Хамагийн сүүлд уг сонин вэбдээ одоогийн ерөнхий сайд С.Батболдын хөрөнгөжсөн арга барил, Бороогийн уурхайг зарсан, Тухайн үед улс төрийн байдал ямар байсан, хэн ямар хууль баталсан талаар нийтлэл бичжээ.
Тогтвортой байдлын гэрээ гэх мэтийг тухайн үед яагаад баталсаныг ухвар мөчид ухаантай би хүртэл гайхаад олохгүй юм хэхэ. Энэ бүх үйл явдал болж байхад миний үеийн залуус 10н жилийн хүүхэдүүд....юун төр засагийг эсэргүүцэх... Гэтэл бидний ирээдүйд үүсэх олон олон асуудалын уг учиг яг л энэ үед тавигджээ гэдэгийг нийтлэлийг уншаад мэдэгдэнэ. Монголын улс төрчид үнэхээр даанч дээ, арай ч дээ юмаа.
Сурвалжлагч О.Мөрөн гуай бичиж буй зүйлээ элдэв хов жив, худал зүйлээс гаргаж ирээгүй гэж найднам. (Одоо үед хэн, юуг, ямар зорилготой бичиж байгааг тааварлахын аргагүй болсон шүү дээ) Уг нь нэг вэб сонин дээрх нийтлэлийг бусад нь дуу дуугаа авалцаад л copy+paste гээд өөрийнхөө вэбдээ чирээд ирдэгсэн биш бил үү? Гэтэл энэ нийтлэлийг хэн ч өөрийнхөө вэбсониндоо тавиагүй байна.
Уншаад үзтэл блогийн өмнөх бичлэгтэй хамаатай зүйл их байсан тул, уг нийтлэлийн зарим чухал хэсэгийг би блогтоо чирээд ирлээ. Бүрэн эхээр нь уншихыг хүсвэл сонины вэбсайтруу ороорой. Шүүмжт нийтлэлийг бичсэн МӨРӨН гуайд үнэхээр талархлаа.
Эх сурвалж: Нийгмийн толь сонин
http://niigmiintoli.mn/index.php?option=com_content&view=article&id=6717:-01&catid=3:2009-02-16-12-04-31&Itemid=47
Бичсэн: О.Мөрөн
Бороог там болгосон нь /Цуврал №1/
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд гэж хэн бэ… Түүнийг эдийн засагч мэргэжлээр төгсөхөд Гадаадтай эдийн засгаар харилцах улсын хороонд хуваарилсан байна…“Монгол импекс” нэгдлийн Экспорт фирмийн даргаар томилжээ. …1990-ээд оноос нийгмийн байгуулал солигдож, хүмүүс ганзагын наймаанд хошуурч байхад түүний давуу боломж нь албан тушаал нь байсан бололтой. … хэн ч “Монгол импекс”-ээр дамжуулж наймаа хийхээ больсон үе. Тиймээс санаа нийлдэг хэдэн найзынхаа хамт банкнаас 30 сая төгрөг зээлж ноолуурын наймаанд морджээ….Олсон ашгаараа “Алтай трейдинг” ХХК-ийг байгуулж, ОХУ-аас шатахуун экпортолсон анхны аж ахуйн нэгжүүдийн тоонд зүй ёсоор багтжээ. Түүнчлэн Солонгос улс руу бугын эвэр зөөж…. Харин дараа нь “Чингис” зочид буудалтай нэр холбогджээ. Түүнчлэн уул уурхайд хөрөнгө оруулахаар шийдэж, алдарт Бороогийн ордыг сонирхож эхэлсэн аж… уг ордыг Америкийн “Моррисон Кнудсон” гэдэг компани 1992-1995 онд эзэмшсэн нэр зүүж байгаад “ашиггүй” хэмээн лицензийг нь буцааж өгөн нутаг буцсан нь…. эл компани ордыг яагаад орхиж явсан талаар “Үндсэн орд атлаа тонндоо дөнгөж 1.7 грамм алттай. Тэгээд ч унци алтны үнэ 250 ам.доллар хүртлээ уначихсан байсан” хэмээх тайлбар хийдэг. Харин үнэн чанартаа тухайн үед унци алтны үнэ дор хаяад 320 ам.доллар хүртэл өсч байжээ. Ингээд ноён С.Батболд Бороогийн алтны ордыг өөрийн болгож амжсан байна. …Австралийн “Портлэнд хаус” компанитай холбоо тогтоон …дотносч чаджээ. Ингэснээр эхний ээлжинд гурван сая ам.доллар гаргаж хувьцаа эзэмшихийг зөвшөөрсөн төдийгүй дэлхийд уран олборлолтоор толгой цохьдог Канадын “Кэмико” хэмээх компанитай холбож өгчээ. Ингэж л “Бороо гоулд” компани байгуулагдсан түүхтэй.
Харин хэсэг хугацааны дараа С.Батболд 25 сая ам.доллараар Бороогийн ордыг зарсан гэдэг. Гэхдээ үнэн хэрэгтээ нөөцийн тоо хэмжээгээрээ Монгол Улсдаа томоохонд тооцогддог энэ их хөрөнгийг 25-хан сая ам.доллараар борлуулсан гэдэгт эл хүрээнийхэн одоо ч эргэлздэг юм билээ.
