Хүмүүний нэгэн чанарын тухай товч дурдахаар шийдлээ.
Идэж буй хоол, ууж буй ундандаа өндөр шаардлагатай, өндөр сайн чанарыг амтлах, мэдрэх хүсэлтэй хүмүүнийг файншмекэр (Feinschmecker, германаар), гурме ( gourmet, франц, англиар) гэдэг аж.
Сүүлийн үед нэгэн үзэл надад тогтож эхлэв. Урьд энэ талаар бодолхийлж байсангүй.
Энэ нь хоол ундны дээдийг амтлахыг хүсдэг хүмүүсийн талаар юм.
Хоол ундандаа өндөр шаардлага тавьж, сайхан амтыг мэдрэхийг хүсдэг эдгээр хүмүүсийг хүндлэх сэтгэл төрлөө. Хэдий хүн бүр ийм байх боломжгүй, шаардлагагүй ч, ийм занг өөрт хэвшүүлвэл бидний амьдралд хандах хандлагыг зарим нэгэн талаар гүн өөрчлөх мэт. Ерөөс амьдралдаа чанар сайтай эд зүйл хэрэглэх, идэж уух, харах сонсох хүсэлийг өөрт хэвшүүлэх нь хүмүүний амьдралын хэв маягт үндэсээр нөлөөлөх ажээ.
Яагаад би (болон бид бүхэн) амьдралаа чанаржуулж болохгүй гэж. Хийж буй бүхий л зүйлдээ сэтгэлээ зориулдаг бол тэр хүмүүн миний хувьд Файншмекэр юм; Хийж буй банш, буузаа амттай, чанартай, шингэцтэй, илчлэгтэй хийх гээд л... Өөрөө түүнийхээ амтыг мэдрэх, ммммммм ...
Ерөөс "амьдралын" сайн сайханыг хоол хүнсээр дамжуулах амтлах, мэдрэх хүсэлийг дэлгэрүүлэх нь зүйтэй... амьдралыг амтлах бидний зам...
(keyword:Amidraliig amtlagch)
***Philosopher***Activist***Photographer***Translator*** since 2007
Sunday, October 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
Blog Archive
Popular Posts
-
НЭГ НОМОНД ИНГЭЖ ӨМНӨХ ҮГ БИЧИХ ГЭЖ БАЙСАНАА БОЛИЛОО. ГЭХДЭЭ БОДОЛ САНААГАА ХАЯАГҮЙ. Жич. 1983 оны крилл монгол бичигийн дүрэмийн г...
-
Монголын үндэсрхэг үзэлтэнүүд (=националист), эзотерикчид, мөн энгийн олон залуус ихээр иш татаж, анхааралаа хандуулаад буй Ч.Эрдэнийн ...
-
Дараагийн ном ✊ хийх сайжруулах шийдэх зуйл юм ямар их байнаа! what i am going to read next 👍
Sanal niilehgui l yum baina...
ReplyDelete