Галт уул дэлбэрсэн учираас гээд өнгөрсөн таван өдөрийн турш германы холбогдох албаны хүмүүс агаарын тээвэрийн зам хаагаад, хөөрхий өндөр хөгжилтэй гэгдэж буй технологижсон нийгэм ямар эмзэг вэ гэдэгийг харуулав. Хэт комплекс нарийн зохион байгууллалттай нийгэм эцэстээ ямар нэгэн нөлөөгөөс болоод уналтанд орох нь тун амархан эмзэг юм байна гээд л хэвлэл мэдээлэлээр л авч хэлэлцсэн хүмүүс. Жирийн ард иргэд харин онгоц нисэхгүй байгаад их тайван хандаж, зарим нь ч бүр баярлаж байна лээ.
Ийм нэг бүдүүвч зураг олж үзэв. Үнэн худалыг мэдэхгүй. Сонирхолтой л юм.
Европын агаарын тээвэрүүдийн ялгаруулж буй CO2 өдөрт 350 мянган тонн, исландын галт уулынх ойролцоо 150 мянган тонн юм байна. Нислэгийн 60 хувийг зогсооход л 200 мянга гаруй CO2 ялгарахаа больж буй юм гэнээ.

Эх сурвалж
http://s3.amazonaws.com/infobeautiful/planes_volcanos.
No comments:
Post a Comment