Өнөө цагийн дэлхийг эзэгнэж байгаа философи бол европ, америкын философи юм. Философийнхоо үзэл дээр тулгуурлаж шинжлэх ухаан мөн техник, технологи үүсгэсэн билээ. Шинжлэх ухаан, техник нь эргээд хүмүүсийн амьдрах хэв маягийг орвонгоор нь эргүүлэв.
Энэхүү эзэгнэн буй философийн гол үндэс бол дуализм: матери, оюун ухаан гэх хоёр салангид зүйл бий гэдэг. Матери нь үхмэл, амьгүй зүйл. Биднийг тойрон хүрээлж буй байгаль бол амьгүй матери. Тиймээс байгалийг хүмүүн өөрийн эрхшээлд оруулан захирах, өөрчлөх боломжтой гэж үзэв. Энэхүү бодолыг аль 16р зууны үед философич, математикч Ренэ Декарт " амьтад бол нэг ёсондоо робот, автомат" гээд нэг номондоо биччихсэн байдаг.
Гэхдээ өнөө цагт энэ бүх үзэл нь буруу юм гэдэгийг эхнээсээ таниж эхэллээ. Хүн байгаль дэлхийг, өөрийн амьдрах орчингоо бага багаар устгаж буйгаа 20р зууны дунд үеэс ойлгож эхэлжээ. Олон сайн философичид, эрдэмтэд 400н жилийн туршид эзэгнэн буй энэхүү буруу философийг халахын төлөө дуу хоолойгоо, үйл ажиллагаагаа нэгтгэж байна. Тиймээс монголчууд, монгол улс энэхүү шинжлэх ухаан, техникийн буруу үзэлийг бүү даган дуурайгаасай гэж би бодож явдаг юм.
Байгалийг үхмэл, амьтадыг робот гэж боддог хүмүүс доорх видеог үзээсэй. Байгаль дэлхий бол тэдний бодож буй зүйл биш юм шүү гэдэгийг ухаараасай.
http://www.youtube.com/watch?v=TMCf7SNUb-Q&feature=related
No comments:
Post a Comment