***Philosopher***Activist***Photographer***Translator*** since 2007

Sunday, May 21, 2017

Ер нь тэгээд Молорэрдэнэ гуайд Монголд зөв юм байгаа юм уу? Ер нь "юм" байгаа юм уу?

 Молор-эрдэнэ гуайн групп дээр доорх асуултуудыг тавьчихлаа. Намайг хоосон хараагаад эсэргүүцээд байна гэсэн байнаа ярилцлага дээрээ. Бүгдээрээ ярилццгаая л даа тэгвэл. Үнэхээр Чингис юу хийсэн юм бэ, 1920 оод онд юу болсон юм гэх мэт
---
Молор-эрдэнэ гуай өөрийнхөө төрийн тодорхойлолтоо гаргаж тавибал ямар вэ? 12-р зууны монголын төрийг 20-р зууны хятад, европтой харьцуулаж дүгнэх нь бодож тунгаалгүй амны зоргоор чалчиж байгаан шинж бус уу? 20-р зууны социалист төрийн онолоор 12-р зууныг тодорхойлж болох уу? "Төр бол яамтай байх ёстой, томилогдсон сайдтай байх ёстой. Чингисийг хэн томилсон юм бэ" гэнээ. Чингисийн үед Европт захирч, ноёрхож байсан хаан, католик папуудыг хэн томилсон юм бэ? Төр нейтраль байдаг гэж ямар онол вэ? 1924 оны хувьсгал хиймээр байна, төртэй болмоор байна гэсэн зөвтгөл, үндэслэлээ хаанаас наад хүмүүс чинь тухайн үедээ авсан юм бол? ярьвал ярьсан шиг ярилцмаар байна ш дээ, хий худалаа хэт үгүйсгэж, хэт шүтэн бишрэх шаардлага байхгүй ш дээ.






















Сонингийн ярилцлагын үргэлжлэл. Ер нь бол Молорэрдэнэ гуайг ойлгож байна. Манайхан Чингис гээд туйлшраад хадуураад явчихсан болохоор байж сууж чадахгүй байна л даа. энэ хадуурлыг гадна дотноос санаатай өдөөж өгдөг ч байж магадагүй гэж би хардаг. Шүүмжлэхийн тулд Чингис гэдэг обьектийг тас үгүйсгэхийн оронд, шүтэн бишрээд ухаанаа гээчихсэн хүмүүсийн сэтгэл зүй, гадна дотны санаатай дэврүүлэх арга зэмсэгийг шүүмжилвэл илүү зөв байсан (жишээлбэл Ардчилсан намын тактикийг шүүмжлэх ёстой. Тэд л дэвэргээд байгаа шүү дээ). Ёстой л өнөөдрийн бидний энэ байдалд Чингисийн буруу байхгүй ш дээ.
Гэхдээ яахав хөөрхий, хэлээд байгаа юм, та нар өөрсдөө юмаа бүтээ хий энэ тэр гээд. Санааг нь ойлгож байна.
Ер нь тэгээд Молорэрдэнэ гуайд Монголд зөв юм байгаа юм уу? Ер нь "юм" байгаа юм уу? Чингис байхгүй, Цэвэл худалаа, Ринчин Дамдинсүрэн юу ч биш, Нууц товчоо үлгэр, Цэвэлийн толь шал худалаа, бүх орчуулга буруу, Монгол хэл бол үнэн ядуу, хөөрхийлөлтэй хэл. Хэн ч юу ч хийгээгүй, бүгд худалаа...хаха. Өмнөх бүхэнийг үгүйсгэж, устгаад шинэ нийгэм, шинэ хүн үүсгэнэ гэдэг бол жинхэнэ үлгэр гэдгийг философич юм чинь мэдэх байлгүй дээ. Коммунизм, фашизм гэх мэт экстримизмд бол байж болох юм.
Германд сурсан юм бол ядаж германчууд өмнөх үеийнхээ хүмүүсийн юмыг сайжруулаад авах гээхийн ухаанаар хандаад явдагийг нь сурсангүй юу.
Чингис Монголд материаллаг юм юу ч бүтээгээгүй байж болно, гэхдээ тухайн үеийн нийгэм нөхцөлд материаллаг бус зүйл жишээлбэл аюулгүй байдал зэргийг бий болгосоныг хэт материаллаг байшин саваар юмыг дүгнэдэг бол бас харагдахгүй хэцүү л дээ. Pax Mongolica буюу 100 гаруй жил ядаж аюулгүй байдал, энх амгалан үүссэн байв.
харин ч хөдөөний муу хөдөсхөн эр энэ бүхэнийг богино хугацаанд хийж чадсаныг бодохоор гайхдаг. Тухайн үеийн орчин нөхцөл, олон улсын байдал зэргийг судалвал маш сонирхолтой.
Молорэрдэнэ гуайд ч гэсэн монгол хэлээрээ философийн том бүтээл бичиж, дэлхийд тулгараад байгаа мухардал асуудлыг шийдэж, дэлхийг байлдан дагуулах боломж байгаа ш дээ хэхэ.
Төр гэж байхгүй гэх нь өөрийнх нь шүүмжлээд байгаа неолибералчуудаасаа өөрөө ялгагдах юм алга. Неолибералчууд ч харин гайгүй юм биш үү "Төр муу менежэр" гээд ядаж төр бий гээд байна. Гэтэл Молорэрдэнэ гуай бүр дараагийн түвшид гаргаад "Төр байхгүй" гээд хаячихаар нөгөөдүүл бүр алгаа ташаад баярлах биз. Ядаж байхад энэ Молорэрдэнийн ярилцлагын урд 

талд Айн Ренд КонференциЧингисийг бодит хун гэхэд хэцуу.






















МНТ бол улгэр...гэнээ. хахайн талаар бас бичсэн байгаа нь хувь заяаны шоглоом гэлтэй хэхэ.

No comments:

Post a Comment

Blog Archive

Popular Posts