***Philosopher***Activist***Photographer***Translator*** since 2007

Showing posts with label би. Show all posts
Showing posts with label би. Show all posts

Sunday, December 1, 2013

Блогийн нэрээ өөрчиллөө

Урьд нь
http://gunuhaanduguilan.blogspot.com
нэртэй байсан бол
http://philosophynclub.blogspot.com
нэртэй болов.

Saturday, March 3, 2012

Бохирдол, мухардал, гарц

Хаа сайгүй тархи угаасан мэдээ. Маяа календарь, сонгууль, Иран атомын бөмбөг барьж байна, хөгжил дэвшил бла бла бла гэх мэт.

Дэлхий даяараа өнөө цагийн бөгөөд ирээдүйн хүмүүст учираад байгаа хамгийн том асуудал бол БҮХ ТӨРЛИЙН БОХИРДОЛ. Бохирдол гэдгийг өргөн утгаар ойлгоорой.
Цацраг идэвхит бодисоор бол дэлхий тэр чигтээ бохирдсон. Ирээдүйд хэдэн хүн диабетис, хавдараар өвдөж, зүрхний клап нь хаагдах юм бүү мэд.
Нано технологи гээд л... генийн инженерчлэл гээд л орон зайн гүнд элдэв мэдэх мэдэхгүй зүйлээ хийж бохирдуулж байна. Ямар үр дагавар дагуулахыг хэн мэдлээ...
Орон зайн нано, атомын хэмжээснээс эхлээд нүдэнд харагдах хэмжээс хүртэл элдэв бохирдол. Агаар, хөрс, уснаас эхлээд бодол санаа нь хүртэл бохирдоод байдаг. Зад угаах, цэвэрлэх арга байгаа юу?

Бохирдол эцсийн эцэст мухардалд хүргэнэ. Гарах гарцгүй болсон бид орон зай, цаг хугацааны бүхий л түвшинд хордоод, бохирдоод...

Бохирдол, мухардлаас хүн төрөлхтнийг гаргах гарц бол ШАЛ ӨӨР үзэл санаа гэнээ үү, идеологи гэнэ үү, шашин гэнэ үү, тархи угаалт гэнэ үү ... яаж ч нэрлэх хамаа алга, ШАЛ ӨӨР зүйл хэрэгтэй байна...шал өөр сэтгэлгээ хэрэгтэй байна...


Thursday, May 19, 2011

Өрөвдөлтэй

Хэлэх үг алгаа, олонх монголчууд яагаад ийм өрөвдөлтэй, хулчгар, тэнэг болчихоо вэ?
No comments, please!

Sunday, October 10, 2010

Анхаар! Зөв бичих дүрэмийн алдаатай блог

"Анхаар! Зөв бичих дүрэмийн "алдаатай" блог. Уншсанаас үүдсэн сэтгэлийн элдэв хөдөлгөөнд хариуцлага хүлээхгүй, мөн захиргаадалтыг хүлээн авахгүй"
Хэхэ, зарим блогууд иймэрхүү анхааруулага хаа нэгэн газараа тавих хэрэгтэй юм шигээ. Энэ нь миний блогт ч хамаатай. Гэхдээ зарим нэгэн блогтой харьцуулбал би чинь харин ч алдаа мадаг багатай бичдэг шүү.

Өөрийн стильтэй, зөв буруу бичих ярих дүрэмүүдийн хойд дүрийг үзсэн хар мянган блог байна.

Нэгэн жишээ
"Одоо тээд юу бичих вээээ байз к Бичих ч юм олдкумоо... балиар залхууны өдрүүд байна шүү. гэснээс энэ болоогчид ер нь амралтын өдрүүдээр юу хиймдиймлоо? Тээд харилцан туршлага солилцож бас таануудын хийдэг юмыг бичас хиймээрлээшд гээлоо к"

(эх сурвалж: http://itsme.blog.gogo.mn/read/entry158622)

