***Philosopher***Activist***Photographer***Translator*** since 2007
Saturday, May 28, 2011
Japan nuclear meltdown the more I think about it the angrier I become WHERE THE FUCK
http://youtu.be/OVRldUMW5v4
Friday, May 27, 2011
Monday, May 23, 2011
Дайн болох уу? (аюулт жүжиг үргэлжилсээр)
Пакистан руу Талибан халдаж, дайн зарласан гэжээ.
Талибан бол АНУ тагнуулын алба CIA-ын бүтээгдэхүүн гэдэгийг бид мэднэ.
Бин Ладеныг Пакистаны газар нутагаас оллоо гэсэн жүжигийн цаад санаа бол АНУ Пакистаныг өдөөн хатгаж, шалтаг хайсан хэрэг байлаа.
Үүний дараахан Хятадын засагийн газар "Пакистан Хятад хоёр үй зайгүй найзууд" хэмээн дайны үед Хятад Пакистантай нэг тал болно гэдгээ илэрхийлэв. Хэрэв АНУ Пакистантай байлдвал Хятадтай ч мөн дайтана гэсэн үг. Энэтхэг бол АНУ-ын талд.

Хэд хоногийн өмнө Оросын ерөнхийлөгч шинэ Хүйтэн Дайн үүсэх вий гэж Америкчуудад сануулсан.
Хэрэв дайн болвол морио унаад сэлэмээ эргүүлэх биш, бие биенийхээ газар нутаг дээр атомын бөмбөг хаях, цөмийн элдэв зэвсэгүүдийг хэрэглэх болно.
Ямар ч байсан дэлхий дахины их гарын тоглогчид, нууц ноёнтонууд ямар нэгэн зүйл төлөвлөсөн бололтой.
Талибан Пакистан улст дайн зарлав
http://www.spiegel.de/politik/ausland/0,1518,764206,00.html
Update: Миний дээрх бичлэг зарим хүмүүнд ямар ч холбоо хамааралгүй зүйлийг хольж хутгасан, буруу, бүр галзуу хүний тэмдэглэл шиг санагдаж болох юм :) гэхдээ л миний бодол билээ. Дэлхий даяар болж буй явдалын талаар та бүхэн өөрсөдийнхөө дүгнэлтээ хийгээрэй
Sunday, May 22, 2011
Японы ирээдүй ба монгол эмч нарт хандах нь
Хэрэв та бүхэн сонссон бол японы Фукушима АЦС-ын гурван реактор дахь цөмийн түлш аль хэдийн хайлчихсан билээ. Энэ нь юу гэсэн үг вэ? Радио-актив буюу цацраг идэвхит бодисууд газарын гүнрүү, агаарлуу, усруу тархсан (эсвэл ирээдүйд тархана).
Чернобылд нэг реактор дэлбэрэн цөмийн түлш хайлсан бол Фукушимад ГУРВАН реактор доторх цөмийн түлш хайлсан. Тэгэхээр хор уршиг Чернобылоос хэд дахин илүү байх нь ойлгомжтой.
Японыг ямар ирээдүй хүлээж буй вэ гэхээр дээрх шиг эрэмдэг зэрэмдэг хүүхэдүүд ихээр төрөх болно. Японы хүн ам ирээдүйд хурдтай багасч, хүмүүсийн дундаж наслалт богиносно. Элдэв хавдар газар авна.
Ганц япон гэлтгүй японы эргэн тойрон дохь оронуудад (монголд ч ялгаагүй) өвчлөх хүний тоо ойрын ирээдүйд хурдацтай өснө.
Гэтэл манай Монгол улст Атомын цахилгаан станц барих гээд байдаг. Ийм шийдвэр яав ч эрүүл хүний ухаанаас гарахгүй.
Дээр нь миний нэг гайхдаг зүйл гэвэл ЯАГААД МОНГОЛЫН ЭМЧ НАР зүгээр харсаар байгаад монголд АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ барихыг ЗӨВШӨӨРНӨ ВЭ?
Яагаад эмч нар аюул осолыг нуун дарагдуулна вэ? Яагаад эмч нар ард түмэнийхээ эрүүл мэндийн төлөө дуугарахгүй байна вэ?
Эмч хүний ажил бусадын буруу шийдвэрээс болж үүссэн үр дагаварыг л засдаг "засварчины" ажил уу, эсвэл буруу үйлдэл хийхээс нь өмнө хэлж залруулдаг ухаант хүний ажил уу?
