парламентийг хүртэл авч явлаа. Ер нь 4 жилийн дараа бол Монголын түүхийн "ардчилсан" үеийн талаар бичилцэж, маргалдаж болохоор арвин түүх цугларсан, нэгэн үе өнгөрч, хуудас дүүрсэн.
Баттулгын хувьд цоо шинэ өөрчлөлт, шинэчлэлт хийж чадахгүй ч, тогтсон систем доторх элдэв маргаантай этгээдүүдтэйгээ л тооцоо бодох, МАНАН системийн төгсгөлийг илүү хурдасгах байх гэж харж байна.
Ер нь ямар нэгэн юм дуусна, мөхнө, солигдоно, шинэчлэгдэнэ гэдэг бол гаднаасаа гэхээсээ илүүтэй дотроосоо өөрөө хар аяндаа болдог зүйл юм байна гэдгийг ойлгосон. Нэгэнт эхэлсэн зүйлийг харин түргэсгэх, удаашруулах сонголт бол гадна тал буюу МАНАНгийн эрин үеийг төгсгөл болгож нэн шинэ үе гарч ирэхийн мөрөөсөл болсон хүмүүст лав байгаа.

Saturday, July 8, 2017

Дон Корлеон 50.7%

За ямар ч байсан Эбигээс давсан байна. 50,23% аар эби гарчээ суулд. Дон Корлеон 50.7%



***

Дахиад 40, 50000 санал авбал 51% болох нь.

***
July 6 at 10:34pm ·
Саун дахь Мафинуудын алалцаан. Дон Корлеон негеедуулийг ч цусыг нь холиж байнаа. Ядаргаатай энэ МАНАН сарниж нар хэзээ мандах бол доо
***

Friday, July 7, 2017

би юу хийчих вэээ

хаха би юу хийчих вэээ загалмайлсан эцэг дон корлеоныг сонгочихлоо гэжүү.

"сонгууль өгөх" биш ээ

Манайхаан, жоохон зөв ярьмаар байнаа: "сонгууль өгөх" биш ээ, харин санлаа өглөө, сонгуульдаа оролцлоо, сонголоо гэх мэтээр...

Tuesday, June 27, 2017

Манайхан Баттулгыг ганцааранг нь л мафи гээд байх юм.

Манайхан Баттулгыг ганцааранг нь л мафи гээд байх юм. Гэтэл нөгөө хоёр тал мөн л ялгаагүй мафи ш дээ. Гэснээс Доржзодовыг нүцгэн шалдан саунд дуудаж, бүгдээрээ нүцгэн уулзалт хийдэг чинь жинхэнэ мафиудын хэв маяг гэж Холливүүдийн киноноос ганц ойлгосон юм маань юм байна. Хамгийн сонирхолтой нь шалдан мафиудын уулзалт дээр 1 сая доллар амласан хүний дэргэд хамар гэдэг хүн сууж байсан гээд байгаа. Тэр хамар маань фэнгшүйг дэмжээд байгаа. Мафийн сүлжээг хар масс мань мэт ч ойлгохгүй юм дөө. Нууц мафиудаас ил тод Дон Корлёон нь ядаж барицтай юм даа хэхэ. жич мафиудын саун дахь алалцааны тухай кино eastern promises

Blog Archive

Popular Posts