Манай нарны аймагийн Сатурн гаригийн хойд туйлын шуургын талаар хүмүүс сонссон байлгүй дээ. Тэнд ЗУРГААН ӨНЦӨГТ асар том (25,000 км-ын диаметртэй(?), 75 км-ын гүнтэй) шуургатай байгааг баталж Кассини станц доорх 902,000 км-ын холоос авсан зурагийг 2006 оны 10.26 -нд явуулжээ.

Хорвоо дэлхий гэж нээрээ сонин сайхан юмаар дүүрэн байх юмаа. Ирээдүйд би лав дөрвөлжин, гурвалжин шуурга энд тэнд шуурлаа гэвэл итгэнээ.Сатурны тэнхлэгээ бүтэн тойрж эргэх хугацаа нь дэлхийн дээрх 10 цаг гаруй. Маш хурдан эргэдэг аж. Шуурга мөн нэг бүтэн эргэх нь 10 цаг 40 минут буюу гаригийнхаа тэнхлэгээ тойрж эргэх хурдтай адил юм байна. Одоогоор хойд туйлын өвөл дуусч байгаа бөгөөд өвөлийн түнэр харанхуй нь 15 жил үргэлжилдэг ажээ.
1980 (А зураг) мөн 1991 (В зураг) онуудад зураг авсан ч, 2006 онд л дээрх шиг ийм тод зураг авах боломж олдсон байна.
Эрдэмтэд энэ хексагон шуурга (hexagon=зургаан өнцөгт) байдаг тэгээд ийм удаан үргэлжилж буйд үнэхээр гайхширалд автаад байгаа юм байна. Би ч ялгаагүй, ^_^ .Хаббл дурангаар сатурны хойд ба өмнөд туйлын гэрэлийг авсан нь доорх байдалтай.
Яаж ийм зургаан өнцөгт шуурга үүсч байгааг эрдэмтэд одоогоор мэдэхгүй байгаа ч нилээн олон туршилтууд амжилттай хийгдэж бараг л нууцыг нь тайлчихсан бололтой. Доорх видеогоор Оксфордын хэсэг эрдэмтэд зургаан өнцөг үүсгэх туршилтаа харуулж байнаТэд цилиндр хэлбэртэй саванд 30н литр ус хийгээд уг саваа удаан эргэх ширээн дээр суурилуулжээ. Ширээний эргэж буй сатурны тэнхлэгээ тойрох эргэлтийг дуурайж буй юм.
Саван дотороо хурдан эргэх цагираг байрлуулсан байна. Энэ цагирагийн тусламжтайгаар Jetstream буюу "шуургыг" саван дотор үүсгэнэ. Усны хөдөлгөөнийг тодоруулахын тулд өнгөтэй бодис хийжээ. Энэ туршилтын үр дүн дээрх видео юм. Эдгээр судлаачидын олж тогтоосоноор гариг=савны эргэх хурд, саван дотор эргэх шуурга=цагирагийн хурдын ялгаа ихсэх тусам үүсэх талуудын тоо ихэссэн байна. Ялгаа ихэссэн нэг үеэс шуурга дугуй хэлбэртэй болно.
Тэгэхээр хэрэв үнэхээр энэ судалгаа харуулж байгаа шиг бол гурвалжин дөрвөлжин шуурга байх боломжтой гэсэн үг байх нь ээ. ^_^
Сатурны ерөнхий дүр төрхийг доорх видеоноос
Кассини станцын талаарх энэ мэдээг эндээс уншаарай (англиар)
http://saturn.jpl.nasa.gov/photos/imagedetails/index.cfm?imageId=2552
http://www.nasa.gov/mission_pages/cassini/multimedia/pia09187.html
дээрх бичлэгийн хаяг
http://www.youtube.com/watch?v=8eH8dJgJG-c&feature=player_embedded
No comments:
Post a Comment