Яагаад би энэ талаар ярих болов оо?
Дээр нэгэн хүмүүн сэтгэгдэл үлдээхдээ надад хандан -Чи ийм их алдаатай бичдэг байж ямар том юм ярьдаг юм бэ? хэдхэн өгүүлбэр дотор чинь 25н алдаа байна. Эхлээд зөв бичиж сураад, дараа нь иймэрхүү зүйл хэл гэсэн утгатай зүйл хэлсэн л дээ. Мэдээж би -хөөх үнэхээр тийм алдаатай бичээ юү би? олон нийтийн талбар дээр хамаг шившигээ тарьлаа гээд л агшин зуур бодсон л доо. хэхэхэ. Тэгээд бичлэгээ хартал алдаа гэх зүйл олж харсангүй, харин нилээн олон үгсийн эгшигийг гээж бичээгүй байсан билээ. Тэр хүмүүнд хандан -миний алдааг хэлж сайхан сэтгэл гаргана уу, хэн л олон нийтэд хандаж бичиж байж алдаатай бичихийг хүсэх билээ дээ гэсэн юм. Тэр хүмүүн 25 алдааг маань хэлэх байх хэмээн өдий болтол харуулдан суунам би. хэхэ

Тиймээс энэ блогтоо өөрийн нэгэн зарчимаа дахин бичих нь зөв ажээ.

Миний биебээр эгшиг гээгдэх дүрэмийг буруу хэмээн үзэж уг дүрэмийг мөрдөхгүй байхаар одоогоос 3 жилийн өмнө шийдсэн юм. Одоо бидний хэрэглэж буй эгшиг гээх дүрэмээс сайн боловсронгуй дүрэм гартал хувийн блогтоо эгшиг гээхгүй бичихээр шийдсэн. Үүнээс гадна эгшиг гээж бичих нь монгол хэлний (нарийн утгаараа халх аялгын) зөөлөн, сонсголонт шинжийг алдагдуулж байна гэж үзэж буй учираас тэгэж шийдсэн билээ. (Хувийн шийдвэр юм гэдэгийг хэлмээр байна.)

Дээрх шийдвэрээ хуучин блогтоо гаргасан бөгөөд энэ блог маань түүний үргэлжилэл мэт сэтгэн, элдэв зүйл хэлэлгүйгээр шууд эгшиг гээхгүй бичсэн нь урьдах бичлэгийг минь мэдэхгүй хүмүүст бөөн- алдаатай- бичдэг- амьтан- бэ гэсэн сэтгэгдэл төрүүлэх болжээ.
Тухайн үеийн шийдвэр, маргаан, хэлэлцээг минь сонирхож байвал та ийш орж харна уу
http://khishigdelger.delhii.net/2007/10/24/451/

