Зээ хөө блогтоо зун боллоо, өвөл дууслаа, хавар иржээ гэхээс өөр юм бичихээ больжээ^_^. Өөрөөр хэлбэл блогтойгоо хөөрч байгаа миний small talk юм уу даа. Цаг агаар яриад л...
Гэхдээ үнэхээр хавар ирсэн гээд хаа сайгүй л амьдрал, цэцэглэлт, ичээнээсээ гарах.
Амьдралдаа анх удаа гэж хэлвэл худал ярьсан болох байх. Гэхдээ л миний санаж байгаагаар анх удаа цэцэглэсэн кактусны нэгэн төрөл ургамалыг гудамжинд цэцэгийн дэлгүүр өнгөрч яваад харлаа.


Хөөх бас ийм юм гэж байхаа гээд зогсоод харав. Ойрын үед ийм юм үзлүү яалаа? Ийм өвөрмөц өнгөтэй. Хүзүүндээ улбар өнгөт үнэт чулуун зүүлт зүүсэн сайхан бүсгүй (залуу ч байж болно) шиг. Бөнжигнөөд унжиж байгаа эрдэнээ хамгаалах хурц өргөснүүд дөрөв дөрөвөөр зүг бүрт хатгаад.

Тэр эрдэнэ нь авгалдайгаас үзэсгэлэнт эрвээхэй гардаг шиг удахгүй эмзэг улбар цэцэг болохыг эхний дэлбээлсэн цэцэгийг хараад мэдэв.

Ямар нэртэй ургамал вэ энэ? Улбар унжлаганаасаа гадна сувдан эрх мэт бас хэдэн бондгор зүйлтэй. Хэхэ ^_^ ургамал цэцэг гэх нэрээс өөр зүйл мэдэхгүй надад яаж овоо бондгор бөндгөр гэх үгийн баялаг байна вэ, хэрэв тийм үгсийг мэдэхгүй бол хэлгүй амьтан мэт дуугүй л байх байлаа.
Хавар ирж нар үзэгдэх болсон ойрын үед үзэж харсан сонин сайхан зүйл үүгээр дууссангүй.
Авто машин, мотоцикль огтоос сонирхдоггүй хүн бээр би юм. Гэхдээ доорх унааны суудалын бүрээс үнэхээр... гал халуун ^_^ hot!

Чаддагсан бол өөрөө ийм юм оёод зармаар л байна. Хийц загвар чанар сайтай ийм зүйлийг харангуут л уран бүтээлч хүсэл минь ундараад...
No comments:
Post a Comment