Олон хүн Б.Хурцтай холбоотой хэрэгийг сонирхож байгаа байх. Английн шүүхийн шийдвэр өнөөдөр гарч, түүнийг Германы талд шилжүүлэхээр боллоо. Тэгэхээр Германы хууль дүрэмийн дагуу асуудалыг шийдэх нь тодорхой.
Би хуульч биш учир бичиж буй уг зүйлдээ ямар ч хариуцлагагүй хүлээх чадваргүй болно гэдэгийг анхааруулъя.хэхэ :)
Сонирхоод үзлээ л дээ, ямар ял шийтгэл ноогдуулах боломжтойг.
Хамагийн түрүүнд ХБНГерман улсын нутаг дэвсгэр дээр тагнуулын албаны агентийн үйл ажиллагаа явуулсан хэргээр эрүүгийн хуулийн §99-өөр шийтгэгдэх. Тэнд ХБНГУлсын нутаг дэвсгэр дээр агентийн үйл ажиллагаа явуулж, улмаар ямар нэгэн эд зүйл, баримт мэдээ мэдээлэлийг гадны нууц албанд шийлжүүлвэл 5н жил хүртлэх ял эсвэл мөнгөн төлбөрөөр шийтгэх юм байна. Гэхдээ хамагийн гол нь Б.Хурц болон бусад албан хаагчид эд зүйл хулгайлаагүй ХҮМҮҮНийг хулгайлж, хил давуулсан тул хүний эрх чөлөөг зөрчисөн хэрэгээр эрүүгийн хуулийн §234а буюу хүн хулгайлсан гэх заалтаар шийтгүүлэх байх. Хүнийг түүний хүсэл зоргын эсрэг хил гаргасан, очсон газар нь эрүү шүүлт, улс төрийн мөрдлөгө хүлээж буй бол уг хэрэгийн үйлдэгчид нэгээс доошгүй жилийн хорих ял оногдуулна. Энэ хэрэгт тусалсан бэлдсэн хүмүүст тав хүртэлх жилийн эсвэл мөнгөн төлбөрөөр ял оногдуулна гэсэн байна.
За энэ хэрэг ч мөн ээдрээтэй болох нь ээ.
Цаашдын байдалыг анхааралтай харж байна...
***Philosopher***Activist***Photographer***Translator*** since 2007
Saturday, February 19, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
Blog Archive
Popular Posts
-
Монголын үндэсрхэг үзэлтэнүүд (=националист), эзотерикчид, мөн энгийн олон залуус ихээр иш татаж, анхааралаа хандуулаад буй Ч.Эрдэнийн ...
-
Энэ зураг ямар сайхан юм бэ!!! Буддизм болон зарим нэг зан үйлийн бясалгалд мандала тусалдаг бол, надад огторгуй гариг эрхэсийн зураг бясалг...
-
Өнөөдөржин Өлсгөлөн Зүрх (=Hungriges Herz) хэмээх доорх дууг сонсч байна. Бельги охидын найрал дууны хамтлаг герман дуу дуулжээ. Хүмүүст гер...
-
Жирэмсэн болоод зөндөө асуулт тулгарах бөгөөд хэнээс, хаанаас асуухаа мэдэхгүй хэсэг гайхширдаг. Мэдээж зарим нэг зүйлээ эмчээсээ асууна, ой...
-
Өмнөд Францын Hyeres хотноо болсон HYERES хувцас загвар, гэрэл зурагийн олон улсын 25 р фестиваль өнөөдөр төгссөн байна. Шинэ залуу дизайн...
No comments:
Post a Comment