Friday, April 23, 2010

Бүтэлгүй бүтэлтэй аль нь чиг

Зээ хөө.
Энэ балай харшил гээч юм тусаад хэд хоног гар маань нүүр ам хамартайгаа наалдаастай явлаа.
Хичээл эхлээд, сая нэг лекцнээсээ ирэв. Тэр багшдаа үнэхээр дуртай. Ярина гэж! дээр нь өөрийн үзэл бодолоо шууд түс тас гээд хэлчихээр лекцийг улам сонирхолтой болгоно. Ер багш хүн зааж байгаа зүйлээс гадна өөрийн амьдралд хандах хандлага, үзэж туулсан амьдралаа заах зүйлтэй холбон бид бүхэнд өгч байгаа болохоор ямар хүн бэ гэдэг нь надад маш чухал байдаг. За тэгээд хал үзэж халуун чулуу долоосон, ухаантай нээлттэй хүмүүсийн хичээл ч угаасаа дандаа сонирхолтой байдаг юм дөө. Дэлхийн хамагийн уйтгарт сэдэвийг тийм багшийн амнаас сонсвол за бараг л хамагийн сонирхолтой зүйл болох юм.
Би ч багаасаа багш болохыг мөрөөддөг, хичээлээ тарж гэртээ ирээд багш болчихлоо, сурагчиддаа юмаа зааж байна гээд л тоглодог байлаа. Тийм тоглоомын маягаар өөрөө өөртэйгээ ярьж байгаад гэрийн даалгаваруудаа хийдэг байж билээ. Дээр нь онцгүй багш нарынхаа гаргаж байгаа аашийг гаргахгүй, уурлаж уцаарлахгүй, хүүхэдтэйгээ маш найрсаг харьцаж, тухайн сэдэвээ уужуу тайван гүн гүнзгий тайлбарлаж байна гээд л...
Ойрын үед ганц хоёр бүтэлгүйтэл өөрийн тэнэглэл хоёроос болж интернэт наймаагаар мөнгөө хулхидуулав. Миний мөнгө ч гэж юу байхав. Аав ээжийнхээ санхүүгийн тусыг гэмт хэрэгтэнд алдсанаас болоод өөртөө гутаж хэдэн өдөр явав. Миний тэнэглэл гэдэг үйлийн маань үр юм.
Бүтэлтэй зүйл гэвэл хараал идсэн нэг хөгийн ажилаасаа сайн дураараа халагдаж баярын дээдийг дахин амтлав. Мөнгөний төлөө дургүй зүйлээ хийж бие сэтгэлээрээ зовж явахын оронд мөнгөгүй ч аз жаргалтай гудамжаар сэлгүүцэн тэнээд явах нь хамаагүй дээр гэдэгийг дахин нэг ухаарав. Над шиг тэгээд дургүй зүйлтэйгээ нэг бол салж чадахгүй зууралдаад байдаг нэг бол тас түс гээд салаад явчихдаг хүнд бол шийдвэрээ гаргаад балай ажилаас гарсандаа үнэхээр баярлаж байгаа. Гэхдээ мэдээж амьдралдаа нэгэн зүйлийг хийж мэдэрч, аан тийм юм, ийм ажил байдаг юм байна гэдэгийг мэдэж мэдэрч авсан нь баярламаар явдал.

Аль дээр нэг эвлүүлдэг тоглоомонд доорх санамжийг бичсэн байв




Маш хэцүү эвлүүлдэг тоглоом учир толгой өвдөх тун аюултай

гэсэн байв. Түүн шиг дургүй ажилаа хийвэл эрүүл мэндийн хувьд маш хохиролтой гэдэгийг анхааруулж байх хэрэгтэй байх ^_^хэхэ. Хар залуугаараа балай ажилаас болоод хэдэн цагаан үстэй болж авах шив дээ.
Өнөөдөрийн бүтэлтэй азтай зүйл гэвэл зурагтын нэвтрүүлэг хийдэг хэдэн хүмүүстэй сургуулийнхаа өмнө тааралдав. Ядуу оюутан надад ирээдүйд хэдэн евро олж нимгэн түрийвчдээ мөнгө хийх боломж олдох бололтой. Нэгээс нь салахад нөгөөх даллан дууддаг хорвоогийн жам юмаа хөө. ^_^

Friday, April 16, 2010

Улбар цэцэгтэй, гал суудалтай өдөрүүд

Зээ хөө блогтоо зун боллоо, өвөл дууслаа, хавар иржээ гэхээс өөр юм бичихээ больжээ^_^. Өөрөөр хэлбэл блогтойгоо хөөрч байгаа миний small talk юм уу даа. Цаг агаар яриад л...
Гэхдээ үнэхээр хавар ирсэн гээд хаа сайгүй л амьдрал, цэцэглэлт, ичээнээсээ гарах.

Амьдралдаа анх удаа гэж хэлвэл худал ярьсан болох байх. Гэхдээ л миний санаж байгаагаар анх удаа цэцэглэсэн кактусны нэгэн төрөл ургамалыг гудамжинд цэцэгийн дэлгүүр өнгөрч яваад харлаа.
Хөөх бас ийм юм гэж байхаа гээд зогсоод харав. Ойрын үед ийм юм үзлүү яалаа? Ийм өвөрмөц өнгөтэй. Хүзүүндээ улбар өнгөт үнэт чулуун зүүлт зүүсэн сайхан бүсгүй (залуу ч байж болно) шиг. Бөнжигнөөд унжиж байгаа эрдэнээ хамгаалах хурц өргөснүүд дөрөв дөрөвөөр зүг бүрт хатгаад.

