Нэгэн эмэгтэй гэрэл зурагчинг эх ороныхоо нэр төрийг гутаасан хэрэгээр шүүж, буруутайг нь тогтоожээ. Умида Ахмедова гэрэл зурагчин, кино хийгч бөгөөд түүний узбек хүн ардын жирийн өдөр тутамын амьдрал ахуйн зурагууд нь узбек улсын нэр хүндийг олон улсын давцанд унагаасан, хүн ардыг бүдүүлэг соёлгүй мэтээр харууллаа хэмээгдэн буруутгагдсан байна. Гэхдээ гэрэл зурагчин эмэгтэйг тэр дор нь өршөөлийн хуульд хамруулж, шоронд хоригдох ялыг хүчингүй болгожээ.
Тэрбээр ямар зураг авсаныг нь харна уу.
Жишээ нь дээрх зураг. Холбогдох албаны хүмүүс хэлсэнээр бол гэрэл зурагчин цэвэрлэгээ хийж байгаа, шал шавхай шүүрдэж байгаа эмэгтэйчүүдийн зурагийг маш их авдаг. Гадаад ертөнцөд "узбек эмэгтэй хог шүүрдэхээс өөр ажилгүй" мэт харагдуулж байна гэж буруутгасан байна, хэхэхэ ^_^
Байдаг л жирийн өдөр тутамын амьдрал, хүн ардын гэм зэмгүй гэрэл зурагнууд л надад харагдах юм, уг нь.
Узбекчүүд ялангуяа албан тушаалтанууд нь их л эмзэг комплекстой юм уу даа.
Бас манай монголтой төстэй байдалтай мэт. Гадны телевизүүд, сурвалжлагчид, гэрэл зурагчид монголын тухай үзүүлэхлээрээ хөдөө гадаа, малчин ард, морио унаад давхих залуус хүүхэнүүд, эсвэл хотын траншенд амьдарч буй хүүхэдийг л үзүүлдэг гээд ихэнх монгол хүмүүс дургүй байдаг. Бид ч бас байшинтай, зурагтай, гар утас барьдаг гэдэгийг харуулдаггүй хэмээн их л гомдоллодог.
Энэ хэрэгээс харахад Узбекстанд улс ороны нэр төрийн талаарх яриа арай хурцадмал байгаа бололтой.
Ямар нэгэн улс өөрийн уран бүтээлчидийг хяхаж хавчаад эхэлвэл тухайн улс буруу зүгрүү явж байгаа юм байна гэж ойлгоход бараг буруудахгүй байхаа. Дээр нь иймэрхүү энгийн зурагаас болоод шийтгэж байна гэдэг...?
Дэлгэрэнгүй мэдээлэлийг дараах хаягаас http://news.bbc.co.uk/2/hi/asia-pacific/8507519.stm
No comments:
Post a Comment