Сэтгүүлийн энэ удаагийн сэдэв биеийн хэмжээ. Хүн болгон гадарлах байлгүй: орчин үеийн хувцас загварын ертөнц тураалтай моделиор өөрийгөө илэрхийлдэг болоод удаж байна. Үүний эсрэг олон хүмүүс идэвхийлэн тэмцдэг болоод зарим улсад төрөөс тураалтай байх моодны эсрэг сурталчилгаанд хүртэл мөнгө зарцуулж байгааг дуулсан байх. Сүүлдээ тарган гэдэг үг бараг л хараалын үг болох дөхөв. Тарган нь турах гэж, туранхай нь бүр яс арьс болох гэж үзэлцдэг болсон.
Монголын болон барууны хувцас загварын бизнес, системийг миний бие бага зэрэг мэднэ. Яг үнэнийг хэлэхэд баруунд загвар зохион бүтээгч, загварын компани, үйлдвэрүүд, зар сурталчилгааны салбарт ихээхэн хариуцлага байгаа бөгөөд тэдний хүсэл шийдвэрээр өнөө үеийн залуус юуг сайхан, юуг муухай гэх вэ гэдэгээ үнэндээ заалгаж удирдуулж даруулж байгаа. Гэхдээ энэ байдал нэг их удахгүй байх.
V сэтгүүл энэ удаад тарган моделиудтай хамтарч ажилласан нь сүлжээгээр дүүрэн шуугиан болоод байна. Би энэ ажилыг үнэхээр дэмжиж байгаа. Доорх зураг надад үнэхээр таалагдаж байна. Ялангуяа энэ эмэгтэй бүр таалагдаж байна. Махлаг бүсгүйн гоо үзэсгэлэнтэй харагдахгүй байна гэж үү?
Туранхай хүн л сайхан харагддаг гэсэн загварын ертөнц дэхь дүрэмийг өөрчлөх ажилууд явагдсаар.Европт, баруунд ямар эмэгтэйг сайхан гэх вэ гэдэг төсөөлөл маш хурдацтай өөрчилөгдсөнийг дараах хоёр зурагаас харахад ойлгомжтой.


V сэтгүүл мөн нэгэн сонирхолтой editorial хийсэн нь туранхай махлаг хоёр хүнд нэгэн ижил хувцас өмсгөж зурагийг нь сонирхолтой авчээ. Доорх зурагийг харна уу!
Зүүн талынх нь баруун талынхаа бодвол туранхай эсвэл эсрэгээр баруун талынх нь зүүн талын эмэгтэйг бодвол арай "мах шөлтэй". Аль алинд нь хувцас нь зохиж байна. Махлагдуу нь илүү гоё харагдаж байна, миний хувьд.Тарган ч бай туранхай ч бай хүн бүр эрүүл саруул, өөртөө итгэлтэй, биеэ хайрлаад амьдарвал амьдрал илүү сайхан болох бус уу.
Илүү дэлгэрэнгүй мэдмээр байвал ийшээ
V magazine махлаг бүсгүйчүүдтэй хамтран ажиллаж байгаа нь видео
http://www.vmagazine.com/page.php?pn=size
Сэтгүүлд орсон зарим нэг сайхан зурагийг эндээс хар
http://models.com/v-magazine/v-size-2.html
Туранхай таргавтар хоёр моделийг нэгэн зэрэг
http://models.com/v-magazine/v-size-1.html
No comments:
Post a Comment