Тэр эрдэнэ нь авгалдайгаас үзэсгэлэнт эрвээхэй гардаг шиг удахгүй эмзэг улбар цэцэг болохыг эхний дэлбээлсэн цэцэгийг хараад мэдэв.
Ямар нэртэй ургамал вэ энэ? Улбар унжлаганаасаа гадна сувдан эрх мэт бас хэдэн бондгор зүйлтэй. Хэхэ ^_^ ургамал цэцэг гэх нэрээс өөр зүйл мэдэхгүй надад яаж овоо бондгор бөндгөр гэх үгийн баялаг байна вэ, хэрэв тийм үгсийг мэдэхгүй бол хэлгүй амьтан мэт дуугүй л байх байлаа.

Хавар ирж нар үзэгдэх болсон ойрын үед үзэж харсан сонин сайхан зүйл үүгээр дууссангүй.
Авто машин, мотоцикль огтоос сонирхдоггүй хүн бээр би юм. Гэхдээ доорх унааны суудалын бүрээс үнэхээр... гал халуун ^_^ hot!
Чаддагсан бол өөрөө ийм юм оёод зармаар л байна. Хийц загвар чанар сайтай ийм зүйлийг харангуут л уран бүтээлч хүсэл минь ундараад...

Saturday, March 20, 2010

Ёох, энэ өвөл ямар урт удаан байваа! Хавар ирлээ, хүмүүсээ! Эрээвэр хураавар бодолууд...



Уржигдараас эхлээд энэ жилийн өвөл дуусч гадаа хаварын уур амьсгал ороод бараг 16 градус болсон байх. Дандаа бүрхэг цастай, бороотой өдөр хоногууд овоо өнгөрч байх шиг байна. Энэ өвөл дэлхийн хойд бөмбөрцөгт тэр чигээрээ хүндээр туссан гэж хаа нэгтэй уншсан. Миний бие яагаад ч юм энэ өвөл тун сул дорой, ухаан санаа ч бараг зогсолтын байдалтай байлаа. Хойд туйлаар, эсвэл дандаа бүрхэг харанхуй, хүйтэн оронд амьдарч байгаа хүмүүст яагаад ичээний улирал гэж байдаггүй юм болоо. хэхэхэ Тэгвэл сайхан байхгүй юу?! Халуун орны хүмүүс ид халуун улиралаар бараг юу ч хийдэггүй гэртээ л сууж байдаг байлгүй дээ. Би өөрийн ичээнээсээ гарах цаг болжээ гэж.
Хэдэн долоо хоногийн өмнө амьдралдаа анх удаа уулы явган аялал хийв. Германчуудын хувьд хамагийн дуртай амралтаа өнгөрөөх арга. Ууланд авирах, явганаар уулын оройруу жимээр явж хүрэх гээд л. Би ч анх удаа яваад амьтан болов. хэхэ. Нэг зураг оруулчихъя. 1264 метерийн өндөрөөс.

