Ерөнхий сайд С.Батболдын 2011 оны төсөвөөсөө иргэн бүрт 21,000 төгрөг өгөхөөр болсон талаар хэд хоногийн өмнө бичсэн билээ.
МАХН-ын 26-р их хуралд тавьсан түүний илтгэлийг уншив. Ерөнхий сайдын хувьд түүний юу хэлж ярисаныг сонирхууштай.
МАХНамын ойрын 20н жилд баримтлах зарчимаа "Их бүтээн байгуулалт" гэж тэрбээр нэрлэжээ. Одоогоор дэлхийн улсуудын дунд хүний хөгжилийн индексээр Монгол улс 114 т орж буй бол дөрвөн жилийн дотор буюу 2015 онд 65 т орох зорилгыг дэвшүүлсэн байна.
"Ийм стандарт хэмжүүрээр харвал өнөөдөр Монгол Улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийн улс орнуудын дотор 114 дүгээр байранд байна. Энэ үзүүлэлтээр 2015 онд 65-р байранд, 2021 он гэхэд эхний 50-р байранд орохоор зүтгэх тодорхой зорилт саналыг дэвшүүлж байна."
114-65=49 байраар урагшлах ажээ. Энэ бол үнэхээр ТОМ зорилго. Миний хувьд бол харин зүгээр хий ХООСОН мөрөөдөл. Эхний асуулт - Яаж дөрөвхөн жилийн дотор Монгол улс маань ийм үүсрэнгүй дэвших вэ? Бодит байдалаас хол тасархай мөрөөдөх шаардлага байна уу?
2011 онд л гэхэд ямар их хэмжээний мөнгийг ард иргэдэд тараахаар болсон билээ? Мэдээж тараах мөнгө нь үүгээр дуусахгүй биз. Дөрвөн жилийн дотор ийм үсрэнгүй хөгжих зорилт дэвшүүлсэн Ерөнхий сайд маань ийм их хэмжээний мөнгө зүгээр тараагаад сууж байж болох уу? (Тараах мөнгөнөөс гадна хэдэн тэрбум төгрөг элдэв янзын албан тушаалтануудын халаасруу урсч байдагийг бодох хэрэгтэй.) Энэ түүний хийж байгаа АЖИЛ АМ хоёрынх нь ЗӨРҮҮ биш гэж үү?
Хүний хөгжилийн индексээр 65 д орох зорилгыг биелүүлэхийн тулд мөрдөх зарчим нь ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ.
"Өнгөрсөн хугацаанд ядуурлыг бууруулах чиглэлээр төрөөс, олон улсын ба гадаад, дотоодын төрийн бус байгууллагаас олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, асар их хөрөнгө мөнгө зарсан. ... Байдал өөрчлөгдсөнгүй. Харин ч ядуурлын эргүүлэг улам гүнзгийрэх шинжтэй боллоо. Ийм байдлыг эцэс болгож, ... гарах гарцыг МАХН олж харах ёстой. Энэ бол их бүтээн байгуулалт. "
Их бүтээн байгуулалт гэдэгээрээ тэрбээр маш өргөн хүрээг хамруулж ойлгож байгаа юм байна. Гол анхаарал татсан зүйл юу вэ гэвэл ойрын үед энэхүү их бүтээн байгуулалт ямар хэлбэртэйгээр явагдах вэ? гэх асуултын хариу юм.
"Ойрын хугацаанд уул уурхайн салбар нь эдийн засгийн хөдөлгүүр, орлогын үндсэн эх үүсвэр байх болно. ... Их бүтээн байгуулалтын буухиа галт тэрэг нэгэнт хөдөлсөн. “Шинэ бүтээн байгуулалт”, “Шинэ төмөр зам” зэрэг улс орны хэмжээний том төслүүдийг санаачилж, төрийн бодлого болгон батлуулж эхний алхмаа хийгээд байна. Цаашид улам хурдлуулж, эрчийг нь авахуулах болно. Үүний тулд аймаг бүрт нэг томоохон төсөл хэрэгжүүлэхийг бид зорьж байна. Жишээлбэл, Баян-Өлгий аймагт Асгатын мөнгөний ордыг, Дорнодод ураны орд газруудыг, Дорноговьд “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборыг, Өмнөговьд Оюутолгой, Тавантолгойн орд гэх мэт төслүүдийг эхлүүлж үр дүнд хүргэнэ. Эдгээрийг дагаад олон арван мянган ажлын байр бий болгоно. "
Хариулт тодорхой боллоо. Ойрын дөрвөн жил үндсэндээ уул уурхайн салбарыг хөгжүүлэхийг их бүтээн байгуулалт гэж ойлголоо. Газарын баялагийг Хятад тэргүүтэй улсад зарж бэлэн мөнгө авч түүнийгээ ард иргэддээ тараах нь эхний ээлжинд хийх ажил нь ажээ. Их бүтээн байгуулалт гэдэг бол Монгол улс даяараа, газар сайгүй элдэв янзын уурхай байгуулах явдал аж. Энэ бүхэн үнэхээр их бүтээн байгуулалт гэж үү? Би лав "тийм" гэж одоогоор чадахгүй нь. Олон түмэн юу гэж боддог юм бол доо?
МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үгийг эндээс уншаарай
http://politics.news.mn/content/37880.shtml
***Philosopher***Activist***Photographer***Translator*** since 2007
Sunday, November 7, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
Blog Archive
Popular Posts
-
Хумуус жагсаалд залуучууд алга байсан гэж их гомдолложээ. Ихэвчлэн ийм л байдаг ш дээ. Олон жагсаалд очсон. Цемийн хаягдал гээд нарийн шири...
-
Сонгууль 2012 буюу цаашид С-2012 гэх булангаа эхэллээ. МАХН болон АН-ын 2008 оны сонгуулийн үеэрх гол амлалт нь МӨНГӨ өгөх. - Намайг сонгово...
No comments:
Post a Comment