Миний мэдэхийн цөмийн дайн, цөмийн зэвсэг, атомын станцын эсрэг ажилладаг олон улсын эмч нарын олон байгууллага холбоод байдаг.
Эмч хүн өөрийн уйгагүй олон жилийн хөдөлмөрийн үр дүнд олж авсан өргөн мэдлэг, бусадын төлөө гэсэн сайхан сэтгэлээрээ олоны хайр халамж хүндэтгэл дунд байдаг.
Чухал үед олон нийтэд буруу зөвийг ухааруулж явах замыг нь заадаг ачтан биш бил үү?
Тэгэхээр монголын ард түмэнээ аврах, хамгаалах чухал хариуцлагатай үе хүндэт эмч нарт ирж байна.
Ялангуяа залуу, цогтой, золбоотой, ухаантай, сэтгэл сайт эмч нарт хандаж байна!
Энэ бүхэн өчүүхэн миний бодол байлаа.
Thursday, May 19, 2011
Сүхбаатар: Журамын нөхдөд хандаж хэлсэн үг
“Манай цөөн ядуулаг Монгол улс, энэ зүйл их хэргийг оролдон тэнгэрийн дор, дэлхийн дээр эрдэмтэн хүний биеийг олж төрсөн нь гайхамшиг зохиол, эхийн хэвлийгээс гарч нялх нялзрайгаас эцэг эхийн хүмүүжүүлэн тэжээх, асралд дэгжиж өдрийг түлхэн өссөөр бие тэгшрэн, санаа олж хүмүүжсэний хойно, хэдий мэргэн, мунхаг адилгүй хүчирхэг буурай өөр боловч, аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өвсбээн /аяндаа/ тогтоно. Эв санал нэгдвэл орчлонгийн түмэн бодисыг гийгүүлэн авч хүчтэнийг хураан чадна.
Түүнчлэн бидний улс эв саналыг нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй ба чадахгүй гэх явдал огт үгүй болж гадаад дотоодын эзэрхэгийн савраас гарч, учрах зовлонгүй болж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ. Ташаагүй үнэн болохыг би батлан өгүүлнэ”.
эх сурвалж
http://news.gogo.mn/news/print/65590
Испани залуус хувьсгал хийх үү?
Испанид 25 хүртэлх настайчуудын 45 хувь нь ажилгүй гэнэ. Магадгүй үүнээс ч их, 60% байх ч магадлалтай гэнэ. Асар том тоо.
Арабын хувьсгал Европ руу тархаж байна уу?
Хэзээ манай залуус өөрсөдийнхөө төлөө, ирээдүйнхээ төлөө, зөв шударгын төлөө жагсаал цуглаан хийх вэ? Хэзээ эх орныхоо жолоог гартаа атгах вэ?
Герман хэлээр юу болж байгааг ойлгомоор байвал ийшээ
http://www.spiegel.de/video/video-1128251.html
Доорх видеон дээр англиар.
http://youtu.be/n4yX6GlH-yk
Өрөвдөлтэй
No comments, please!
Sunday, May 15, 2011
Үнэнийг хэлцгээе
Райс юу гэж хариулсан гээч - Там руугаа тонил оо!
Райс мэтийн юу ч хийхээс буцахгүй, ичих булчирхайгүй болсон хүмүүс хаа сайгүй байх юм аа. Дэлхийд тэргүүлэгч гэх нэртэй Стэнфордын их сургуулийн оюутанууд дээрх эмэгтэйг "доош нь хийж" буйг сонсоод тэднийг өрөвдчихлөө. Тархиа угаалгасан хөөрхий оюутан нэрт оюунгүй хүмүүс.
Үнэнийг хэлж буй нэр нь үл мэдэгдэх эмэгтэйгээс суралццгаая.
Өнөөдөрийн аялгуу
Номын санруугаа гэлдэрлээ.
Унших зүйл их, бодох зүйл арвин, хийх зүйл дуусашгүй...
Дуртай хамтлаг ELBOW (англи, альтернатив рок) маань 3 сард шинэ альбом гаргажээ.
Доорх дуу таалагдлаа. Намуухан дуу сонсох хэрэгтэй болоод байгаа юм...
http://youtu.be/0lggqWoPnL0
Tuesday, May 10, 2011
Хэн монгол газар шорооны эзэн бэ?
