***Philosopher***Activist***Photographer***Translator*** since 2007

Wednesday, November 10, 2010

Робэрт Фрийдланд: Бид Монгол гэх уул уурхайн улс босгож байна

Хуучин блогийнхоо нэг бичлэгийг энд чирээд ирлээ. Энэ сэдэв одоогоор маш ярвигтай сэдэв болоод байх шиг байна. С.Батболдын хэлсэн "уул уурхайн их бүтээн байгуулалт хийнэ" гэсэн үг тухайн үед Фрийдландын хэлсэн үгтэй яв цав таарч байна. Иргэн бүрт 21.000 төгрөг өгнө гэсэн сэдэв маань явсаар байгаад энэ их мөнгөний эх үүсвэр болох уул уурхай дээр тулж ирээд байна. Тэгтэл одоогоор гадуур доорх яриа гарсан байна.
"Харамсалтай нь Оюутолгой буруу замаар будаа тээгээд явчихлаа. Оюутолгойн гэрээ өдөр ирэх тусам Монгол Улсад ашиггүй байгааг бид харж байна. Өнөөдөр бид Оюутолгойн 34 хувийг авчихсан л гэж ойлгоод байсан. Гэтэл тоо бодоод үзэхэд Монголын төрд 34 хувь биш 6-7 хувь ногдож байна гэсэн тооцоо гарч байгаа. Манай Засгийн газрын ноёд гэрээгээ ингээд байгуулчихаж. Гэрээ байгуулахдаа давуу эрхтэй хувьцааны 34 хувь гээд заачихсан байж. Тэгэхээр өөр хувьцаа ороод ирэхээр манай хувь буурчихаж байгаа. Өнөөдөр "Айвенхоу майнз" компанийн зах зээлийн үнэлгээ 12 тэрбум доллар байна. Гэтэл манайхтай гэрээ байгуулахаас өмнө хоёр тэрбум ч хүрэхгүй байсан. 10 дахин өссөн байгаа биз. 12 тэрбум долларын 34 хувь нь манайх юм бол дөрвөн тэрбум доллар нь Монголын ард түмнийх байх ёстой гэж ойлгосон. Гэтэл тийм биш байна. Ингэж Монголоо худалдаж болохгүй биз дээ. Бүхэл бүтэн улсыг, ард түмэнтэй нь нийлүүлээд гадаадын аль нэг компанитай нийлээд хуурна гэдэг байж болохгүй асуудал. Эртхэн алдаагаа засаад уучлал гуйх ёстой. " (Эх сурвалж: http://news.gogo.mn/r/78824)

Гэрээг Монгол улсын хувьд ашигтай ашиггүй баталсан эсэхийг бие даасан хэнээс ч хамаат бус мэргэжилтэнүүдийн баг гаргаж дахин шалгуулах хэрэгтэй болоод байх шиг.

Хуучин блогтоо доорх бичлэг, орчуулгыг тавьж байжээ:

Миний бие өнөө үед ихээр яригдаад байгаа элдэв уул уурхай Оюу толгой, Асгатын талаар гүн гүнзгий мэдэхгүй. Гэхдээ Ivanhoe Mines Ltd. компанийн захирал Р.Фрийдланды 2005 оны BMO Nesbitt Burns 2005 Global Resources Conference дээр хэлсэн үгийг уншихад огтоос илүүдэхгүй гэж бодож байна. Их зүйлийг мэдэж авах болно. Утга агуулгат нь дөхүүлэн орчуулав.Буруу орчуулсаныг үгүйсгэхгүй бөгөөд миний англи хэлний мэдлэгийг та бүхэн өршөөгөөрэй. Мэргэжилийн нэр томъёо дээр алдсан бол засч өгнө үү. Та бүхэн өөрсөдөө эх сурвалжийг судалж, дахин хянах үүрэгтэй билээ.

Р. Фрийдланд: Үүн шиг зүйл дэлхий дээр үгүй

Ноёд хатагтай нараа, Хамагийн сүүлийнх байна гэдэг бол үнэхээр сэтгэл өвтгөм! Магадгүй энэ хамагийн эцэсийн жил нь байх - дөрвөн жил дарааллан энэ конферэнцын сүүлчийнх нь байлаа. Бид уг нь хоолны цэсний гол хоол нь байтал хамагийн сүүлд иддэг амтат зууш мэт сэтгэгдэл төрж байна.

