- АНУ-ын Чикаго хотын монголчууд бага насны хүүхэдүүдэд зориулан хуучин тоглоом гэх мэт хандивын хайрцаг Монголруу илгээжээ. Тэдгээр хандивыг хэрэгцээтэй цэцэрлэгүүдэд хэрхэн өгсөн талаараа сонирхолтой бичлэгийг Амай өөрийн блогтоо бичсэн байна. Улаанбаатарын хүүхэдийн зарим нэгэн цэцэрлэгийн байдалын талаар мэдэж авлаа. Ийшээ http://www.amai.mn/archives/8916
- Хийсвэр төрөлт гээд л сонссоноос цаашгүй. Оросоор Кесарево (сечение) гэдэгийг монголчууд бид сунжируулан дуудсаар хийсвэр болгосон гэдэгийг бид мэднэ дээ. Төрсөн эмэгтэйчүүд, эмч нар энэ байгалийн бус төрөлтийн сөрөг талын талаар нэг их ярьж хэлэлцдэггүй бололтой. Бямбаа блогчин Саруул ухаан блогтоо энэ сэдэвээр бяцхан бичлэг бичжээ. Япон эмч нар хийсвэр төрөлтийн үеэр Монголд ажиллахад хэлмэрч хийх үеэрээ өөрт төрсөн сэтгэгдэлээ бичжээ.
"Аймаар юм билээ, би бүр 2 ч хийсвэр хагалгааны үед хажууд нь зогсоод харж байлаа шд. Эхлээд арьсыг нь зүснэ, тэгээд умайг нь. ...Тэгээд хийсвэр хийхээр тэр нялх ураг чинь шууд год гээд гараад ирдэггүйм байна. Гарч ирэхгүй тохиолдолд эмч нь хуруугаа өнөө жаахан амьтны ам руу хийж байгаад татаад гаргаж ирсэн....Хүүхдээ гаргаж авсны дараа өнөө муу жижиг умайг чинь гэдсэн дээр нь гаргаж ирж байгаад оёдог юм билээ. " Цааш уншихыг хүсвэл ийшээ http://saruul-uhaan.blogspot.com/2010/10/blog-post_13.html - Ш.Баатар блогчин номын санд явж байхдаа нэгэн ном олоод, түүнийгээ уншиж буй талаар энд бичжээ. Украйны нэгэн зохиолч Чингис хаан бол украйн, ерөөс слав гаралтай хүмүүн хэмээн бодож буйгаа бичсэн ном юм байна. Хятад, Япон, Казак дараа нь Украйн хүн гээд Чингис хааны гарал үүсэлийг тайбарлагчидын эгнээ нэгээр нэмэгдлээ. Ийшээ http://shbaatar.blogspot.com/2010/10/vv.html
- Хааяа имэйлээр "Та лоттонд хожлоо","Таны Имэйл хаяг азтанаар тодорлоо","Та манай вэб сайтын сая дахь хэрэглэгч боллоо", "Би ядарч зүдэрсэн хүн тул хандив өгөөч","Би ийм банканд ажилладаг, Танд ашигтай наймаа санал болгож байна" гээд л хар мянган спам ирж л байдаг. Нээлгүй шууд устгадаг. Гэтэл олон хүмүүс итгээд хууртагдаж ихээхэн хэмжээний мөнгөө алддаг бололтой. Энд нэг ийм бичлэг байна. Бичлэгийг нь огт уншсангүй. Харин доор нь сэтгэгдэлээ бичсэн хүмүүс өөрт болон бусдад тохиолдож байсан үнэн, худал явдалаа бичсэн нь харин сонирхолтой,инээдтэй санагдлаа хэхэ. Ийшээ http://bayarkhuu.niitlelch.mn/content/2492.shtml
"Энэ харин нийтлэл мөн байна шүү Надад 1 сая Доллар хожсон тухай захиа ирээд бүүр шөнө хүртэл гэррүү утасдаад мөнгөө ав диполмат шуудангаар явууллаа Чек учир таны гарын үсэггүй диполмат шуудангийн төлбөрийг таны хонживороос авч болохгүй бна Энэ дансруу Диполмат шуудангийн төлбөр болох 450Доллар шилжүүлээд чек-ээ хүлээж ав гэж байлаа Би Монгол дахь интерполын төлөөлөгчөөс зөвөлгөө аваад хариу захиа явуульяа гэсэн чинь таг болчиж билээ хэхэххэ"
"Uuniig mash ih niitleh heregtei Nadad Nigeria ter baitugai bur UK but UN-iin darga Ban Gi MUnaas hurtel mongo av gej zahia irdeg yum Neg udaa neg nohor bainga mail bicheed baihaar ni utsaa ogloo Tegsen chini yariad namaig transfer hiih 365 moneygramaar yavuul geed utsaar shono dund yarilaa Bi harin ch neg uhtel ni haraaj zagnaj Tam ruugaa tonil gej helsen jaahan ch gesen setgeliin taashaal avsan shuu he he "
"Манай нэг хөдөөний эгч гар утсанд нь ирсэн мессэжэнд итгээд хүнээр орчуулуулаад бариад явж байсан иймэрхүү юм зөндөө хүмүүс мэдээлэл бага байх тусмаа итгэдэг юм байна лээ бүр гадаадад сурдаг хүүхдийнх нь найз байх гээд тэр нь тэтгэлэгээр явсан очоод удаагүй жаахан хүүхэд байтал итгээд бүр зүтгээд байсан "
"xarin tiimee odoo ch gesen xylxuduuldag xun baidag l um baina lee minii neg tanidag xun lab oiroltsoogoor 8000 dollar aldsan shyy jaxaaraa ter chamaig bajn bolgono gesen umand itgeed baidag um buu med xarxad uxaan sanaa ni eruul um shig baigaa um "
No comments:
Post a Comment