***Philosopher***Activist***Photographer***Translator*** since 2007

Sunday, February 19, 2017

ДАРААХ ТАТВАРУУДЫГ ЭХНЭЭСЭЭ ЭНЭ 4 САРААС

ЗА ЮУ ЯРЬСАНЫГ НЬ САЙН СОНСЛОО.
ДАРААХ ТАТВАРУУДЫГ ЭХНЭЭСЭЭ ЭНЭ 4 САРААС АВАХЫГ АВЧ, НЭМЭХИЙГ НЬ НЭМЖ ЭХЛЭХ ЮМ БАЙНА.
----
Төсөвийн ОРЛОГЫГ ДАРААХ ТАТВАРЫГ НЭМЖ ИХЭСГЭНЭ гэжээ:
Нийгэмийн даатгалын шимтгэлийг 5% нэмнэ. (2018 онд 2%, 2019 онд 1%, 2020 онд 2% тус бүр нэмнэ. Одоо ажил олгогч, ажилтан нийлээд 20% төлдөг).
Хувь хүний орлогын албан татварыг (одоо 10% байдаг) шатлалтай болгож 10%, 15%, 20% хүртэл нэмэгдүүлнэ.
Бензин шатахууны онцгой албан татварыг 2017-07-01, 2017-10-01 өдөр тус бүр шаталан нэмнэ.
Суудалын автомашины онцгой албан татварыг 3% - 15% хүртэл тус бүр нэмнэ.
Циллиндрийн багтаамж 4500 1см3 –ээс илүү автомашины татварыг 40% - 250% хүртэл нэмнэ.
Тамхи, согтууруулах ундааны татварыг 20% нэмнэ (2018 онд 10%, 2019 онд 5%, 2020 онд 5%).
Хадгаламжийн хүүгийн орлогот 2017-04-01 өдөрөөс ХХОАТатвар авна.
Импортын тамхины гаалийн татварыг 30% нэмэгдүүлнэ (одоо 5%).
Эцэст нь татвар хураах явцыг улам нарийсгаж, сайжруулж, эрчимжүүлнэ гэжээ.

Төсөвийн ЗАРДАЛЫГ ДАРААХ ТАНАЛТААР бууруулна гэжээ:
2 жил тутам 1 нас 6 сараар тэтгэвэрийн насыг нэмж эрэгтэй хүн 2026 оноос 65 насандаа, эмэгтэй хүн 2036 (?) оноос 65 насандаа тэтгэвэрт гардаг болно.
2019 оноос нийт хүүхэдүүдийн 40% хүүхэдийн мөнгө авна (одоо 60% нь авдаг.)
Эм, эмнэлэгийн хэрэгсэл худалдан авахдаа нэгдсэн 1 тендэр зарлаж, өрсөлдөөнөөр өртөгийг 10% бууруулах бодлого баримтална.
2017/2018 онд цалин нэмэхгүй.
Нийгэмийн халамжийн мөнгөний бүх бодлогот судалгаа хийж, шинэчилэн, давхцалыг арилгана.
Цэргийн албан хаагчдыг төрөөс орон сууцаар хангах эсвэл түрээсийг нь төлөх хууль батлагдсан байсаныг буцааж хүчингүй болгоно.
Концессийн бүх гэрээнд дахин аудит оруулж, шалгана.
Төсөвийн зардалыг нэмэгдүүлэхгүй. Хэрэв ямар нэгэн зардал нэмэгдвэл, өөр нэг зардалыг заавал хасна гэдэг нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн.

No comments:

Post a Comment

Blog Archive

Popular Posts