- Монгол оронд ардчилал алга гэж үзэгчид сүүлийн үед ихэссэн. Сайн мэдэхгүй юм. Ийнхүү дүгнэх бол зарим талаар аргагүй юм. Ажиглагч блогийг надаас илүүтэй мэдэх байлгүй дээ. Үгүй бол ийшээ ороод http://ajiglagch.wordpress.com/
Монголын хэвлэл мэдээлэлийн талаар үнэлэлт дүгнэлт өгдөг сонирхолтой блог. Бичлэг нь тогтмол шинэчлэгдэж, цаг тухай бүрдээ нийтэлдэг. Тэр болгон унших зав олдохгүй юм. Гэхдээ дараах холбоосруу заавал орж үзэхийг хүсье. Ардчилал байна уу үгүй юу гэдэгийг хариулахад туслах нэгэн жишээ. Үүнээс гадна телевиз хэвлэлийнхэн бодит байдалыг, олон талыг харуулсан мэдээлэл цацахаасаа илүү хэт хэн нэгэний эрх ашигийн төлөө үйлчилдэгийн илрэл ч юм уу...Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Болдбаатар гэдэг хүн нэгэн телевизд хандан анхааруулга эсвэл төрийн сүрдүүлэг маягийн захиа явуулсаныг нийтэлжээ.
Ажиглагчийн Төрийн анхааруулга бичлэг энд дарж уншина уу.
- Мөн л телевизтэй холбоотой бичлэг. Элдэв асуулт блогчин маань зурагтаар харсан сонссон зүйлээсээ болоод хүмүүсийн хэл ярианы талаар бодол хийлсэн байна. Өнөө цагийн магтаал ч юм уу тэнэглэл ч юм уу "Санасан бүхнээ биелүүлж сарвайсан бүхэнээ барьж яваарай" гэх нь нэг л биш ээ. Түүний бичсэнтэй санал бүрэн дүүрэн нийлж байгаа. Эндээс унших http://eldevasuult.blogspot.com/2010/04/gehdee-l-neg-bish-ee.html
- Олон жил АНУлсад амьдарч байгаад одоо Монголд эргэн очсон блогчин Чандмань монголчуудыг, нийгэмийг яаж харж дүгнэж, түүнд ямар сэтгэгдэл төрж буйг сонирхоорой. Мэдээж олон жил санаж мөрөөдөөд очсон орноо өөр нүдээр харж буй тул сонирхолтой. Түүний бараан орчин бичлэгийг эндээс http://chandmani.blogspot.com/2010/04/blog-post_14.html
- Блог бичиж байгаа хүмүүс бүгд блогт нь хаанаас орж гарч байна, хэр удав гэдэгийг мэдэж байдаг. Блогт хаанаас оров гэдэгийг газарын зураг дээр харуулах боломжтой болсоныг Миний эргэн тойронд блогдээр бичсэн байна. Ийшээ http://erdeelym.blogspot.com/2010/04/blog-post_14.html
- Халимаг үс гэдэг ухагдахуун хэзээнээс хаанаас үүсэв? Блогчин Сэгсгэр энэ асуултын хариуг бичжээ. Үнэн үү худал уу? Эндээс http://anduusanaa.blogspot.com/2010/04/blog-post_13.html
- Блогчин MNED нэгэн баримтат кино үзэхийг зөвлөжээ. Монголд төрж өссөн нэгэн унгар хүний тухай юм байна. Хаанаас олж үзэх вэ? http://newmned.blogspot.com/2010/04/blog-post_15.html
- Сая хаа нэгтэй Хүмүүн төрөлхтөн гэдэг дуу бол нэгэн япон дуу бөгөөд бүр 1920 гучин онд монголчилоод дуулчихсан юм гэсэн зүйл олж уншив. Манайхан нэрээ юманд амархан дасан зохицох, монголчлох чадвартай юмаа. Аль дээрээс л гадаад дууг "хулгайлаад" өөрийнчилчихдөг байж. Өнөө үеийн дуучидыг хулгайллаа гээд л муулаад байдаг, гэтэл тэд маань хөөрхий өвөг дээдэсээс өвөлүүлсэн эртний уламжлалаа л сэргээсэн байна шүү дээ хөө. Гадаад дуу ч гэлтгүй гадны вэб сайтыг тэр чигээр нь хуулаад тавьдаг нь бараг л хэвийн үзэгдэл юм уу даа, өнөө үед. Ажиглагч блогт монгол улсын ерөнхийлөгчийн вэб хуудас хаанаас инспирационоо авсаныг Эндээс Америкчуудын дуураймал хүүхэлдэй болж гүйцэх нь ээ бид
- Жагаагийн блог орон зай блогт Дашчойлон хийдэд ном хэрхэн уншуулсан талаараа товч бичлэг оруулж. Нээрээ ламаар ном уншуулах гэдэг маань юу гэсэн үг билээ. Тэр уншдаг номнуудынх нь талаар хэзээ нэгэн цагт блог дээрээ би бичнээ. Ийшээ http://jagaae.blogspot.com/2010/03/blog-post_22.html
- За миний ширээ гэж үнэхээр аймар, дээр доор, хог новш, элдэв хэрэгтэй хэрэггүй зүйлийн овоолго. Ядаж байхад элдэв кабель, USB утасаа хаашаа хийхээ мэдэхгүй. Харин sanakae блог маш энгийн авууштай санааг нийтэлсэн байна. Эндээс
За бусад блогууд дээр blogwatch байдаг ч би бараг уншдаггүй. Ер нь ч хэрэггүй л юм хийж байна л даа. Гэхдээ яахав сонирхолтой бичлэгнүүдийг энэ аргаар хадгалчихъя. Би чинь хадгалах, овоолох, элдэв жагсаалт хийх дуртай хүмүүн байгаа юм.
No comments:
Post a Comment