
Сонгууль 2012 буюу цаашид С-2012 гэх булангаа эхэллээ.
МАХН болон АН-ын 2008 оны сонгуулийн үеэрх гол амлалт нь МӨНГӨ өгөх. - Намайг сонговол чамд нэг сая төгрөг өгье гэж нэг хэлэхэд нөгөөх нь - Үгүй ээ, би тэрнээс илүү бүр нэг сая таван зуун мянган төгрөг өгнө гэсэн шүү дээ намайг сонго гэв. Энэ амласан мөнгөнөөс нь болж тухайн намыг сонгосон хүн бол ХУДАЛДАГДСАН хүн. Ихэнх хүмүүс худалдагдахад бэлэн гэдэгийг дээрх хоёр намын хүмүүс сайн мэдэж байсан. Үүнийг нь ч овжин ашигласан. Энэ их мөнгийг энэ хоёр нам хаанаас гаргах гэж байна гэдэгийг мөнгөний гачланд орсон хүмүүс юун бодох. Гэтэл хүмүүсийн өөрсөдийнх нь баруун халааснаас нь аваад зүүн халаас руу л хийж байгаа хэрэг шүү дээ. Өөрөөр хэлбэл татвар татаасны мөнгийг, эсвэл газарын баялагаас орж ирэх мөнгө. Тэр газар бол сонгогчидын өөрийнх нь амьдарч, ажиллаж буй орон нутагийн л газар, хөрс, баялаг. Аль ч намд нь саналаа өгсөн бай хамаагүй болсон. Дээрх хоёр нам хоёул хамтарсан засагийн газар байгуулсан билээ. Яагаад Ардчилсан нам МАХНы дарга С. Баярын хамтрах саналыг хүлээн авав? Зөндөө асуулт. Нэг сая таван зуун мянган төгрөгөө хаанаас яаж өгөхөө ярилцсаар ямар ч байсан 2011 оны 1-р сараас Эх Орны Хишиг хэмээн сар бүр 21.000 төгрөг өгөх болов. Хэр удаан үргэлжилэхийг харж байя.
Энэ бүхэнээс харахад 2008 оны сонгууль болон засаг барих дараах жилүүдийн гол сэдэв бол ерөөс л МӨНГӨ, МӨНГӨ, бас дахин МӨНГӨ, өөр юу ч биш байлаа.
3 сарын 22нд улс төрийн намуудын дарга нар уулзаж Харилцан Ойлголцлын Санамж бичиг гэдэгт гарын үсэгээ зурсан үйл явдал болов.
Энэхүү бичиг нь гурван заалттай. Санамж бичигт нэгдсэн намууд бүгд доорх үүрэгийг хүлээх юм:
- Монгол улсын үндэсний аюулгүй байдалыг хангаж ажиллана.
- Хуулийн дагуу ажиллана
- 2012 оны УИХын сонгуулиар сонгогчидод мөнгө амлахгүй.
- Бусад сонгуулиудад ч мөнгө амлахгүй.
- Парламентийн засаглалаас өөр бусад засаглалыг, жишээ нь ерөнхийлөгчийн, дэмжихгүй.
- Улс төрийн энэхүү системээ боловсронгуй болгоно.
- Шууд бус ардчилалыг улам бэхжүүлнэ. Бэхжүүлэхийн тулд ажилын хэсэг байгуулна.
Ихэнх намууд өөрийн вэб хуудастай. Энэ талаар гагцхүү Ногоон Нам л вэбсайт дээрээ мэдээлсэн байна. Бусад нь, МАН болон АНын вэб таг чиг.
СОНГОГЧ бид бүхэн цаашид яах вэ:Хэрэв зээ гарын үсэг зурсан намуудаас 2012 оны сонгуулиар бэлэн мөнгө эсвэл бэлэн мөнгөтэй дүйх зүйлсийг (жишээ нь хувьцаа, эд хөрөнгө гэх мэт мөнгөөр худалдаж авч болох бүхэнийг) тарааж байвал, амлаж байвал саналаа тухайн намд БҮҮ ӨГ. Тухайн намыг бүү сонго. Бүү хуурт.
Учир нь болвоос Монголын улс төрийн амьдрал хэдий болтол АЖИЛ АМ нь зөрдөг, энд тэнд худал чалчиж явдаг, бүхэнийг зоосны нүхээр хардаг баагий нараар удирдуулж явах вэ? Дагаж мөрдөхгүй бол хий хоосон уулзалдаж, гарын үсэг гэгчээ сэтэрлэж явах зорилго байна уу? Элдэв мөнгө төгрөг, эд хөрөнгө, хувьцаа, баялаг амладаг ямар ч тооцоогүй, алсын хараагүй хүмүүсээр яах вэ? Хорин жил явлаа. Сонгуульд саналаа өгөх эрхтэй хүмүүс ухаармаар юм.
Эцэсийн эцэст сонгогчид юуны төлөө ардчилал, сонгууль байгааг ухамсарлаж, түүнийгээ өөрийн үйл амьдралдаа төлөвшүүлэх хэрэгтэй байна. Чихэр өгнө шүү гэсэн болгоны араас чаргууцалдмааргүй байна. Хэрэгтэй үед, зорилгынхоо төлөө бол сонгогчид чихэрнд хууртагдалгүй, бүр өлсөхөд ч бэлэн байх учиртай.
Хэн нь хэдэн төгрөг амлаж чаддагаараа биш, хэн нь юу хийж чадах, яаж хийх, юуны төлөө явж байгаа вэ гэдэгээрээ сонгогчидыг байлдан дагуулахаас өөр арга байхгүй. Үүнийг сонгогч бүр ойлгохоос нааш, шударга сонгууль, ардчилсан нийгэм хөгжиж чадахгүй.
Ногоон намын вэб дээрх мэдээ: http://www.greenparty.mn/news/news/414-2011-04-08-05-36-26.html
http://gundegee.blogspot.com/2011/04/bravo.html
ReplyDeletehttp://gundegee.blogspot.com/2011/04/zaaval-unsh.html
ReplyDelete