Сүүлийн гурван долоо хоногийн турш дэлхий даяар шувуу болон загас олоноор үхэж байгаа мэдээлэл энд тэнд цувран нийтлэгдсээр байна. Газарын зураг дээрээс харвал далайн эрэг дэхь газарууд ихэвчлэн өртжээ. Усан доторх загас, агаарт нисэх шувуу хоёрын үхэлийн шалтгаан нь нэг үү, нилээн хэд үү?
Яагаад ийм ихээр, сүрэгээрээ үхэх болов гэдэг одоогоор тогтоогдоогүй. Янз бүрийн таамаглал яригдав. Шинэ жилийн үеэр буудуулсан элдэв салютнаас болсон гэж эхлээд үзлээ. Дараа нь зам дээр асгасан элдэв давс, бодисноос. Зарим хүмүүс, шувууд виноны үйлдвэрийн хог хаягдалыг идсэнээс цусан дахь алкохолны хэмжээ ихдээд үхсэн гэв. Шувууд ямар нэгэн шоконд орсон ч гэж үзэж байна. Химийн үйлдвэрийн элдэв хорт бодис агаарт алдагдсан, усанд орсоноос. Сүүлдээ дэлхийн соронзон туйлуудын өөрчлөлтөөс болж байгаа хүртэлээ таамагласаар. Учир шалтгаан нь тодорхойгүй хэвээр.
АНУ-ын байгаль орчины элдэв албад "Энэ бол санаа зовоод байх зүйл биш. Амьтад их хэмжээгээр үхэх үзэгдэл үе үе гардаг. Санаа зоволтгүй" гэж ард иргэдийг тайвшируулахыг оролдож байгаа бололтой.
Эдгээр олон мэдээг уншаад надад лав сайхан санагдахгүй л байна.
http://www.nzherald.co.nz/nz/news/article.cfm?c_id=1&objectid=10697906
http://www.thelocal.se/31262/20110105/
http://www.huffingtonpost.com/2011/01/13/300-dead-birds-alabama_n_808477.html
http://www.care2.com/greenliving/100-tons-of-fish-die-near-brazil.html
http://articles.cnn.com/2011-01-03/us/arkansas.falling.birds_1_dead-birds-trauma-arkansas-game?_s=PM:US
http://www.cbsnews.com/8301-503543_162-20027655-503543.html
No comments:
Post a Comment