Өнөөдөр, 4 сарын 16нд UTC цагаар 08:20:46, Говь-Алтай аймаг дахь Сүмийн Хийдэд 4,9 магнитуд хэмжээтэй газар хөдөлжээ. Доорх зурагт газар хөдлөлтийн голомтыг харуулав.
Хэд хоногийн өмнө Баянхонгор аймагт мөн газар хөдөлсөн талаар бичсэн. Доорх зурагт өмнөх газар хөдлөлтийн голомт болох Өлзийтэй Булагийн Хийд гэдэг газарыг харуулав.
Азаар хүнгүй газарууд бололтой. Лав л газар хөдлөлтөнд өртлөө гэсэн мэдээлэл өнгөрсөн хоногуудад уншсангүй.
1957 онд Баянхонгор, Говь-Алтай аймагийн яг энэ хэсэг газарт 8 магнитудын хэмжээтэй газар хөдөлсөн билээ.
Тиймээс энэ талаар урьдчилан сэргийлээсэй л гэж хүснэм. Учирах аюул осолд бэлдээсэй.
No comments:
Post a Comment