***Philosopher***Activist***Photographer***Translator*** since 2007

Monday, July 10, 2017

МАНАН системийн төгсгөл

Ерөнхийлөгчийн албаа хүлээлгэн өгсөн Элбэгдоржоор төлөөлүүлэн, бэлгэдэл талаасаа, түүхийн нэгэн хуудас Монгол улсын маань хувьд ингээд дуусч байна гэж би лав хувьдаа харж байна.
Элбэгдорж насны хувьд хэдийгээр залуу, 54-хэн настай ч, үйл хэргийн хувьд "ардчилсан хувьсгал"-ыг гардан хийлцэж, нүүр царай нь, нэгэн бэлгэдэл болсоны хувьд тэр байж болох бүхий албан тушаал, "оргил"д нь хүрсэн. Ер нь үүнээс цааш тэдний хувьд газар үгүй, үүнээс хойш чадвар үгүй. Тэдэнд хийж, өөрчлөх бүх алба, албан тушаал нь байлаа, эцэстээ үүсгэсэн системийнхээ ерөнхийлөгчөөр нь хүртэл өөрөө 8 жилийн турш ажиллаа, парламентийг хүртэл авч явлаа. Ер нь 4 жилийн дараа бол Монголын түүхийн "ардчилсан" үеийн талаар бичилцэж, маргалдаж болохоор арвин түүх цугларсан, нэгэн үе өнгөрч, хуудас дүүрсэн.
Баттулгын хувьд цоо шинэ өөрчлөлт, шинэчлэлт хийж чадахгүй ч, тогтсон систем доторх элдэв маргаантай этгээдүүдтэйгээ л тооцоо бодох, МАНАН системийн төгсгөлийг илүү хурдасгах байх гэж харж байна.
Ер нь ямар нэгэн юм дуусна, мөхнө, солигдоно, шинэчлэгдэнэ гэдэг бол гаднаасаа гэхээсээ илүүтэй дотроосоо өөрөө хар аяндаа болдог зүйл юм байна гэдгийг ойлгосон. Нэгэнт эхэлсэн зүйлийг харин түргэсгэх, удаашруулах сонголт бол гадна тал буюу МАНАНгийн эрин үеийг төгсгөл болгож нэн шинэ үе гарч ирэхийн мөрөөсөл болсон хүмүүст лав байгаа.

No comments:

Post a Comment

Blog Archive

Popular Posts