Ivanhoe Mines (цаашид АйМ гэнэ. орчуулагч) нь саяхан Нью Ёоркын хөрөнгийн биржийн жагсаалтд орсон бөгөөд Торонтогийн бирж дээр худалдаалж байгаа. Бид нар үнэхээр олон улсын уул уурхайн кампани юм шүү гэдэгийг та бүхэнд сануулахыг үнэхээр хүсч байна. Бид Мяаньмарт зэс олборлодог. Brook -Hunt (орч. уул уурхай болон металл аж үйлдвэрийн зөвлөх товчоо) ын дагуу бол бид дэлхий дээрх хамагийн бага өртөгтэй зэсийн олборлогч гол үйлдвэр. Бид мөн Монголд зэс-алтны Оюу толгой төсөлөө хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ талаар та бүхэнд ярих болно. Бид мөн Казахстанд маш том алтны ордтой бөгөөд түүнийг мөн ашиглах болно.

Мяаньмар дахь бидний төсөл бол маш энгийн баяжуулах уурхай (орч. SXEW heap leach mine гэдэгийг юу гэдэгийг хэлж тусална уу! SXEW гэдэг нь Solvent-extraction/electrowinning гэсэн үг бөгөөд зэс гаргаж авах арга болно.Heap leach гэвэл хүдэрээс зэс гаргаж авах арга). Энэ уурхай маань Лондонгийн Металлын Биржийн (орч. LME) А зэрэгийн катод боловсруулдаг. ISO14001 сертификаттай бөгөөд сард л 7 сая $ын бэлэн мөнгө орж ирдэг. Энэ уурхай маань 11 тэрбум паунд (орч. 1 паунд = 0,45 кг ) нөөцтэй улам өргөжиж байгаа. Энэ бол LME А зэрэгийн катод, хэрэв та өнөөдөр Нью-Ёоркын эрчим хүч, үнэт металлын биржийн (орч. = Nymex) ханшыг харвал $1,48 байна, бид энэ зэс $ 1,58 аар зарж, паунд тутам 10 цент олж байна.Саяхан бид дэлхийн хамагийн өндөр баяжмалтай зэс олсон гэж итгэж байна. Бидний олсон нүх 42 м ба 31% зэсийн нягтаршилтай бөгөөд calcocite хэлбэртэй (орч. өндөр нягттай зэс агуулсан хүдэр). Энэ материалыг ангижруулж болно. Тэр ширээн дээр байгаа хар юмыг та нар харж байна уу? Олборлогч машин маань нүхнээсээ гарч чадахгүй байсан юм, яагаад гэвэл тийм хүнд материал. Магадгүй зөндөө хүмүүс тэр уурхайгаа яагаад хурдхан шиг зарчихаагүй юм бэ гэж асууж байгаа байх. Яагаад гэвэл тэнд геологийн маш өндөр нөөц чадвар байна гэж бид бодож байгаа. Бид хөрөнгө оруулагч банкийруудтай болсон. Бид цаашидын төсөв санхүүгээ өсгөн нэмэгдүүлэхийн тулд энэ ордыг хэсэгчлэн зарах зарим санал хүлээж авсан. Энэ уурхай нь байгаль орчин эрүүл ахуйн мөн баталгаатай менэжмэнт талдаа тэргүүлэгч. Байж болох хүрээлэн байгаа орчин байгаль хамгаалалын бүхий л шагналыг авсан. Хэлэх гэсэн чухал зүйл маань бол бид энэ уурхайг Азийн мөнгөөр инженэрчилсэн, зохион байгуулсан мөн санхүүжүүлсэн.


Бид дээрх аргаас илүү өргөн хүрээнд Оюу толгойтой ажиллах гэж зориж байгаа. Завсар нь хэлэхэд энэ уурхай маань ямар ч өргүй юм шүү.

За тэгэхээр одоо би та бүхэнд өмнөд Говьд байрлалтай Оюу толгойн талаар бага сага зүйл хэлье. Энэ хуралын хувьд үнэндээ энэ төсөл бол дэлхийн хэмжээний төсөл юм. Жилээс жилд яриж хэлдэгээр бол үйлдвэрийн энэ салбар дахь шинэ орд баялагийг хөгжүүлсэнээр жинхэнэ хөрөнгө үүсэн бий болдог; хувьцаа эзэмшигчидийн хувьд жинхэнэ мөнгө.

Монгол бол Францаас гурав, Техас мужаас хоёр дахин том, 2,6 сая хүнтэй, шараар тэмдэглэсэн бидний тэр газар бол ойролцоогоор Японтой ижил хэмжээтэй эсвэл Италитай,136,000 квадрат километр, уул уурхайн үйлдвэрийн салбартаа хамагийн том газар нутагтай. Бид энэ нутагийг зэс олборлоход л ашиглая гээд толгойд зэс л бодогдож байсан бөгөөд бид хэзээ ч металлургийн болон уурын нүүрс олно гэж зүүдлээ ч үгүй (орч. metallurgical and steam coal). Гэхдээ одоо бид эрчим хүчний ч компани бас уул уурхайн ч компани. Бид энэ эрдэсээр өндөр баяжигдсан нутагийн нүүрсний эрх, никелийн эрх, цайрын эрх, зэсний эрх бас алтных нь эрхийг эзэмшдэг.

