***Philosopher***Activist***Photographer***Translator*** since 2007

Friday, April 23, 2010

Бүтэлгүй бүтэлтэй аль нь чиг

Зээ хөө.
Энэ балай харшил гээч юм тусаад хэд хоног гар маань нүүр ам хамартайгаа наалдаастай явлаа.
Хичээл эхлээд, сая нэг лекцнээсээ ирэв. Тэр багшдаа үнэхээр дуртай. Ярина гэж! дээр нь өөрийн үзэл бодолоо шууд түс тас гээд хэлчихээр лекцийг улам сонирхолтой болгоно. Ер багш хүн зааж байгаа зүйлээс гадна өөрийн амьдралд хандах хандлага, үзэж туулсан амьдралаа заах зүйлтэй холбон бид бүхэнд өгч байгаа болохоор ямар хүн бэ гэдэг нь надад маш чухал байдаг. За тэгээд хал үзэж халуун чулуу долоосон, ухаантай нээлттэй хүмүүсийн хичээл ч угаасаа дандаа сонирхолтой байдаг юм дөө. Дэлхийн хамагийн уйтгарт сэдэвийг тийм багшийн амнаас сонсвол за бараг л хамагийн сонирхолтой зүйл болох юм.
Би ч багаасаа багш болохыг мөрөөддөг, хичээлээ тарж гэртээ ирээд багш болчихлоо, сурагчиддаа юмаа зааж байна гээд л тоглодог байлаа. Тийм тоглоомын маягаар өөрөө өөртэйгээ ярьж байгаад гэрийн даалгаваруудаа хийдэг байж билээ. Дээр нь онцгүй багш нарынхаа гаргаж байгаа аашийг гаргахгүй, уурлаж уцаарлахгүй, хүүхэдтэйгээ маш найрсаг харьцаж, тухайн сэдэвээ уужуу тайван гүн гүнзгий тайлбарлаж байна гээд л...
Ойрын үед ганц хоёр бүтэлгүйтэл өөрийн тэнэглэл хоёроос болж интернэт наймаагаар мөнгөө хулхидуулав. Миний мөнгө ч гэж юу байхав. Аав ээжийнхээ санхүүгийн тусыг гэмт хэрэгтэнд алдсанаас болоод өөртөө гутаж хэдэн өдөр явав. Миний тэнэглэл гэдэг үйлийн маань үр юм.
Бүтэлтэй зүйл гэвэл хараал идсэн нэг хөгийн ажилаасаа сайн дураараа халагдаж баярын дээдийг дахин амтлав. Мөнгөний төлөө дургүй зүйлээ хийж бие сэтгэлээрээ зовж явахын оронд мөнгөгүй ч аз жаргалтай гудамжаар сэлгүүцэн тэнээд явах нь хамаагүй дээр гэдэгийг дахин нэг ухаарав. Над шиг тэгээд дургүй зүйлтэйгээ нэг бол салж чадахгүй зууралдаад байдаг нэг бол тас түс гээд салаад явчихдаг хүнд бол шийдвэрээ гаргаад балай ажилаас гарсандаа үнэхээр баярлаж байгаа. Гэхдээ мэдээж амьдралдаа нэгэн зүйлийг хийж мэдэрч, аан тийм юм, ийм ажил байдаг юм байна гэдэгийг мэдэж мэдэрч авсан нь баярламаар явдал.

Аль дээр нэг эвлүүлдэг тоглоомонд доорх санамжийг бичсэн байв




Маш хэцүү эвлүүлдэг тоглоом учир толгой өвдөх тун аюултай

гэсэн байв. Түүн шиг дургүй ажилаа хийвэл эрүүл мэндийн хувьд маш хохиролтой гэдэгийг анхааруулж байх хэрэгтэй байх ^_^хэхэ. Хар залуугаараа балай ажилаас болоод хэдэн цагаан үстэй болж авах шив дээ.
Өнөөдөрийн бүтэлтэй азтай зүйл гэвэл зурагтын нэвтрүүлэг хийдэг хэдэн хүмүүстэй сургуулийнхаа өмнө тааралдав. Ядуу оюутан надад ирээдүйд хэдэн евро олж нимгэн түрийвчдээ мөнгө хийх боломж олдох бололтой. Нэгээс нь салахад нөгөөх даллан дууддаг хорвоогийн жам юмаа хөө. ^_^

No comments:

Post a Comment

Blog Archive

Popular Posts