Жирэмсэн болоод зөндөө асуулт тулгарах бөгөөд хэнээс, хаанаас асуухаа мэдэхгүй хэсэг гайхширдаг. Мэдээж зарим нэг зүйлээ эмчээсээ асууна, ойр тойрны хүн амьтан, онлайн интернэт, ээж ааваасаа гээд асууна. Гэхдээ нэг л цогц мэдлэгтэй болмоор бас санагддаг юм байна лээ.
Нэг өдөр Интерномд иймэрхүү ном хайж явтал саяхан бололтой ном хэвлэгдсэн байсан нь "Тулгар биетэй байх үед юу тулгарах вэ?" ном байлаа.
Үнэ 24,900 (хорин дөрвөн мянга есөн зуун төгрөг).
Уншлаа. Тун боломжийн ном байлаа. Үнэхээр бодож байсан асуултуудад хариултууд өгчээ.
Умай дахь хүүхдийн үе хөгжил бүрийг тайлбарлаж, түүнтэй холбоотойгоор эхийн байдал төлөвийг ч нарийн өгүүлжээ.
Ерөнхийд нь гүйлгэж нэг уншаад, дараа нь урд хойноос нь хэрэгтэй эсвэл сонирхсон сэдвээ уншихад бас боломжтой.
Ямартай ч жирэмсэн эмэгтэй, ялангуяа анхлан жирэмсэлсэн бол анхан шатны ойлголтыг хурдтай, цэгцтэй авах боломжтой тун догь ном байна лээ.
Сул тал гэвэл, эмэгтэй хүний анатоми бүтэцийг бага харуулж, тайлбарласан нь, анатомийн зураг бага. Гэхдээ орчин үед интернэт байгаа болохоор, анхан шатны мэдлэг дээрээ тулгуурлаад илүү дэлгэрэнгүй мэдээллийг өөрөө хайх боломжтой.
***Philosopher***Activist***Photographer***Translator*** since 2007
Monday, February 19, 2018
Subscribe to:
Post Comments (Atom)
Blog Archive
Popular Posts
-
Монголын үндэсрхэг үзэлтэнүүд (=националист), эзотерикчид, мөн энгийн олон залуус ихээр иш татаж, анхааралаа хандуулаад буй Ч.Эрдэнийн ...
-
Энэ зураг ямар сайхан юм бэ!!! Буддизм болон зарим нэг зан үйлийн бясалгалд мандала тусалдаг бол, надад огторгуй гариг эрхэсийн зураг бясалг...
-
Өнөөдөржин Өлсгөлөн Зүрх (=Hungriges Herz) хэмээх доорх дууг сонсч байна. Бельги охидын найрал дууны хамтлаг герман дуу дуулжээ. Хүмүүст гер...
-
Жирэмсэн болоод зөндөө асуулт тулгарах бөгөөд хэнээс, хаанаас асуухаа мэдэхгүй хэсэг гайхширдаг. Мэдээж зарим нэг зүйлээ эмчээсээ асууна, ой...
-
Өмнөд Францын Hyeres хотноо болсон HYERES хувцас загвар, гэрэл зурагийн олон улсын 25 р фестиваль өнөөдөр төгссөн байна. Шинэ залуу дизайн...


No comments:
Post a Comment