(дээрх зураг: Германы бүхий л том хотуудад АЦС-ыг эсэргүүцсэн жагсаал болов)ХБНГУ коммерциаль ажиллагаатай 17 АЦС-тай. Үүнээс гадна судалгаа шинжилгээнд зориулсан 11 атомын реактор нэмэгдэнэ.
2002 онд засагийн эрхийг барьж байсан Социал демократ нам, Ногоон намын эвсэл АЦС ажиллуулдаг дөрвөн том компанитай зөвшилцөн Атомын Хуулиндаа (Atomgesetz) өөрчилөлт оруулсан юм. Уг хуулийн өөрчлөлтийн гол санаа нь шинээр коммерциаль АЦС барихыг хориглосон явдал байв. Мөн ажиллаж буй АЦС-уудад дундажаар 32 жил л ажиллах хугацаа зааж өгсөн. Уг хууль цөмийн эрчим хүчнээс татгалзах алхамыг дэмжих зорилготой юм.
Одоо ажиллаж буй АЦС-ууд голчлон 1970-1982 онд ашиглалтанд орсон. Дээрх хуулиар 2023 он гэхэд бүгд ашиглалтаас гарах байлаа.
(дээрх зураг: Фукушима осолын дараахан хүмүүс эсэргүүцэлээ гинжин цуваа үүсгэн илэрхийлэв. Цаана нь АЦС харагдаж байна. Уг цуваа 45 км үргэлжилсэн билээ.)Гэтэл шинээр сонгогдсон засагийн газар болох Христ-демократ Нам (CDU) Чөлөөт ардчилсан намуудын (FDP) эвсэл дээрх хуулийг өөрчилөн АЦС-уудын ашиглалтын хугацааг сунгачихав. 1980 оноос өмнө ашиглалтанд орсон 7 АЦС-ыг 8 жилээр хугацааг сунгах, үлдсэн 10 АЦС-ын хугацааг 14 жилээр сунгах хууль баталчихав. Тэгэхээр 2036 онд л Германчууд АЦС-аас нэг мөр салах болчихоод байв.
Хэдийгээр ард иргэд хугацааг сунгахыг хүчтэй эсэргүүцсэн ч хэн ч тэдний үгийг сонссонгүй ээ. Энэ бүх явдал 2010 онд болсон юм.
2011.3.11-д харин бүх зүйл орвонгоороо эргэв. Японы Фукушимад АЦС-ын 4 реактор сүйрэлийн эрмэгт тулан ирлээ. Өдөржин шөнөжин энэ талаар бүхий л мэдээлэлийн сувагаар ярилццгаасан. Германчуудын олонх нь засагийн газар Атомын хуулийг өөрчилсөнийг шүүмжилж, АЦС-аас салахыг засагийн газараасаа шаардах болов.
Улс төрийн амьдралын хувьд Христ Демократ засагийн газарын өмнө том шалгуур ирсэн нь 3 сарын 27 нд буюу Фукушимагийн осолоос хойш 16 хоногийн дараа Германы эдийн засаг, улс төрөөр тэргүүлэх муж улс Бадэн-Вюүрттенбэргт (Baden-Württemberg) парламентын сонгууль болох байв.
Сонгуулийн ч үр дүн гарлаа. АЦС-уудын ашиглалтын хугацааг сунгасан эрх баригч хоёр нам хоёул ялагдлаа. Иргэд ч сонгуульдаа маш идэвхитэй оролцсон юм.
Герман улсын түүхэнд анх удаа Ногоон Намаас муж улсын ерөнхий сайд сонгогдсон билээ. Ногоон Нам анх удаа олонх болов. Мэдээж Ногоон Намын байр суурь бол цөмийн эрчим хүчнээс татгалзах. Германчууд засагийн газарынхаа бодолыг ийнхүү эсэргүүцэж буйгаа амжилттай мэдрүүллээ. Буруу зүйл хийлээ хэмээн зохих шангийг нь сонгуулиар мэдрүүлэв.
Энэхүү ялагдалын дараа Канцлер Ангела Меркэл өөрийн намын баталсан, АЦС-уудын хугацааг сунгахаа больж, 1970 аад онд баригдсан 7 АЦС-ынхаа үйл ажиллагааг шат дарааллан зогсоож, сэргээгдэх эрчим хүчрүү төрийн бодлого дэмжлэгтэйгээр орон даяараа эргэлт буцалтгүй орохоо илэрхийлсэн юм.
Хэдийгээр АЦС эрчим хүчний хямд эх үүсвэр ч, түүний аюул осолыг хүмүүс хэзээ ч урьдчилан харж, сэрэмжлэх чадваргүй юм.
Германчууд аж үйлдвэржсэн улсуудаас анхдагч болон томоохон шалгуурыг өөртөө үүрэхээр зориглов. Улс ороноороо сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэн, олон улсуудад үлгэр дууриалал болохоор шийдлээ. Энэ шийдвэр бартаатай боловч үр өгөөжтэй зөв шийдвэр юм.
Герман хэлэнд "Not macht erfinderisch" гэдэг зүйр үг бий. Ойролцоогоор орчуулбал "хэцүү хүнд нөхцөл хүнийг бүтээлч, шинээр сэтгэгч болгодог". Германчууд энергийн асуудалаа шийдэж, техникийн хувьд хүн төрөлхтөний цаашдын явах зөв зүгийг зааж өгөх байх гэж найднам.
Франц улс нь 50 гаруй АЦС-тай бөгөөд эрчим хүчнийхээ 80 гаруй хувийг уг станцуудаараа хангадаг. Францд болж буй эсэргүүцэлийн жагсаалуудад Германчууд ихээр оролцож буй гэсэн мэдээ аль дээр уншсан юм. Цацраг идэвхит туяанд хил гааль гэж ямар байх биш.
Бид бүхэн бас Хятадад болон Оросын Сибирьт АЦС барих, цацраг идэвхит хаягдал булахыг тууштай эсэргүүцэх хэрэгтэй.
(Миний бичсэн зүйлд буруу зөрүү мэдээлэл байхыг үгүйсгэхгүй тул та өөрөө холбогдох мэдээлэлийг олж уншина уу)
Германчууд АЦС-ын эсрэг жагсч байна. Зурагийг эндээс харна уу
http://www.spiegel.de/fotostrecke/fotostrecke-65654.html
No comments:
Post a Comment