Унтаад сэрэхэд л нэг шинэ гамшиг. Сүүлийн үед ер нь дэлхий даяар маш аюултай нөхцөлд ороод байх шиг.
Японд одоогоор байдал хурцадмал байгаа бололтой. Атомын цахилгаан станцын эргэн тойрноос ард иргэдийг нүүлгэх ажил эхэлсэн. Барууны Атомын мэргэжилтэнүүд маш санаа зовж байгаа талаар хаа сайгүй мэдээлэл. Хамагийн их санаа зовоож буй атомын станц Фүкүшима. Хэдийгээр автоматаар станцыг унтраасан боловч хөргөлтийн системийн цахилгаан тасарчээ. Одоогоор хөргөгч систем батеригаар ажиллаж байгаа боловч хэдэн цагийн л нөөцтэй юм байна. Систем эвдэрвэл дизель мотороор цахилгаанаа хангадаг юм байна. Дизель мотор ажиллахгүй бол батери эцэсийн найдвар гэнэ. Одоо батери дээр ажиллаж байгаа аж. Батерийн нөөц дуусахаас өмнө ямар нэгэн арга олохгүй бол Атомын станц дэлбэрэх аюул нүүрлээд байгаа юм байна. 21 зууны Чернобель гэсэн үг.:-( Маш их санаа зовж байна. Хүн төрөлхтөн бид байгаль дэлхийтэйгээ буруу харьцаж, маш аюултай техник зохион бүтээсэний хор уршиг...яанадаа!
Update 3сарын 12.
Бурхан минь, Япон улс газар хөдлөлт, цунамид өртөлөө. Одоо атомын цахилгаан станц нь маш аюултай байдалд ирээд байна. Станцын эргэн тойроны 10 км-т буй бүх хүнийг нүүлгэн шилжүүлж байгаа. Энэ зурвас газарт л ойролцоогоор 45.000 хүн байгаа гэнээ. Станц хорт цацраг идэвхит туяа алдсан гэдэгийг холбогдох хүмүүс нь хүлээн зөвшөөрлөө. Хэдийгээр хүний биед нөлөөлөхгүй гэж байгаа ч... би лав итгэхгүй. Ямар ч байсан химийн болон атомын онцгой осолд бэлтгэгдсэн хүмүүс Фүкүшимад аль хэдийн иржээ. Тэдний хэмжсэнээр станцын хяналтын "зуухан" дахь цацраг идэвхит туяаны хэмжээ байх төвшинөөсөө 1000 дахь их байна. Атомын цахилгаан станц яаж ажилладагийг мэдэхгүй намайг өршөөгөөрэй!
Зарим нэг твиттерчид атомын станцын №1, №2р зуухны хяналтыг алдсан гэж бичив. Үнэхээр тийм бол газар шорооны, усны аюул дээр цөмийн цацрагт туяаны аюул нүүрлэх нь ээ. Япон улст байгаа бүх хүмүүстэй сэтгэл зүрх минь хамтдаа!
***Philosopher***Activist***Photographer***Translator*** since 2007
Friday, March 11, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
Blog Archive
Popular Posts
-
Монголын үндэсрхэг үзэлтэнүүд (=националист), эзотерикчид, мөн энгийн олон залуус ихээр иш татаж, анхааралаа хандуулаад буй Ч.Эрдэнийн ...
-
Энэ зураг ямар сайхан юм бэ!!! Буддизм болон зарим нэг зан үйлийн бясалгалд мандала тусалдаг бол, надад огторгуй гариг эрхэсийн зураг бясалг...
-
Өнөөдөржин Өлсгөлөн Зүрх (=Hungriges Herz) хэмээх доорх дууг сонсч байна. Бельги охидын найрал дууны хамтлаг герман дуу дуулжээ. Хүмүүст гер...
-
Жирэмсэн болоод зөндөө асуулт тулгарах бөгөөд хэнээс, хаанаас асуухаа мэдэхгүй хэсэг гайхширдаг. Мэдээж зарим нэг зүйлээ эмчээсээ асууна, ой...
-
Өмнөд Францын Hyeres хотноо болсон HYERES хувцас загвар, гэрэл зурагийн олон улсын 25 р фестиваль өнөөдөр төгссөн байна. Шинэ залуу дизайн...
No comments:
Post a Comment