эх сурвалж:http://golomt.org/pictures/
Монголыг цөмийн хаягдалын хогийн цэг болгох гэсэн эрх мэдэлтэнүүдийн төлөвлөгөө
Эх сурвалж: http://golomt.org/2011/05/09/hayagdalunen/#more-1147
Бичсэн: Амарлин
Монгол улсын маань ирээдүйд маш ноцтой аюул заналхийлж байгаа энэ үед хүмүүсийг ХУУРАН МЭХЛЭХ, ТАРХИ УГААХ зохион байгуулалттай үйл ажиллагаа явагдаж байгаад сэтгэл зовнисны үүднээс үүнийг бичиж байна.
Монгол улсад ЦӨМИЙН ХАЯГДАЛ булшилна гэдгийг өнгөрөгч 3 сард АНУ-д болсон олон улсын хурал дээр Америкийн Эрчим хүчний яамны хэлтсийн дарга нэр хүнд бүхий ноёнтон мэдэгдсэнийг хэвлэл мэдээлллийн хэд хэдэн сувгуудаар цацсан боловч Монголын Засгийн газар (Цөмийн энергийн газар) болон зарим нэг нэр хүнд бүхий албатнууд (О. Чулуунбат, ГХЯ-ныхан, Чадраа) үгүйсгээд өнгөрсөн билээ.
Тэд ингэж ард түмнээ хууран мэхлээд зогсохгүй цөмийн хаягдлыг хал балгүй ХОРГҮЙ зүйл гэж итгүүлэхийг эрээ цээргүйгээр оролдсоор, АЦС барихыг аюулгүй хэмээн сурталчилcaap байна. Улс төрчид монголчуудынxaa гадаад хэлний мэдлэг дутмаг, цөмийн физик, химийн талаар хангалтгүй сайн мэддэг зэргийг далимдуулан гадны албаны хүмүүс, дипломат ажилтнуудыг эгээтэй л өөрсдтэйгээ ижил амандаа орсон мэдэх мэдэхгүй зүйлээ бурж байдаг мэтээр ойлгуулахыг хичээж, мөн нэр хүнд бүхий NTI мэдээллийн байгууллагын нэр хүндийг унагаах, цацагдсан мэдээллийг үгүйсгэх ичгүүргүй оролдлогуудыг удаа дараа хийсэн.
Гэвч даравч дардайна, булавч бултайна гэгчээр Монголд цөмийн хаягдал булшлах тухай мэдээлэл ҮНЭН гэдэг нь олон баримтаар нотлогдож байгаа:
1) Олон улсын нэр хүндтэй хурлын аудио бичлэг болон хурлын ярианы протоколыг хурлыг зохион байгуулсан Карнеги сангийн сайт дээр бэлэн байна.
http://carnegieendowment.org/events/?fa=viewSubEvent&id=43479
http://newmediamanager2.net/popup/1518
2) Тэр хуралд суусан, асуулт тавьсан хүмүүс (Jeffrey Lewis) өөрсдийн сайт дээр Монголд цөмийн хаягдал булшлах тухай ярьсаныг батлан бичсэн байна. http://lewis.armscontrolwonk.com/archive/3863/mongolia
3) АНУ-ын эрчим хүчний яамны хэлтсийн дарга Ричард Стратфордын хэлсэн зүйлүүд батлагдаж байна. Тухайлбал, өнгөрсөн намраас энэ талаар ярилцаж эхэлсэн гэдэг нь АНУ-ын Эрчим хүчний Яамны дэд сайд Даниел Понеманы 10 сард Монголд хийсэн айлчлалыг хэлж байгаа. http://www.mfat.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=519:2010-09-22-08-37-16&Itemid=63&lang=mn
УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, “Монатом” компаний захирал Р. Бадамдамдин нар 2010 оны 11 сард Вашингтон DC явж АНУ-ын Эрчим хүчний яамныхантай энэ талаар ярилцсан байна.
