***Philosopher***Activist***Photographer***Translator*** since 2007

Saturday, December 18, 2010

Сансарын туннель




Агар-Эрдэний блог дээрээс энэ зурагийг хараад хүүхэд нас маань гэнэт санагдлаа.
Энэ зураг яг хэдэн оны зураг бол оо? Дээрх туннель, зам, эргэн тойроны барилга байшинг их л эрт барьж байгуулжээ. Уг зурагийг харахаар өнгөрсөн баларсан цаг санаанд ороод л...

Бага насандаа, өвөлийн цас ихтэй өдөр Сансарын туннелид чаргаа чирж очоод их гулгадаг байж билээ. Тэр хавийн 48, 33 гээд сургуулиудын хүүхэдүүд сургуулиа тарчихаад, үдээс хойш олуулаа чаргатайгаа тэнд уулзаад өдөржин оройжин гулгаж өгдөг байлаа.
Дээрх өгсүүр зам маань 10-аад жилийн өмнө дуучин Сарантуяагийн дууны клип дээр сайхан мөнхөрчээ.
Сансарын туннелийн орчим бол Улаанбаатар хотодоо л ганц, өвөрмөц, сайхан зохион байгуулалт газар байлаа.

Улаанбаатарын хуучины сайхан зурагуудыг үзье гэвэл доорх блог руу ороорой
http://agar-erdene.blogspot.com/search/label/Photo

No comments:

Post a Comment

Blog Archive

Popular Posts