Өнөө цагийн Монголчуудад олон жилийн турш нүүрлээд буй том асуудалууд бол яах аргагүй ХАХУУЛЬ, бас хашиж буй албаа хувийн ашиг сонирхолдоо ашиглах явдал г.м. Одоо цагийн, нууц биш нууц бол хэн хэн, хэн яаж авилгал өгөлцөв, авалцав гэдэгийг хүн болгон л ерөнхийдөө таамаглаж байдаг, нэтээр дүүрэн таамаглал. Хээл хахуульд монголчууд дээр доорохгүй бүгд автсан гэдэг бол өнөө үеийн нэг үнэн байх.
Төрийн элдэв компани, байгууллагын цалингаасаа өөр орлогогүй, элдэв наймаа худалдаа эрхэлдэггүй зарим доод болон дундах түвшиний дарга нарын амьдрал "Монголд ядуу, өлсгөлөн хүн байхгүй" гэж хэлэх хүртэлээ сайжирсан.
Сүүлийн үед "зөв хөдөлмөрөөрөө" амьдардаггүй энгийн хүмүүсийн тухай энд тэндээс сонсох болов. Нэгэн ажигласан зүйл гэвэл иймэрхүү хүмүүс тунчиг гүн сүсэгтэй байх болжээ. Нүгэлийн үр дагавар, үйлийн үр гээд л Буддагийн сургаалийн талаар мэдэхгүй зүйл иймэрхүү хүмүүст үгүй. Зарим нэгэн нь бүр түвд хэлээр иш татана. Ямар нэгэн шашинд итгэдэггүй гэсэн хүмүүсийг буруушаан, бараг л "МУУ ХҮН" гэсэн дүгнэлт өгнө.
Гэтэл энд том ПАРАДОКС байна. Хахууль авдаг, өгдөг, албан тушаалаа ашигладаг... гэх мэт иймэрхүү БОЛОХГҮЙ ЗҮЙЛ хийгээд байгаа хүмүүс сэтгэл санаагаа цэвэр ариун байлгах, нүгэлийг тэвчих талаар бусдад СУРГААЛЬ АЙЛДАХ нь үнэхээр парадокс. Хэлж буй хийж буй хоёр нь газар тэнгэрийн зөрүүтэй.
Психо-анализийн үүднээс авч үзвэл иймэрхүү ХЭЛЭХ-ХИЙХийн зөрүү огтоос парадокс биш шүү дээ уг нь, гэдэгээ саяхан би гэнэт саналаа.
Хүмүүн нь элдэв эвгүй, дургүй зүйлсээсээ өөрийгөө, сэтгэл санааныхаа түвшинд хамгаалахын тулд янз бүрийн арга (гер. Abwehrmechanismus, анг. defence mechanism) олдог гэдэгийг гүний сэтгэл судлал аль хэдийн танин мэдсэн билээ. Нэгэн төрөлийн хамгаалах арга бол: Хүн ямар нэгэн үйлдэл хийгээд түүнийгээ нуухын тулд бусдын өмнө яг хийсэн зүйлсийнхээ эсрэг дүрээр жүжиглэдэг.
Энэ зунжин Герман, Ирланд гээд олон ороны католик лам нарын олон жилийн турш үйлдсэн хэрэг илэрч бөөн шуугиан болсон. Наанаа бие биенээ хайрла, энэр, тусал гээд л ариун явдалтаны дүр эсгэсэн католик лам нар үнэндээ, хөшигний цаана, олон арван жилийн турш бага насны хүүхэдүүдээр, сургуулийн сурагчидаар бэлэгийн болон элдэв дур хүсэлээ хангадаг, тэднийг хүчинддэг байсан нь илэрсэн.
Өөр олон нийтийн өмнө болсон жишээ гэвэл ижил хүйстэнүүдийн эсрэг гал цогтой тэмцдэг улс төрчид өөрсдөө gay болох нь илэрээд бөөн шуугиан АНУ-д урьд нь тарьсан гэх мэт.
Яг үүн шиг. Өөрийн совестио тайтгаруулж, сэтгэлийн зовлонгоо нимгэрүүлэхийн тулд гүн сүсэг бишрэлтэй болох явдал бас байна. Гүн шүтлэгтэй, сэтгэлийн цэвэр ариуныг магтан дуулах хэдий ч зарим хүн бодит амьдрал дээр яг үүнийхээ эсрэг байх. Иймэрхүү амьдралын хэв маягтай олон мянган хүн байдаг ч тэд нарын талаар сонин хэвлэл бичихгүй, сонирхохгүй. Онц сонирхолтой хүмүүс биш.
Эдгээр "наанаа-сүсэг бишрэл-цаанаа- элдэв асуудал"- жирийн-хүмүүсийн талаар бодож байтал ерөнхийлөгч асан Н. Энхбаярын "Випассана бясалгал буюу бодитоор харах эрдэм" нийтлэл хэдэн хоногийн өмнө нийтлэгдсэн байв. Миний толгойнд жижигхэн хонх жингэнэв. Миний бодож байсан "наана- цэвэр сэтгэлтэн- цаанаа-элдэв асуудал" болсон хүмүүсийн нэг биш биз? Доод, дунд түвшиний төрийн албаны хүмүүсийн араншин дээд түвшиндээ ингэж илэрч буй юм биш биз?
***Philosopher***Activist***Photographer***Translator*** since 2007
Friday, October 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
Blog Archive
Popular Posts
-
НЭГ НОМОНД ИНГЭЖ ӨМНӨХ ҮГ БИЧИХ ГЭЖ БАЙСАНАА БОЛИЛОО. ГЭХДЭЭ БОДОЛ САНААГАА ХАЯАГҮЙ. Жич. 1983 оны крилл монгол бичигийн дүрэмийн г...
-
Монголын үндэсрхэг үзэлтэнүүд (=националист), эзотерикчид, мөн энгийн олон залуус ихээр иш татаж, анхааралаа хандуулаад буй Ч.Эрдэнийн ...
-
Дараагийн ном ✊ хийх сайжруулах шийдэх зуйл юм ямар их байнаа! what i am going to read next 👍
No comments:
Post a Comment