http://www.vip76.mn/altangerelpg/onclox-medee/18462-uix-yn-gishuun-paltangerel-cbatbayar-nar-vashingtond-ochij-comiin-erchim-xuchnii-salbaryn-turshlagaas-sudlajee-.html?tmpl=component
4) Мэдээллийг цацсан NTI –Nuclear Threat Initiative (Global Security Newswire) байгууллагыг нэр хүндийг унагаах гэсэн удаа дараа оролдлого хийсэн. Гэтэл түүний ТУЗ-ын дарга нь тэрбумтан, СNN-ийг үндэслэгч Тэд Тернер, бусад гишүүд нь НҮБ-ын зөвлөх Nafis Sadik, тэрбумтан, өглөгийн эзэн Warren Buffett, Нобелийн шагналт Харвардын профессор эдийн засагч Amartya Sen гээд нэр хүндтэй олон гишүүд байна. Тэд тийм үл бүтэх хүмүүстэй холбогдож, худал мэдээлэл цацаж суух хүмүүс биш ээ.
http://www.nti.org/b_aboutnti/b1_board.html
5) Энэ мэдээлэл үнэн байсныг баталсан нийтлэл Японы Майничи сонинд 2011 оны 5 сарын 9-нд гарчээ. http://headlines.yahoo.co.jp/hl?a=20110509-00000001-maip-soci
Энэ мэдээллийг Google Translate ашиглан орчуулж үзээрэй. Мөн энд маш товч англиар байна. http://www.unuudur.com/?p=15197
Mэдээнд гадныхан Монголд атомын цахилгаан станц барьж өгсөн нэрээр (өөрөөр хэлбэл технологио хуваалцсаны хариуд) хаягдлаа Монголд булах тухай гэрээ хийгдэж гарын үсэг зурахад бэлэн болсон тухай яригдаж байна.
6) Тэгээд ч энэ бол цөмийн хаягдал булшилж асар их мөнгө хармаалах гэсэн анхны оролдлого бус гэдгийг баталсан сурвалжууд байна (2004 оны Тайваний сонин, судлаач Ганхуяг болон УИХ-ын гишүүн Д. Энхбатын ярилцлага)–дороос үзнэ үү? Мөн golomt.org дээр тавьсан материалаас үзэж болно.
http://tsahimurtuu.mn/main/20040601306.htm
http://gankhuyag.wordpress.com/2011/04/02/hjdhei/
http://enkhbatd.wordpress.com/2009/07/10/авлигад-идэгдсэн-засаг-төр-ураны-бизн/
Дэлхий нийтээрээ энэ талаар бичиж шуугиж байхад Монголчууд бид “энэ бүхэн худал” гэсэн төр засгийнхаа үгэнд итгээд суугаад байx yy? Чин үнэндээ бол эрх баригчид Монголын ард түмнийг дэндүү басамжилж, дорд үзэж худал мэдээллээр тархийг нь угааж хуурч болно гэж үзэж байгаад дургүй хүрч байна. Интернэт гэгч хөгжсөн, Монголчууд бид цөөхөн ч хэдий гадна дотногүй өндөр боловсрол эзэмших болсон өнөө үед ард олноо ингэж басамжлах нь биднийг аанай л нөгөө хөмөрсөн тогоондоо харанхуй бүдүүлгээрээ байгаа гэж эндүүрсний шинж бололтой.
Ард олны тархийг зад угааж буй тэр хүмүүс хэн бэ? Тэд хэний эрх ашигт үйлчилж байна вэ?
Гадаад Хэргийн сайд Г. Занданшатар

Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд А. Ундраа (АНУ-д сургууль төгссөн ураны мэргэжилтэн)
УИХ-ын гишүүн О. Чулуунбат
УИХ-ын гишүүн П. Алтангэрэл

УИХ-ын гишүүн Р. Бадамдамдин (МонАтом компаний захирал)

УИХ-ын гишүүн Ц. Батбаяр
академич Чадраа нар орж байна
Энэ жагсаалт цаашид нэмэгдэх төлөвтэй байна.
Харамсалтай нь манай зарим сэтгүүлчид сенсаци хэт хөөцөлдсөнөөс ч тэр үү эсвэл тодорхой ашиг сонирхолд үйлчилдэг болоод ч тэр үү асуудлын голыг олохгүй буруу зөрүү зүйл бичиж улмаар чухал асуудлын ач холбогдол, нэр хүндийг унагаах, ард түмнийг төөрөгдүүлэх явдал цөөнгүй болжээ.
