***Philosopher***Activist***Photographer***Translator*** since 2007

Sunday, April 17, 2011

Диор - под знаком искусства

Москва хот дахь Пушкины нэрэмжит Урлагийн музей нь тансаг хувцас үйлдвэрлэгч Кристиан Диор компанитай хамтран Диор - под знаком искусства гэдэг үзэсгэлэн 2011.4.28-2011.7.28 хооронд зохион байгуулж буй юм байна. Кристиан Диорын өөрийн урласан хувцаснуудыг болон санаа оноогоо тэрбээр урлагийн бусад төрөлөөс мөн бусад үндэстэн ястаны түүх соёлоос хэрхэн яаж олж байсаныг үзэсгэлэнд харуулах юм.

Үзэсгэлэнд зориулан Оросын Vogue сэтгүүл Кристиан Диорын урласан хэдэн хувцасыг харуулжээ. Харж байтал дунд нь монгол хувцас явж байна (доорх фото). Би ч дуу алдан -Хүүе, Диор ах бас цагтаа манай Монгол хувцасаар юм хум хийх гэж оролдож байжээ гэж бодов.

Мэдээж хэт урт ханцуй нь Диор гуайн нэмэлт. Зарим нэг хятад маягийн нэмэлт даавуу материал оруулжээ. Яагаад хятад нэмэлт гэж үү? Учир нь эртний монгол хувцасыг хараад байхад хятадууд шиг эрээвэр хураавар материалаас илүүтэй дан өнгөтэй, элдэв зураг дүрсгүй бөс бараа сонирхдог байсан мэт.

(зурагийн эх сурвалж: Vogue russia- May 2011)

Доорх зурагийг 1913 оны 7 сард Өргөөд буюу хуучин Улаанбаатарт ирсэн францын зурагчин Стефан Пассе авсан. Дээрх Диорын цуглуулганы дээлтэй харьцуулан харна уу.
Хүмүүс, хөөрхий манай монголын хэдэн хувцасны дизайнерууд хувцас хунар зохиохоор эндээс хулгайлсан, тэндээс тоншсон гээд байнга хардаж сэрддэг, муулж доромжилдог. Мэдээж шууд л дуурайгаад оёод, бодож сэтгэдэггүй дизайнерууд байлгүй яахав.
Гэхдээ бас монгол дизайнеруудынхаа хийсэн юм болгоныг нь дорд үздэгээ болимоор. Угаас бид бүхэний өнөөдөр өдөр тутамдаа өмсч байгаа жийнс, костюм, цамц юу байдаг юм хамаг хувцас бол европоос гаралтай, европ хувцаснууд. Бид европ америкчуудын хувцасыг л өмсч, оёж, зохион бүтээж буй. Жинхэнэ Монгол хувцасаа өмсвөл дээрх маягийн дээлээ өмсөөд л дэлхийгээр аялана шүү дээ. Харин европ, америкын дизайнерууд манай монгол ч юм уу, бусад улс үндэстэний хувцаснаас санаа авахаар хэн ч хулгайллаа тоншлоо гэдэггүй - Аан Диор гуай тухай үедээ Монгол хувцаснаас санаа авчээ л гээд өнгөрдөг. INSPIRATION гэдэг үгээр ихэнх нь өөрийн хувцасаа тайлбарладаг.

Хувцас хунар сонирхдог хүн Москвад явж буй бол энэ үзэсгэлэнг үзээрэй.
Үзэсгэлэнд тавигдах хувцаснуудаас миний хувьд доорх таалагдав.
Москва дахь Пушкины нэрэмжит урлагийн музейн вэб
http://www.arts-museum.ru/events/archive/2011/04/exhibition_Dior/index.php

No comments:

Post a Comment

Blog Archive

Popular Posts