Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас Энхболд өрсөлдөх нь тодорхой болжээ. АН
бол хүмүүстээ нэр дэвшвэл дэвш, гэхдээ та нар амь амиа бодоорой гэдэг
тактикаар олон толгойтой атгаалжийн хар мангас шиг үзэлцэх юм байна.
Дорлигжав нь өөрийгөө тэнд рекламдаад л, Баттулга нь энд, Амаржаргал нь
бүүр хол тэнд сурталчилаад л.
Ийм эв түнжингүй байдал нь АНамын
зарим лидерүүд МАНтайгаа тохиролцсон байхыг ч үгүйсгэхгүй гэдгийг
харуулж байна. Учир нь Дорлигжав, Амаржаргал гэх мэт яагаад ч лидер
биш хүмүүсийг өрсөлдүүлэхээр гаргаж тавьж байгаа нүүдэлээр харагдана.
Намын доторх өрсөлдөөнөө улам ширүүн болгож, хүчээ тарамдуулах нэг ёсны
тактик нь бололтой.
Эрх баригч намтай өрсөлдөх өөр тууштай оппозиц харагдахгүй байна.
Энэ байдлаас харвал Монголын хууль засаг, гүйцэтгэх засаг, шүүх засаг бүгд нэг хэсэг бүлэг хүнд төвлөрөх аюул нүүрлэж байна.
Улаанбаатарыг өнөөдрийн ийм байдалд хүргэсэн гол хүн нь одоо
ерөнхийлөгч болох гээд байгаа Энхболд гэдгийг бүгд л мэднэ. Дүү нь
Монголд цөмийн хаягдлын олон улсын хогийн цэг байгуулах гэж өндөр дээд
хэмжээнд зүтгэсэн. За тэгээд сонгуулийг бизнес болгож 60 тэрбумыг
босгосон гээд л. Одоо Үндсэн хуулийг өөрчлөхөөр эрчимтэй ажиллагаа
явуулж байна.
Доорх цацагдсан зургаас харахад нөлөө бүхий
бизнесмэнүүдтэй тохироогоо хийчихсэн, урлаг соёлынхоноор залуусыг татах
тактиктай байх шив.
***Philosopher***Activist***Photographer***Translator*** since 2007
Sunday, April 30, 2017
Subscribe to:
Post Comments (Atom)
Blog Archive
Popular Posts
-
Монголын үндэсрхэг үзэлтэнүүд (=националист), эзотерикчид, мөн энгийн олон залуус ихээр иш татаж, анхааралаа хандуулаад буй Ч.Эрдэнийн ...
-
Энэ зураг ямар сайхан юм бэ!!! Буддизм болон зарим нэг зан үйлийн бясалгалд мандала тусалдаг бол, надад огторгуй гариг эрхэсийн зураг бясалг...
-
Өнөөдөржин Өлсгөлөн Зүрх (=Hungriges Herz) хэмээх доорх дууг сонсч байна. Бельги охидын найрал дууны хамтлаг герман дуу дуулжээ. Хүмүүст гер...
-
Жирэмсэн болоод зөндөө асуулт тулгарах бөгөөд хэнээс, хаанаас асуухаа мэдэхгүй хэсэг гайхширдаг. Мэдээж зарим нэг зүйлээ эмчээсээ асууна, ой...
-
Өмнөд Францын Hyeres хотноо болсон HYERES хувцас загвар, гэрэл зурагийн олон улсын 25 р фестиваль өнөөдөр төгссөн байна. Шинэ залуу дизайн...

No comments:
Post a Comment