***Philosopher***Activist***Photographer***Translator*** since 2007

Wednesday, November 21, 2012

Академик боловсролын түвшин

Доорх сэтгэгдлийг уншаад арай ч дээ л гэж бодлоо.
Нэгэн сургалтын төвд суралцагч сэтгэгдэл үлдээжээ (эхний багана). Энэ бичсэнээс нь харахад Монголын академик боловсрол олгодог их сургуулиудын түвшин үнэхээр шалдаа буужээ. 4 жил сураад юу ч ойлгоогүй тул арга ядаад 4 долоо хоногийн курст сураад л ойлгож авчээ. Юу ч гэхэв дээ.

2 comments:

  1. Хэрэв шалдаа хүртэл уначихсан юм бол дээшээ явж болно. Ингээд байгаад байх уу? Ер нь одоо яах вэ ?

    ReplyDelete
    Replies
    1. Миний хувьд яам, сургууль энэ тэрийг удирдаж бодлого, чиг шугамыг тодорхойлж байгаа хүмүүсийг өөрчлөх, шинэчлэх, солих, халах, дахин сургах г.м арга хэмжээ авах хэрэгтэй.
      Мөн мэдлэгтэй, боловсролтой, заах чадвартай,хүнтэй харьцаж чаддаг гээд элдэв шинж нь бүрэлдсэн хүмүүсийг өндөр цалингаар багш болгох хэрэгтэй. Уг нь бол монголчууд багш хүмүүсийг их хүндэлдэг (байсан). Энэ хөрс дээр сайн ажиллах хэрэгтэй. Чадвартай залуусыг багш болгох эрмэлзлийг нь өдөөж өгөх хэрэгтэй, өндөр цалин өгөх хэрэгтэй. гэх мэт янз бүрийн л арга байна.Аа нээрээ гэхдээ багш хүнийг бас их авторитер болгоод бараг л тахин шүтүүлэх гээд байдаг нь таалагддаггүй.

      Delete

Blog Archive

Popular Posts