***Philosopher***Activist***Photographer***Translator*** since 2007

Tuesday, February 2, 2010

Тэргүүлэгч хувцас загварын компаниуд хямралд өртсөний илрэл

Хувцас загварын ертөнцийн талаар баримтат кино хийсэн нэгэн найруулагчийн ярилцлагыг үзлээ. Хувцас загварын компаниуд нилэнхүйдээ эдийн засагийн хямралд өртсөн, хүмүүс хувцасанд мөнгө зарцуулах нь багассан гэдэгийг хэлэв. Нээрээ л хараад байтал хаа сайгүй, ялангуяа тэргүүлэгч компаниуд өртсөн нь илэрхий. Юугаар илэрч байна вэ гэвэл тэдний сурталчилгаагаар. Ирэх хавар зуны хувцасны сурталчилгаа сонин сэтгүүл, сүлжээгээр аль хэдийн цацагдчихсан. Гэтэл тэдэнд нэгэн адилхан шинж байна. 2010 оны хавар зуны дараах рекламуудыг нэг хар даа. Авсан зурагчин, янзалж эвлүүлсэн, зар сурталчилгааны албаны хүмүүс нь гээд л хаа сайгүй нэг ижил хямралд орсон бололтой. Тэд өөрсөдөө үүнийгээ ч мэдэхгүй байгаа л даа хөөрхий. Та олж харж байна уу?



Одоо олж харсан байлгүй дээ. Бүх фото сурталчилгаан дээрх эмэгтэйчүүд хэвтсэн байрлалтай. Хэвтээгүй бол суусан байдалтай. Үгүй бол хариугүй унах гэж байгаа өөрөөр хэлбэл удахгүй газар хэвтэхийн дохио.

Тэгэхээр сурталчилгаа, хувцас загвар, бүтээлч, гэрэл зураг гээд л салбар салбарт эдийн засагийн, бүтээлч сэтгэхүйн хямрал нүүрлэсэн юм болов уу. Эсвэл уйдаад, ядараад бүгдээрээ нэг амрахаар шийдэв үү?

Жаран чавганц уралдвал аль нэг нь түрүүлж л таараа гэдэг шиг эдгээр сурталчилгаа дотороосоо Александр Маккүйнийн могойтой, өнгөтэй өнгөлөг фото хамагийн сонирхолтой, уйдаахааргүй, бүтээлч, өнгө үзэмж хоршжээ. Бусад нь яагаад хэвтэв гэдэгийг мэдэх юм алга. Хөөрхийс ядарчээ, туйлджээ, эцжээ гэж л бодохоос. Эсвэл хамт хажууд нь хэвтэхийг уриалаад байна уу? хэхэ

P.S: Гүүгэлээр бичлэг маань олон улс ороны хүмүүст илрэг гэж бодоод хагас хугас мэдэх англи хэлээрээ доор бичлээ.
(what happened to fashion/clothing industry??? I think it is in deep crisis. You have to only see their spring summer 2010 campaigns. All girls are so tired and lay down etc. The sign of crisis, I think! All they are also so boring except Alexander McQueen)

No comments:

Post a Comment

Blog Archive

Popular Posts