***Philosopher***Activist***Photographer***Translator*** since 2007

Tuesday, February 15, 2011

Токиогийн фүрийтаа нар/ Tokyo freeters


Tokyo Freeters нэртэй баримтат кино санал болгох гэсэн юм.
Японы хоёр сая залуусын амьдралыг харуулсан. (Интернэтд баримтат кино маань харамсалтай нь зөвхөн герман хэлээр байна.)
Өнөө цаг үед аж үйлдвэржсэн ихэнх улсуудад тулгараад байгаа олон асуудал, жишээ нь хөдөлмөрийн зах зээл, ажилын байр, залуусын үзэл бодол, нийгэмийн өөрчлөлтийг энд үзүүлсэн.
Сургууль соёлоо орхисон эсвэл сургуулиа төгссөн ч ажил олдохгүй байгаа, мөн япон улс дахь ажилын төлөө мал болтолоо зүтгэх учиртай амьдралыг эсэргүүцэгч гэх мэт олон шалтгаанаас болж маш олон залуус цагийн ажилаар амиа зогоож, ядуу амьдардаг юм байна. Тэднийг Freeter гэдэг аж. (Freetime= чөлөөт цаг Arbeiter=ажилчин гэдэгийн дундаас гарсан зохиомол үг.) Ажилгүй хүмүүс японы нийгэмд ихээр гадуурхагдан, бараг л хүний тооноос хасагддаг нь Freeters-т хүнд тусдаг аж.
Ажилын зах зээлийн өөрчлөлтийг дагаад нийгэмийн өөрчлөлтийг шаардахаас гадна, орлогыг нийгэмд тийш хувиарлах гээд маш олон асуудалыг хөнджээ.
Энэ кинон дээрх олон үзэгдэл Герман болон европын бусад оронд бас л гаарч буй л даа. Үйлдвэр, компаниуд байнгын ажилтан авахаас татгалзан, зөвхөн цагийн ажилтан илүүд үзнэ. Ингэхдээ цагийн ажилтанд бага цалин өгнө. Энэ мэт үйл бол компаниудын ашиг өсөөд байгаа хэрнээ ажилчдаа цомхтгоод байдагийн нэг учир юм.
Фрийтэрүүдийн тухай мэдээг викигээс аваарай
http://en.wikipedia.org/wiki/Freeter

No comments:

Post a Comment

Blog Archive

Popular Posts