Эгшиг гээх гээч буруу дүрэмээс болж хаа сайгүй "явхад, ирхээр, очхоор". Ийн бичсэн бүхэл бүтэн нэг ном ч байна.
Мөн сүүлийн үед мал гэх үгтэй их таарах боллоо. Доромжлоод байна гэтэл өөр утгатай юм байна лээ.
"Хэлсэн малдаа" гэсэн өгүүлбэр уншаад гайхсан чинь "ЮМ л даа" гэдэгийн "Ю" хаягдчихсан гэнэ.
"ЮМ" гэж сүүлийн үед улаан номонд орох гээд байгаа үг нэг байна аа.
"Яасан юм" гэдэг "Яасын" болоод "Юм л даа" нь "Малдаа" болчихсон.
Эгшиг гээх дүрэмийн хувьд Amicus Plato, sed magis amica veritas, Плато
миний нөхөр, гэхдээ түүнээс ч илүү нөхөр бол үнэн юм гэдэг сэтгэлгээ
бидэнд үгүйлэгдэж байна. Буруу зүйлсийг засч залруулж, зөвийг улам
сайжруулж, хөгжүүлж явах ёстой болохоос биш музейн үзмэр мэт хатааж
хадгалж явах ёсгүй. Өөрчлөх ёстойг өөрчилж, засах ёстойг засах хэрэгтэй
шүү дээ...
***Philosopher***Activist***Photographer***Translator*** since 2007
Monday, February 13, 2017
Subscribe to:
Post Comments (Atom)
Blog Archive
Popular Posts
-
Монголын үндэсрхэг үзэлтэнүүд (=националист), эзотерикчид, мөн энгийн олон залуус ихээр иш татаж, анхааралаа хандуулаад буй Ч.Эрдэнийн ...
-
Энэ зураг ямар сайхан юм бэ!!! Буддизм болон зарим нэг зан үйлийн бясалгалд мандала тусалдаг бол, надад огторгуй гариг эрхэсийн зураг бясалг...
-
Өнөөдөржин Өлсгөлөн Зүрх (=Hungriges Herz) хэмээх доорх дууг сонсч байна. Бельги охидын найрал дууны хамтлаг герман дуу дуулжээ. Хүмүүст гер...
-
Жирэмсэн болоод зөндөө асуулт тулгарах бөгөөд хэнээс, хаанаас асуухаа мэдэхгүй хэсэг гайхширдаг. Мэдээж зарим нэг зүйлээ эмчээсээ асууна, ой...
-
Өмнөд Францын Hyeres хотноо болсон HYERES хувцас загвар, гэрэл зурагийн олон улсын 25 р фестиваль өнөөдөр төгссөн байна. Шинэ залуу дизайн...

No comments:
Post a Comment