
Бэлхүүс барьж, түүнийг тодотгосон. Бэлхүүс хэсэгийн оёдол оруулга тун зохисон байна. Бэлхүүсэвч өмсөхдөө энэ тохиолдолд өөрийн хөхийг анхаарах хэрэгтэй юм байна. Дээрх зураг дээр байгаа шиг тал дутуу, хөхөвч ч биш, бүс ч биш хоёрын хооронд байж болмооргүй мэт. Цамцны мөрнөөс доошх пөмбөгөр хэлбэр мөн бугуйн хэсгээр нарийхан нь надад үнэхээр таалагдав. Цамцны ханцуйгаа байн байн шуух хэрэггүй болох нь ээ.
Хамагийн гол нь миний хувьд уг цамцны материал: зөөлөн хөвөн даавуун бололтой. Гэхдээ энэ цамц+бэлхүүсэвч маань хүн бүрт зохихгүй байх. Туранхайвтар, туранхай хүнд зохих байх.
Дээр нь энэ цамцтай моделийн үс засалт үнэхээр тохирчээ. Үсээ ингэж засч болох юм.
Look book дэхь энэ цамцнаас бусад хувцас огт таалагдсангүй. Нэг л хоорондоо зохилдохгүй, хувцасны овоолго болчихсон юм шиг.
жич: look book гэж тухайн шинэ цуврал бүтээгдэхүүнийг харуулсан фото альбом/ном. Уг номоо харилцагчидруугаа явуулна. Жишээ нь загвар зохион бүтээгч маань хувцас загварын сэтгүүлүүдрүү, гэрэл зурагчидруу, худалдан авагчидруу г.м.
Сонирхвол доорх хаягууд руу ороорой
зурагуудыг үзмээр байвал
http://fashiongonerogue.com/2009/12/alexander-wang-springsummer-2010-anja-rubik-edita-vilkeviciute-hanne-gaby-odiele-liu-wen-mirte-m/
александэр вангийн талаар
http://en.wikipedia.org/wiki/Alexander_Wang_%28designer%29
No comments:
Post a Comment