***Philosopher***Activist***Photographer***Translator*** since 2007

Wednesday, April 6, 2011

Мөнгөний төлөө нүдээ өгөхөөс буцахгүй УИХын гишүүн



Ийм үзэл бодолтой хүн УИХ-ын гишүүн болоод явж байна гэхээр итгэж чадахгүй нь ээ. Сонгогчдынхоо сайн сайхныг бодсон зүйл огт алга. Мөнгө л ярьсан хүн байх юм.

Атомын зэвсэг, атомын цахилгаан станц, станцаас гарах маш аюултай радио актив бодисыг тойрсон дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулдаг мафинууд байдаг. Тэд нар бол мөнгө л олж байвал яахаас ч буцахаа байчихсан байдаг. Энэ хүн яг мафи маягийн юм ярьж байна. Хэнээр хөөрхий тархи угаалгаа бол?

Бид бүхэний бие махбодиос гарч байгаа ялгадас цацраг идэвхит бодисоос аюултай гэж боддог төрийн түшээг одоо бид яах вэ. Хоргүй гэж хэдэн мянган удаа ч энэ жижигхэн ярилцлагатаа хэлдэг юм бэ?
Эрдэмтэд ийм хүмүүсийг толгойг нэг сэнхрүүлээд өгөөч. Дээр нь маш ашигтай наймаа гэдэгийг хэдэн мянга давтаж байгаа нь мөнгөний донтой болчихсон гэдэг л бодол төрүүлж байна.

Мөнгөний төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй хүмүүс их болжээ хөөрхий.

Сэтгэгдэл бичсэн хүмүүс харин овоо шүүмжтэй ханджээ.

Ярилцлагыг нь та бүхэн өөрсдөө уншаарай.
эх сурвалж: http://tavantsagarig.mongolnews.mn/i/17931

О.Чулуунбат: Улаанбаатарын утаа, ил жорлонгоос цөмийн хаягдал арав дахин бага хортой

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр 2005 онд Ерөнхий сайд байхдаа асар их ашигтай нэгэн нууц хэлэлцээр байгуулах ажлыг судлуулахаар Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбатыг Тайвань руу илгээжээ. Тэр нь Монголын нутагт цөмийн хаягдал булшлах тухай байсан гэж судлаач Д.Ганхуяг нэгэн хэвлэлд саяхан мэдээлэл өгчээ. УИХ-ын гишүүн О.Чулуунбатаас зарим зүйл тодрууллаа.

-Ерөнхий сайд асан Н.Энхбаярын “тусгай” даалгавраар Та 2005 онд Тайвань руу нэгэн нууц хэлэлцээр байгуулах ажлыг судлахаар явжээ. Тэр нь цөмийн хаягдлыг Монголд булшлах тухай байсан гэж ярьж байна. Энэ талаар тайлбар сонсохыг хүссэн юм?

-Улаанбаатар, Тайбэй (Тайванийн нийслэл) хотын хооронд бизнес-аяллын төв байгуулах яриа хэлэлцээр тогтоох оролдлого тухайн үед хийгдэж байсан. Цөмийн хаягдлын асуудлыг хоёр талын Засгийн газар яриад шийдчихдэг амархан зүйл биш. Олон улсын цөмийн энергийн байгууллагын хатуу хяналтын дор хийгддэг үйл ажиллагаа. Тэгэхээр намайг Н.Энхбаярын даалгавраар цөмийн хаягдлыг Монголд булшлах гэрээ хэлэлцээр байгуулах ажлыг судлахаар явсан гэдэг худлаа мэдээлэл байна.
Цөмийн хаягдлын талаар хувийн бодлоо хэлье. Хүмүүсийн яриад байдаг шиг аймаар зүйл биш шүү дээ. Асар их ашигтай бизнес. Америкт энэ бизнес сайн хөгжсөн. Хаягдлаас цөмийн түлш гарган авч, тодорхой хэсгийг нь Невадад булдаг. Цөмийн хаягдал чинь манай ДЦС-уудын гаргадаг үнс, утаанаас ч бага хортой гэдэг юм билээ. Би энэ талаар бага сага судалгаа хийсэн хүний хувьд ингэж хэлэх байна.

-Тэгэхээр Д.Ганхуяг гэдэг хүний тарааж байгаа мэдээллийг үгүйсгэж байгаа юм байна.

-Тийм зүйл болоогүй. Анх удаа л сонсож байна. Цөмийн хаягдал тийм ч хор хөнөөлтэй зүйл биш. Манайхан юм болгоныг муу муухайгаар нь харах юм. Улаанбаатарын утаа чинь цөмийн хаягдлаас илүү хортой шүү дээ.

-Мэдэхгүй зүйлээ манайхан буруугаар ярьж, ойлгодог тал бий. Цөмийн хаягдлын талаар мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүд нь тодорхой, бодитой мэдээлэл өгдөггүй л дээ.

-Айгаад байх зүйл байхгүй. Улаанбаатарын утаа, ил жорлонгоос цөмийн хаягдал арав дахин бага хортой.

-Цөмийн хаягдлыг асар их ашигтай бизнес гэх юм билээ?

-Ашигтай гэдэг юм билээ. Ашиггүй байсан бол эдийн засгаараа дэлхийн тэргүүлдэг Америк энэ төрлийн бизнес хийхгүй биз дээ.

Link

No comments:

Post a Comment

Blog Archive

Popular Posts