***Philosopher***Activist***Photographer***Translator*** since 2007

Friday, April 8, 2011

Үзэл бодолоо илэрхийлэх өвөрмөц арга

Хүнд давааныхаа талын ард гарсан учир бага зэрэг завтай болов. Тиймээс блогтоо үе үе, тогтмол янз бүрийн зүйлээ бичнэ ээ.

Саяхан нэгэн уншигч маань блогоо олон нийтэд таниул, мань мэтийн гарын таван хуруунд багтах л хүмүүс блогийг чинь уншиж байна гэсэн л дээ.

Миний блог хөтөлж буйн нэг зорилго бол өөрийн ойлгосон, мэдсэн, мэдэрсэн зүйлсээ бусадтай хуваалцах. Энэ блогийг заавал ОЛОН хүн уншдаг болгох зорилгогүй. Хэн нэгэн нь хэрэгтэй мэдээллээ Гүүглээр хайгаад энэ блогт олсон бол миний нэг зорилго биелж буй нь тэр. Олон уншигчтай байхын маш том сөрөг тал бол блог бичигч маань уншигчдаасаа хамааралтай, хараат болох явдал. Яанаа миний бичсэн юмыг хүмүүс унших болов уу, шүүмжлэх болов уу, таалалгдах болов уу... гэх мэтээр бөөн толгойн өвчин л гэсэн үг. Товч хэлэхэд миний блог уншигчгүй байсан ч би блогоо бичсээр байх болно. Учир нь блогоороо дамжуулж дэлхий ертөнцөд өөрийн дуу хоолойг монгол хэлээрээ дамжуулж буй юм. Энэ бол бас нэгэн зорилго.

Хүмүүст үзэл бодолоо илэрхийлэх явдал ус агаар мэт чухал. Аль дээр нэг өвөрмөц зүйл олж харсанаа одоо л блогтоо оруулж байна.

Америкын хувцас үйлдвэрлэгч нэг компани ёстой өвөрмөц аргаар улс төрийн үзэл бодолоо илэрхийлсэнийг дараах зурагаас хараарай. Лаг хөгжилтэй. Зөв үзэлдээ тууштай компаниудад би дуртай. Мөнгөний, ашигийн донтой компаниудын эздийг үзэн яддаг.

Хувцасны ярлик дээрээ лут зүйл бичжээ.

Дээрх жагсаалтны хамагийн доодох хоёр мөрийг унш даа!

Халуун усаар угаа, зөөлөн саван хэрэглэ... индүүдэж болохгүй, манай тэнэг ерөнхийлөгчийн өмнөөс уучлалт гуйж байна, бид нар сонгуульд түүний төлөө саналаа өгөөгүй...

I like this!!! хэхэ.

Жорж В. Буш нээрээ л тэнэг шүү. 9 сарын 11 ны үйл ажиллагааг америкын тэнэг ерөнхийлөгч нь хийлцсэн гэдэгт би ч үнэмшээд байгаа шүү, сүүлийн үед.

эх сурвалж: http://eastethnia.blogspot.com/2005/04/washing-and-care-instructions.html

8 comments:

  1. Metgeltsey :)

    Yagaad Bush-iig teneg gej uzej bgaa undeslel chin sonin bna?

    Er n hund taalagdahyn tuld ulsturch boldog uu, esvel hiih yostoigoo (undesnii erh ashigtaa hamgiin ashigtai zuil, ternees bogino hugatsaand humuust yu taalagddagyg bish) hiichiheed buuhyn tuld iishee temuuleh yostoi yu? (serviceman, showman VS politic, performer?)

    bi bol harin ch Obamag teneg gej helne. unen daldaak gar. Manaihaar bol Elbegeerhuu. Tegeed ih surguulid bagshlahaa aldasnaa niigmiin ajil ene ter hiigeed yavsan hunguhun sanagdaad bdag. Tuunii huvid gadaad bodlogo, ediin zasgiin anhny hicheelee erunhiilugch bolsonyhoo daraa uzsen bj ch magad. tegehdee amerik yamar ch erunhiilugchtei bailaa gesen tuunii uls turiin togtoltsoo, turiin bureaucracy n balancejuulchih yum da gej :D

    ReplyDelete
  2. bi bol ali alind ni durtai. gehdee bi bushiin tarisan hor urshigiig oir dotnihoo ulsuud deer medersen bol, minii amidrald ulbaalsan hohirol uchirsan bol bol uur bodoltoi l baisan baih baih. Bushiin humor nadad taalagddag yum. He might be a bad president but a cool guy. Hun gedeg chin uuruu shog amitan yum shig. Jishee ni Elbegeeg shuumjlegch shudraga negen bailaa gehed herev Elbege ter huni ur huuhedediig yu baidag yum gadaadad surguulid yavuulchlaa gej bodhod mani shudraga negen dugail bolchihdog baihgui yuu. Tegheer yumiig/huniig dugnej tsegneh mash hetsuu. buh zuil hartsangui gedeg ug l unen baih, bi yag haritsangui gej yu gej baigaag sain medehgui gehdee uuriihuuruu dutu dulimag oilgosnooroo hellee. :) aan tiin gadaad bodlogo, ediin zasag sain meddeg yurunhiilegchees humuunleg uzeltei enerengui yurunhuulegch ni hamaagui deer baihaa. Hun turluhtund aimshigt hohiroluudiig avchirj baisan surhii uhaantai aguu udirdagchid bishgui baidag baih.