Гэхдээ орой дээр нь гарсаны дараа арай гэж гарсан биений ядаргаа зовлон шууд мартагдаад сайхан байв. Ямар зүйр үг байдаг билээ? "уул намайг зовооно уур бас намайг зовооно" гэж хэхэ. За элдэв юм бичих яахав.
Хавар авсан сайхан зурагнууд байгаа билүү надаа? Тэрнээсээ нэгийг оруулаадахъя бас.
Хаварын зураг биш зуны зураг тааралдахаар нь тавьчихлаа.
Хэдэн жилийн өмнө үүргэвчээ үүрээд ганцаараа хэдэн хот тосгоноор аяласан юм. Тэр үед авсан зураг байна. Тэр зун бол тэгээд аялал хийсэн, явдал суудалтай байсан гээд сайхан дурсамж болоод үлджээ. Зурагаа хартал бүх дурсамж маань эргэн ирээд л...
Хийх ёстой зүйлийн тоо хэмжээ миний толгой дээрх үснээс арай бага байгаа боловч хийж бүтээсэн зүйлгүй л байна...
Хаварыг хүмүүс "синдромны улирал" гээд "гутаах" юм. Харин чиг амьтан ургамал ичээнээсээ гарах нь гарч, ургаж дэлгэрэх нь дэлгэрээд амьдралын эрч хүч аван, сэргэж сэрдэг улирал мөн биз дээ.
Хэд хоногийн өмнө УБт иргэдийн хөдөлгөөнүүд жагсчээ.
Олон хүн тэр залуучуудыг муулах, буруушаах өнгө аястай. Миний бие бол тэдгээр жагсаж байгаа хүмүүсийг дэмжиж байгаа. Алийн болгон дулаахан паарны халаалттай өрөөндөө суугаад энэ нэг электро хайрцагныхаа хойноос элдэв хэрэггүй үгс чулуудаж байх билээ хүмүүс. Иргэд өөрсөдийн дуу хоолойгоо нийлүүлэн эрх мэдэл нь хэтэрээд, хүнд сурталдаа автаад бөгсөө дааж чадахаа больсон элдэв албан тушаалтанууд, гарт нь хэдэн төгрөг атгуулахаас нааш гараа хөдөлгөдөггүй төрийн элдэв ажилчин албан хаагчидийг нэг цочоож өгөх хэрэгтэй шүү дээ. Харамсалтай нь ихэнх залуус эр эмгүй элдэв онол ярьж, чухал дүр эсгэхээс өөр улс төрийн амьдралд гар бие оролцож байна уу? Ардчилсан нийгэмийн гол амь бол ард иргэдийн улс төрийн оролцоо өндөр, түүнийгээ ухамсарласан, төр засагтаа шаардлага тавиж ажилыг нь хийлгүүлэх, үгүй бол хариуцлага тооцож албан ажилаас огцруулах ... гээд л бидэний нийгэмийн хамагийн чухал зүйлс шүү дээ. Тиймээс яагаад улс төрийн амьдралд залуус идэвхитэй оролцдоггүй нь тун сонин. Харин онгоцны буудалаас сумогийн бөх тосох ажиллагаанд олуулаа оролцсон байхдаа...
(дээрх зураг 2005 онд болсон цуглааны үеэр авсан миний зураг. Цуглааны эхэнд ихэвчлэн настай хүмүүс байсан.)
>Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн<ий 2005 оны жагсаал цуглаанаас хойш ард иргэд өөрсөдийн эрх ашигийн төлөө ядаж эвлэлдэн нэгдэж дуу хоолойгоо хүргэдэг, шаардлага тавьдаг болсон нь эрс ихэссэн. Баярлууштай. Дээр би блогтоо жагсаал цуглааны давтамжийг бичиж байсан. Эндээс орж үзээрэй.http://khishigdelger.delhii.net/2008/07/07/609/
Хэрэв монголдоо байсан бол төр засагт шаардлага тавьсан жагсаал цуглаанд би оролцох байсан...

Thursday, February 18, 2010

Номын сангаа магтан дуулнам би!

Миний бие болон эгч дүү маань багаасаа номтой нөхөрлөсөөр ирэв. Эгч маань аль дөрөв таван настайгаасаа л үсэг мэддэг болоод сонины гарчиг уншдаг байсан шиг санагдаж байна. Би ч гэхдээ сургуульд ороод л уншиж сурсан. Аав ээж маань анх хэзээ бид нарт ном авч өгч өгсөнийг сайн санахгүй байна. Нас балчир байхад янз бүрийн үлгэрийн ном авч өгдөг байсанаа сүүлдээ сургуульд оронгуут 90 ээд оны эхэн үеийн зах зээл дээр байсан бараг л бүх л хүүхдийн уран зохиолын ном худалдаж авч өгдөг байлаа. Одоо ч сонирхолтой ном байвал авч өгдөг юм.

