Би хар багаасаа сургуульд явах нэг их дуртай байгаагүй. Сургуульд явах дургүй гэдэг маань сурах дургүй гэсэн үг БИШ л дээ. Зүгээр юуны, хэний төлөө, үхэн хатан дүнгийн төлөө зүтгэж, хар багаасаа бие биенийхээ дээр гарах гэж өрсөлддөгийг ойлгодоггүй байсан. Хэрэгтэй хэрэггүй олон зүйлээр толгой тархи бөмбөгдөнө. Сонирхсон зүйлүүдийнхээ жинхэнэ гүнрүү орж, үнэхээр сурах гэж байтал дараагийн цоо шинэ сэдэв. Хоорондох холбоо хамаарал нь хүүхэдүүдэд учир битүүлэг. Цээжлэж чадсан нь онц хүн. Муу дүн авсан нь муу хүн. Ер нь дэлхий нийтээрээ боловсролын тогтолцоо бага, дунд, их сургуулиуд бүгд зүгээр л тасралтгүй ажилладаг зорилгогүй машин болчихсон.
8, 9р ангид байхаа, анх удаа нийгэм, эдийн засагийн хичээл оров. Арван жилийн хүүхэдүүдэд ном, гарын авлага гэж юу байх билээ. Их сургуулийн багш нар жижигхэн товхимол бичээд тэрийг сурах бичиг болгон ашигладаг. Би ч сурах сонирхол дүүрэн, нэг тийм 50 гаруй хуудастай ном авав. Тэгээд номынхоо нэгдүгээр хуудаснаас эхлээд өгүүлбэр нэг бүрчлэн уншихаар шийдлээ. Анхны өгүүлбэр нь ЭДИЙН ЗАСАГ ГЭЖ ЮУ ВЭ гэдэгийн тодорхойлолт. Тэр тодорхойлолтыг уншаад, би иймэрхүү эдийн засагийг цаашид сурахгүй, судлахгүй гэж шийдсэн бөлгөө. Тэр үед хүүхэд болгон хуульч, эдийн засагч болохыг мөрөөддөг байж. хэхэ.
"Эдийн засаг бол хүний ХЯЗГААРГҮЙ хүсэл ХЭРЭГЦЭЭГ ХЯЗГААРТАЙ БАЙГАЛИЙН БАЯЛАГААР яаж хангах вэ гэдэгийг судалдаг" маягийн тодорхойлолт байсан юм. Энийг уншаад л шууд миний тархин доторх жижигхэн хонх жингэнээд болдоггүй. Хар шуурга мэт толгойгоор дүүрэн асуулт. Яагаад хязгаартай баялаг гэдэгийг мэдсээр байж хязгааргүй шуналдаа хөтлөгддөг байна? Хязгааргүй шунал хүсэлээ аргамжлаж, багасгах боломжгүй юм уу? Гэхдээ хүн бас ч гэж хязгааргүй шуналын шулам биш шүү дээ? ... тухайн үедээ хүүхэдийн гэнэн мэт асуултууд. Тэгээд тэр номыг цааш уншаад байтал миний асуултын хариу тэр номонд байгаагүй учир хэрэггүй зүйл байна хэмээн орхисон. хэхэ.
Ерөнхийдөө дэлхий нийтээрээ одоо бол бүгд тэрхүү хүүхэдийн гэнэн асуулттай тулгарч байна. Бид ямар гээч тэнэг болохоороо хязгаартай баялаг, байгалиа хязгааргүй ашигийн төлөөх шуналаар сүйтгэж байна вэ? Одоо ч би энэ санхүү, эдийн засаг, зах зээл... ойлгомоор л байдаг. Гэхдээ БУРУУ зүйлийг ЗӨВ гэж ойлгох гээд л хичээгээд байх нь өөрөө БУРУУ болохоор...
Үг ихдэж, үхэр холдлоо. Олон үг нуршсаны зорилго болвоос доорх баримтат киног үзэхийг санал болгож байна. Киноны гол санааг хэдэн үгээр хэлбэл: Мөнгө биднийг устгаж байна. Мөнгөний шуналаас болж дэлхий сүйрлээ. Дэлхий даяар орвонгоороо өөрчлөгдөхгүй бол их л эвгүй зүйл болох гээд байна шүү ард түмээн.хэхэ
2цаг 41н минут... нилээн урт кино. Эхний хэсэгт нь нилээн олон судлаачид ярих нь уйтгартай сонсогдож магадгүй. Гэхдээ хамагийн гол хэсэгүүдийн нэг шүү.
Ерөнхийдөө над шиг WHAT THE HELL IS GOING ON here in the world? гэж асуудаг хүмүүст тун тохиромжтой кино.
ZEITGEIST: MOVING FORWARD, 2011 он ( найруулсан Peter Joseph)
http://www.youtube.com/watch?v=4Z9WVZddH9w
No comments:
Post a Comment