Уржигдараас эхлээд энэ жилийн өвөл дуусч гадаа хаварын уур амьсгал ороод бараг 16 градус болсон байх. Дандаа бүрхэг цастай, бороотой өдөр хоногууд овоо өнгөрч байх шиг байна. Энэ өвөл дэлхийн хойд бөмбөрцөгт тэр чигээрээ хүндээр туссан гэж хаа нэгтэй уншсан. Миний бие яагаад ч юм энэ өвөл тун сул дорой, ухаан санаа ч бараг зогсолтын байдалтай байлаа. Хойд туйлаар, эсвэл дандаа бүрхэг харанхуй, хүйтэн оронд амьдарч байгаа хүмүүст яагаад ичээний улирал гэж байдаггүй юм болоо. хэхэхэ Тэгвэл сайхан байхгүй юу?! Халуун орны хүмүүс ид халуун улиралаар бараг юу ч хийдэггүй гэртээ л сууж байдаг байлгүй дээ. Би өөрийн ичээнээсээ гарах цаг болжээ гэж.
Хэдэн долоо хоногийн өмнө амьдралдаа анх удаа уулы явган аялал хийв. Германчуудын хувьд хамагийн дуртай амралтаа өнгөрөөх арга. Ууланд авирах, явганаар уулын оройруу жимээр явж хүрэх гээд л. Би ч анх удаа яваад амьтан болов. хэхэ. Нэг зураг оруулчихъя. 1264 метерийн өндөрөөс.
Гэхдээ орой дээр нь гарсаны дараа арай гэж гарсан биений ядаргаа зовлон шууд мартагдаад сайхан байв. Ямар зүйр үг байдаг билээ? "уул намайг зовооно уур бас намайг зовооно" гэж хэхэ. За элдэв юм бичих яахав.
Хавар авсан сайхан зурагнууд байгаа билүү надаа? Тэрнээсээ нэгийг оруулаадахъя бас.
Хаварын зураг биш зуны зураг тааралдахаар нь тавьчихлаа.
Хийх ёстой зүйлийн тоо хэмжээ миний толгой дээрх үснээс арай бага байгаа боловч хийж бүтээсэн зүйлгүй л байна...
Хаварыг хүмүүс "синдромны улирал" гээд "гутаах" юм. Харин чиг амьтан ургамал ичээнээсээ гарах нь гарч, ургаж дэлгэрэх нь дэлгэрээд амьдралын эрч хүч аван, сэргэж сэрдэг улирал мөн биз дээ.
Хэд хоногийн өмнө УБт иргэдийн хөдөлгөөнүүд жагсчээ.
Олон хүн тэр залуучуудыг муулах, буруушаах өнгө аястай. Миний бие бол тэдгээр жагсаж байгаа хүмүүсийг дэмжиж байгаа. Алийн болгон дулаахан паарны халаалттай өрөөндөө суугаад энэ нэг электро хайрцагныхаа хойноос элдэв хэрэггүй үгс чулуудаж байх билээ хүмүүс. Иргэд өөрсөдийн дуу хоолойгоо нийлүүлэн эрх мэдэл нь хэтэрээд, хүнд сурталдаа автаад бөгсөө дааж чадахаа больсон элдэв албан тушаалтанууд, гарт нь хэдэн төгрөг атгуулахаас нааш гараа хөдөлгөдөггүй төрийн элдэв ажилчин албан хаагчидийг нэг цочоож өгөх хэрэгтэй шүү дээ. Харамсалтай нь ихэнх залуус эр эмгүй элдэв онол ярьж, чухал дүр эсгэхээс өөр улс төрийн амьдралд гар бие оролцож байна уу? Ардчилсан нийгэмийн гол амь бол ард иргэдийн улс төрийн оролцоо өндөр, түүнийгээ ухамсарласан, төр засагтаа шаардлага тавиж ажилыг нь хийлгүүлэх, үгүй бол хариуцлага тооцож албан ажилаас огцруулах ... гээд л бидэний нийгэмийн хамагийн чухал зүйлс шүү дээ. Тиймээс яагаад улс төрийн амьдралд залуус идэвхитэй оролцдоггүй нь тун сонин. Харин онгоцны буудалаас сумогийн бөх тосох ажиллагаанд олуулаа оролцсон байхдаа...
>Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн<ий 2005 оны жагсаал цуглаанаас хойш ард иргэд өөрсөдийн эрх ашигийн төлөө ядаж эвлэлдэн нэгдэж дуу хоолойгоо хүргэдэг, шаардлага тавьдаг болсон нь эрс ихэссэн. Баярлууштай. Дээр би блогтоо жагсаал цуглааны давтамжийг бичиж байсан. Эндээс орж үзээрэй.http://khishigdelger.delhii.net/2008/07/07/609/
Хэрэв монголдоо байсан бол төр засагт шаардлага тавьсан жагсаал цуглаанд би оролцох байсан...
No comments:
Post a Comment