    ReplyDelete
  3. @Gundegee,

    тэгье, мэтгэлцэе хэхэ.
    хэхэ, энэ талаар үнэнийг хэлэхэд мэтгэлцэж чадахгүй байхаа. Учир нь би Бушын улс төрийн бодлого энэ тэрийг нь сайн мэдэхгүй. Зүгээр л бусадын адил ерөнхий ойлголттой.
    Бушыг тэнэг гэсэний тухайд гэвэл үнэндээ элдэв гүн үндэслэл байхгүй л дээ. Хийсэн улс төрийн үйл ажиллагаанаас нь ч юм уу, ямар нэгэн үйлдэлээс нь тэнэг гээгүй. Ямар ч тайлбаргүй, зүгээр л надад тэгж санагдаад байдаг юм. Гэхдээ миний буруу ч байж болно. Миний мэдрэмж гэх үү дээ хэхэ.
    Тэнэгээс гадна их но-той гар гэж Бушыг боддог. Би сүүлийн үед 9н сарын 11ны террор халдлагын талаар нилээн мэдээлэл үзэв уншив. Ер нь бол Буш болон тэдний гэр бүл, тойрон хүрээлэгсэд тэр үйл явдалтай нягт холбоотой гээд байдаг нь үнэн юм байна гэж бодоод байгаа. Ер нь Буш тэнэг биш, харин их зальтай, ашиг хөөсөн нөхөр юм шиг байна.
    Мэдээж улс төрч хийх ёстой юм л хийнэ. Гэхдээ тэд нарыг хүмүүсийн элдэв үнэлэлт дүгнэлт сүүдэр мэт дагана шүү дээ. Угаасаа ч тэгэх ёстой. Ардчилалын зарчим чинь энэ шүү дээ. Улс төрчийн үйл ажиллагаа, явуулж буй бодлогот иргэд өөрийн үнэлэлт дүгнэлт өгч, үүнийгээ мөн илэрхийлэх...
    Обамагийн тухайд бол: харин тийм, их сайхан яриад л байдаг, яг үйл хэрэг болохоор их сул, цааргалж ядсан санагдаад байгаа юм.Өнгөрсөн жил Deep Water Horizon гээд газарын тос алдагдсан, түргэн шуурхай хөдөлж чадаагүй. Эрүүл мэндийн даатгалтай болгох гээд дийлэхгүй байгаа, сая Египтийн, Ливийн хувьд бас л шийдэж ядсан байдалтай байсан. Одоо улсынхаа төсвийг баталах гээд л эсрэг намынхантайгаа зөвшилцөж чадахгүй байна.
    Гэхдээ Обама мэт бол зүгээр бидэнд үзэгдэж байгаа хүүхэлдэй байх. Чиний хэлсэнээр төрийн тогтолцоо буюу бидэнд үзэгдэж харагддаггүй өч төчнөөн байгууллага, хүмүүс цаана нь шийдвэр гаргаад зохицуулаад явчихдаг биз.

    ReplyDelete
  4. @anonymous,
    аанхан, Буш бол монголоор хэлбэл гүндүүгүй эр л дээ. хэхэ. Тийм л дээ, хүнийг сайн муу, ухаантай тэнэг гэх нь мэдээж өрөөсгөл л дөө. Ер нь хүний үйлдэлийг, санааг л сайн муу, ухаантай тэнэг гэж дүгнэж болох юм. Хэрэвзээ Элбэгээ бусад зүйлээрээ миний дургүйг хүргэдэг зүйл хийдэг ч, миний хүүхдийг гадаадад сургуульд явуулбал тэр нь сайн үйлдэл болчихож байгаа юм. Тийм зүйл хийсэн ч Элбэгээгийн бусад үйл ажиллагааг шүүмжилсэн хэвээр байж бас болно.
    Харин тийм, төрийн өндөр албанд буй хүмүүс ямар байх ёстой вэ гэдэг үнэхээр ярвигтай. Зөвхөн эдийн засаг, ашиг орлого боддог ерөнхийлөгчтөй бол хэцүү. Гэхдээ бас энэ талаар ямар ч ойлголтгүй, сайхан сэтгэлээс цаашгүй хүн байвал бас л явцгүй... хм. төрийг зөв удирдах гэдэг үнэхээр л уран ухаан шаардсан ажил бололтой...

    ReplyDelete
  5. obama yr n zugeer uzemjiin nuhur n boloh n tanigdlaa.hillari ymr baih baisan bol.

    ReplyDelete
  6. @anonymous,
    хиллари клинтон ч нэг их дээрдэхгүй байсан байх өө, чи өөрөө юу гэж бодож байна?

    ReplyDelete
  7. Дээр бичсэн зүйлдээ нэмэх нь зүйтэй гэж бодлоо. Блог болгон хүмүүсийн хувийн зүйл болохоор хэн юу дуртайгаа бичиж, хэн юу дуртайгаа уншина бизээ. Олон төрөлийн блог байгаа болохоор алаг цэцэгээр дүүрэн нуга шиг байх бизээ.

    ReplyDelete

Blog Archive

Popular Posts