Тав зургаан нас гаруйтай байхад (үүнээс ч хожуу байж магад) бэлэглэж байсан номыг би одоо хүртэл мартдаггүй юм. Нэрийг нь сайн санадаггүй ээ. Гэхдээ тэр өдөржин л бороо орсоныг санаж байна. Ээж намайг цэцэрлэгээс аваад аавын ажил дээр очив. Тэгтэл аав бидэнд цоо шинэ, онц сонирхолтой ном авсан гэдэгээ хэлээд үзүүллээв. Үнэхээр шинэ цаасны үнэр, өө сэвгүй нугалаа үрчилээгүй гял цал хоёр гурван ном. Тэндээсээ гурвуулаа автобусаар гэртээ харилаа. Бороо орж байсан болохоор автобус дүүрэн хүн. Гэхдээ тэр үед 89,90 онд монголчууд өнөөдөрийнхийг бодвол их л боловсон, соёлтой, найрсаг, шахцалдаж чихэлдээлгүй аятайхан автобусаараа үйлчилүүлдэг байсан санагднам.
Гэртээ очоод үнэхээр баярлаж номоо үзэж билээ. Гэхдээ ямар нэгэн үлгэр, уран зохиолын ном байсангүй. Харин геометрийн бас одон орон судлалын хүүхдэд зориулсан, энгийн бөгөөд сонирхолтой бичсэн боловч маш гүн утга агуулгатай ном байсаныг санаж байна. Тухайн үедээ уншиж чаддаггүй ч маш сайн чанарын зурагтай болохоор эхэн үедээ байнга л эргүүлж тойруулж бүх зурагийг нь үздэг байж билээ. Үзэх болгонд унших болгонд өөрөө дотор нь ороод л гариг эрхэсийн хооронд аялаж байна гээд л ... мөрөөдөж өгнө дөө. Одон орон, физикийн ном маань миний сонирхолыг маш ихээр татаж миний хамагийн дуртай ном болсон бөгөөд миний цааш цаашдын сонирхол, хүсэл, үзэл бодолд маш ихээр нөлөөлсөн гэж боддог. Миний уншсан хамагийн анхны шинжлэх ухаанч ном байсан юм. Ээж аав хоёртоо тэр номыг бэлэглэсэнд хязгааргүй ихээр баярлаж байлаа.

Өнөөдөр ахин аав ээждээ хязгааргүй баярлаж байгаагаа хэлэхийг хүснэм.
Одоо надад нэгхэн дуртай номон дотороо биш, хэдэн зуун мянган уншихыг хүссэн "номон далайд" хөвж, хөлбөрөх боломжтой болжээ. Тэр номон далай бол миний хайрт номын сан юм. Номын сангаа магтан дуулж блогтоо бичихээр шийдэв.
Дээрх зураг хичээл номоо хийж буй байдал маань.Орой шөнө болтол суух боломжтой. Орой болохоор оюутаны хөл татраад бараг хүнгүй. Заримдаа нэг давхарт би л ганцаараа сууж байх жишээтэй. Номнуудаа шууд хэрэглэх боломжтойгоор тавиураар ярайтал өрсөн. Хүн төрөлхтөний бүхий л ололт амжилт, алдаа оноо, дэвшил, уруудалтай холбоотой ном энд бий.
Номын тавиурын дундуур алхвал энэ бүх зүйлийг уншиж мэдэж, номын зохиогчтой яриа өрнүүлэх хүсэл ундарна. Аль 2500 жилийн өмнө амьдарч байсан философичоос эхлээд л бүгдэнтэй нь номоор дамжуулж ярилцах боломжтой. Ядаж л юу хэлэхийг нь сонсох хүсэлтэй. Эрдэм мэдлэг, гэгээрэл ухааралын төлөө зүтгэж буй хэн бүхэн номын санд орвол аз жаргал, баяр хөөр гээд нэгэн зэрэг зөндөө олон мэдрэмжийг эдэлнэ.
Биднээс номын сангийн хэрэглэгч болгоноос шаардаж буй нэг л зүйл бол: номоо хайрлах. Номын санд орвол угаас энэ бүхэнийг хайрлахгүй, хүндлэхгүй байхын аргагүй.
Номын сан маань орчин үеийн шинэ тохижилттой. Таван давхар. Хаа дуртай газараа сууж болно. Цонхны хажууд агаарт суух уу, хүн амьтанаас бөглүү мухарт суух уу, тухай өдөрийн ааш, цагийн байдалаас хамаарна.
Бага байхдаа хэзээ нэгэн цагт ийм номон далайд сэлнэ гэж огт бодож байсангүй.

Тиймээс хүн болгон номын их өргөөгөөр зочилох боломжтой байх болтугай!

Blog Archive

Popular Posts