Энд уг ордын талаар тодруулахад, улсын төсвөөс нөөцийг нь тогтоосон стратегийн үндсэн орд юм. 1992 онд Засгийн газраас санаачилсан “Алт” хөтөлбөрт уг ордоос жил бүр хоёр тонн орчим алт олборлож, 15-20 жил ашиглахаар төлөвлөж байжээ. Гэвч 1998 онд тухайн үед Сангийн сайд Б.Батбаяр (Баабар) улсын эрх ашгийг харгалзсан бодлогогүйгээр, тус ордыг гадаадын хөрөнгө оруулалтай “Бороо гоулд” компанид тогтвортой байдлын гэрээ гэх “хөрөнгө юүлэгчээр” ордыг ашиглах онцгой эрхийг олгожээ. Өөрөөр хэлбэл, Ардчилсан холбоо эвсэл засгийн эрхэнд байхдаа гадаадын хөрөнгө оруулагчдыг татна гэсэн үгээр бамбай хийж, эхний таван жилд татвараас 100 хувь, дараачийн таван жилд 50 хувь чөлөөлөх хууль баталсан нь “Бороо гоулд”-ад ашигтай туссан. … Гэхдээ л ийм хууль баталсан төрийн түшээд, тогтвортой байдлын гэрээг үзэглэсэн Ц.Элбэгдорж нар ч уг таагүй шүүмжлэлээс хуваалцах ёстой болов уу.
...Хамгийн гол нь Монгол Улсын хэзээ ч дахин нөхөгдөшгүй баялгийг гадны нэгэн компани богино хугацаанд өндөр үр ашиг олж, цөлмөн авах нөхцөлийг бүрдүүлсэн гэдэгтэй хэн хүнгүй санал нийлнэ. Түүнчлэн Бороогийн 43 тн алтыг ямар ч татваргүйгээр харийнхан цөлмөөд дууссан. Өөрөөр хэлбэл, манайх өнгөрөгч онуудын гүйцэтгэлээр тавхан жилийн хугацаанд эл хэмжээний алт Канад руу гаргасан байдаг. Үүгээр ойролцоогоор 850 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн гэсэн үг. Харин манай улсын төсөвт 100-гаад тэрбум төгрөг л үлдсэн. Энэ бол үндэсний эмгэнэл. Ямар сайндаа л тухайн үед УИХ-ын гишүүн агсан О.Энхсайхан “Бидэнд 10 литр сүүнээс пенциллиний шилийг л өглөө” гэж халагласан байдаг юм. Мөн яг л ийм жишгээр Сүхбаатар аймаг дахь Төмөртийн Овоогийн ордын хэдэн тэрбум төгрөгөөр үнэлэгдэх цайрыг Хятадад зүгээр тавиад туучихсан байх жишээтэй.
Мөн энд нэг зүйлийг тодруулахад, 2003 оны аравдугаар сараас тус ордод олборлолт хийж эхэлж байжээ. Энэ үеэс эхлэн 2010 он хүртэл буюу долоон жилийн хугацаанд 49560 кг алт олборлож 595284 мянган ам.долларын ашиг олжээ. Харин 2003 онд дэлхийн зах зээл дээр нэг унци алтны үнэ дунджаар 500 ам.доллар байж. Тэгэхээр 122 тэрбум 851 сая орчим ам.долларыг тус компани олжээ. Энэ үед тус компани аж ахуйн нэгжийн албан татвар төлдөггүй байсан. Түүнчлэн татвар төлөх ёстой 2007 онд 8000 гаруй кг алт олборложээ. Тэр үед нэг унци алтыг 700 орчим ам.доллараар борлуулж, 178 тэрбум гаруй төгрөг олсон байна. Харин өнгөрөгч онд 3455 кг алт олборлож, цэвэр ашиг нь 65200 мянган ам.доллар хүрсэн байх юм.
Энд орхигдуулж болохгүй нэг зүйлийг сонордуулахад, манай улсад өнөөдөр нэг литр ус нэгээс арван төгрөгийн хооронд хэлбэлзэлтэй худалдаалагдаж байгаа. Гэтэл энэ компани Бороо голоос эхтэй гүний цэвэр усны тонныг нь зургаан төгрөгөөр авч хэрэглэж байна. Тус компани өнгөрөгч жилд 25 сая 603 мянга 600 шоо метр ус хэрэглэхээ мэдэгдсэн ч тухайн жилийн хагас гэхэд 70 хувийг нь ашигласан талаар холбогдох газраас мэдэгдэж байв. Түүнчлэн өнгөрөгч жилд УМХЕГ хэрэгцээний усных нь литр тутмыг 100 төгрөгөөр тооцож 588 сая 182 мянган төгрөг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Татварын албанд тушаах шаардлага тавьсан. Гэтэл тус компани Засгийн газартай хийсэн тогтвортой байдлын гэрээнд үйлдвэрийн хэрэглээний усны тонн тутмыг зургаан төгрөгөөр тооцсон хэмээн мэдэгдсэн байдаг.
Өнгөрөгч онд УИХ-аас ажлын хэсэг гарган уг компанийн үйл ажиллагаатай танилцахад, хэд хэдэн зөрчил илэрчээ. Тухайлбал, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан судалгаанд заасан зардлыг нөхөн сэргээлтэд зарцуулаагүй байна. Мөн ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль бусаар бусдад шилжүүлсэн байсныг илрүүлжээ. Түүнчлэн цианы хүчлийн хэмжээнд байнгын хяналт тавих төхөөрөмжгүй зэрэг олон зөрчил дутагдал илэрчээ. Тус компанийнхан 2007 оноос хойш 2016 тонны цианит натрийг импортлон оруулж ирснээс 1040 тонныг нь баяжуулах үйлдвэрт ашигласан байна. Шалгалтын явцад үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа химийн бодисын зарцуулалтын тайлан бүрэн бус бөгөөд хугацаанд нь гаргаж холбогдох байгууллагад өгөөгүй нь тус тус тогтоогджээ.
No comments:
Post a Comment