Хэрэв та биднээс зүүн тийш явбал, баруун тийш явбал эсвэл өмнө тийш явбал Хятадад хүрэх болно. Гэхдээ бид Хятадад байгаа юм биш, бид тусгаар улс Монголд байна. Бид хятадаас гадна байна. Хятадад биш. Монгол бол том, бидний эзэмшиж буй газар, түрүү жил би хэлсэндээ, Арнольд Шварцэнеггэрийн газартай ойролцоо хэмжээтэй. Бидний нутагийн зүүнээс баруунруу нисэхэд ойролцоогоор хоёр цаг. Бид энэ нутагийн эрдэс баялагийн өндөр нөөц чадварыг гайхсан хэвээр байгаа.

AйМ одоо олон нийтийн ухамсарт орж эхэлж байна - бидний хувьцаа 80 центний үнэтэй байсан гэдэгийг санаарай; 4 жилийн өмнө сүүлчийн илтгэгч, дараа жил $ 2,50. Сүүлчийн илтгэгч, жил болгон. We wait for BMO Nesbitt Burns to initiate coverage. Одоог хүртэл болоогүй л байна. Гэхдээ бид амлалт сонсч эхэлж байна.

Гэхдээ New York Times сонин бидний талаар : “Гол судасаа Монголд олохуй” гэж Нью Ёоркын хөрөнгийн биржид нэр маань жагссанаас үүдэн хэлсэн, уг сонинд өргөн хүрээтэй хэлэлцэгдсэн сэдэв. Financial Times дээр “AйМ Монголыг уул уурхайн газарын зураг дээр гаргаж ирлээ” гэжээ. Энэ бол бага зэрэг үнэ цэнийг нь бууруулан хэлсэн явдал. Англи маягаар. Монгол бол одоо Дэлхий дээрх судалгааны хамагийн халуун цэг. BHP, Rio Tinto Western Mining, Barrick гэх мэт олон газар Монгол дахь манай хөлөө аль хэдийн олсон ажилын байруудаар эргэлдэж байна.

Энэ зураг дээрх Choo Choo галт тэрэгэнд миний дуртайн шалтгаан бол Гүггэнхайм гэр бүл Чили улсыг он жил дарааллан чөлөөлөн нээсэн явдал юм. Тэд галт тэрэг угсрав, тэд галт тэрэгний зам барьв, хөгшин америкийн хайлуулах олборлох компани ASARCO д хайлуулагч барьж өгөв. Тэгээд маш их хэмжээний мөнгө хийсэн бөгөөд үүний үр дүн бол Нью Ёоркын 5дахь өргөн чөлөөн дэх урлагийн музей Guggenheim Museum of modern Art in New York юм.

Энэ бол Монголд хийж байгаа яг бидний зүйл, бид төмөр замын сүлжээг хөгжүүлж байна, бид хайлуулагч, олборлогч үйлдвэр босгож байна. Ус, дэд бүтэцийг хөгжүүлж байна. Бид уурхай бариагүй, хатагтай ноёдоо, бид Чили шиг уул уурхайн улс босгож байна. Бид монголын засагийн газартай маш ойр нягт хамтран ажиллаж байгаа, энэ угаас хамтрах ёстой газар нь.

Бид хүмүүстэй Хятадын талаар ярихыг оролдсоор ирсэн бөгөөд энэ нь металлын зах зээлд бол олон олон жилийн турш чухал хэвээр байгаа сэдэв. Хүмүүс одоо хятадыг олж харж эхэлж байгаа нь бидний толгойг эргүүлсэн явдал боллоо. Америкийн төрийн нарийн бичигийн дарга Доон Раамсфэлд өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал хийлгэсэн бөгөөд түүндээ тэрээр “Хятад иргэншсэн нийгэмд хөл тавихдаа ном журамын дагуу хийнэ гэж бид итгэж байна” гэж хэлжээ. Ойролцоогоор 48 цагийн өмнө би Бээжинд илтгэл тавихдаа “Хятад хүмүүс Халэегийн сүүлт одыг барууны нийгэм нээхээс 1 000 жилийн өмнө олж мэдсэн байсан, Периклэсээс 1 000 жилийн өмнө тэд өндөр төвшиний хүрэл багаж бүтээгдэхүүн, маш дээд чанарын торго хийдэг байсан” гэдэгийг дурьдсан юм.

Хятад бол энэ дэлхийн хамагийн эртний иргэншил. Болох ёстой зүйл болж байна. (үргэлжлэл бий)


No comments:

Post a Comment

Blog Archive

Popular Posts