ОХУ-ын төрийн өмчийн “РосAтом” корпораци өмнө нь яг ийм байдлаар ард түмнээ хуураад нутагтаа цөмийн хаягдал олон жилээр булсан түүхтэй. Манай албан тушаалтнууд Орос ах нараасаа огтхон ч дээрдэхгүй, нэг тэрэгний 2 дугуй гэдэг нь тодорхой байна. Манайхан ч бас дутахгүй гэдгээ үзүүлэх гээд “МонАтом” гэгч төрийн компани байгуулчихаад булшилчих цөмийн хаягдал хайгаад “давхиж “явна.
Энэ талаар бүтэн сар шахуу судалж бичсэн 100 орчим хуудас бичиг баримтыг golomt.org дээр цувралаар нийтэлж байна.
Сонирхож үзээрэй.
Хүндэтгэсэн,
Амарлин
Monday, May 9, 2011
Цөмийн хаягдалыг Говь-Сүмбэр аймагт булах төлөвлөгөө
эх сурвалж:
www.orloo.com
Цөмийн хаягдал устгах байгууламж - Монгол дахь төлөвлөгөө......
Япон Америк, өнгөрсөн намраас эхэлсэн хэлэлцээр
Майничи сонин 5 сарын 9 өдөр (Даваа)
Японы Эдийн Засаг, Худалдаа Үйлдвэрийн Яам (Ministry of Economy, Trade and Industry), Америкийн Нэгдсэн Улсын Эрчим Хүчний Яамтай хамтарч өнгөрсөн оны намраас эхлэн хэрэглэж дууссан цөмийн түлшний хаягдлыг агуулах, устгах зориулалттай Олон Улсын хэмжээний байгууламжийг дэлхийд анх удаа Монгол улсад барих төлөвлөгөөг нууцаар хэлэлцэж байсан нь тодорхой болжээ.
Ийм зориулалтын устгах байгууламж дотооддоо байдаггүй Америк, Япон улсуудын хувьд атомын реактор, түүний хог хаягдлыг устгах байгууламжтай нь иж бүрдэл байдлаар олон улсад зарж борлуулдаг Орос, Франц зэрэг орнуудтай энэ салбарт өрсөлдөх явдал нь гол зорилго байсан бололтой.
Монгол улс үүний хариу болгож Америк, Япон улсуудаас цөмийн эрчим хүчний технологийн дэмжлэг туслалцаа авах бололтой.
Гэвч, Японы Зүүн хойд бүсэд учирсан газар хөдлөлтийн гамшгийн үед Токио эрчим хүчний Фүкүшима нэгдүгээр станцад гарсан цөмийн ослын улмаас Японы засгийн газар цөмийн эрчим хүчний төрийн бодлогоо үндсээр нь өөрчлөх шаардлага тулгараад байгаа бөгөөд “цөмийн хог хаягдлаа” гуравдагч оронд үүрүүлэх бодлого нь эсэргүүцэлтэй тулгарч мэдэхээр байна.
(Товлосон газрын эхний хувилбар нь Говь-Сүмбэр аймгийн Баяндэл сум, хоёрдахь болон гуравдахь хувилбар нь Баянжаргалан, Дархан сумд)
Монголд АЦС, радио актив хаягдал хэрэгтэй юу? ХЭРЭГГҮЙ
Ройтерс агентлагийн мэдээлсэнээр Америк, Японы АЦС-аас гарч буй радио актив хог хаягдалыг Монголд байршуулах талаар МонАтом компанитай 3 сарын 11-ны өмнөхөн албан бусаар ярилцжээ.
Үүнээс гадна 2020 онд Монголд Атомын цахилгаан станц барих зорилготой ажээ.
Монголд байсан бол үүнийг эсэргүүцэж Сүхбаатарын талбай дээр жагсмаар байна.
ТА БҮХЭН ӨӨРИЙН БОЛОН ҮР ХҮҮХЭД, ИРЭЭДҮЙ ХОЙЧИЙНХОО САЙН САЙХАНЫГ БОДДОГ БОЛ мөнгөний төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй МонАтом, Цөмийн Энергийн Газарынханыг ЭСЭРГҮҮЦЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА.
эх сурвалж:
http://world.news.mn/content/65962.shtml
Монголд цөмийн хаягдал байршуулахаар ярилцжээ
Ройтер агентлагийн Токио дахь сурвалжлагчийн мэдээлснээр бол Япон болон АНУ хамтран Монгол улсад цөмийн түлшний хаягдал байршуулах байгууламжийг бий болгохоор төлөвлөж байгаа аж. Энэ талаар японы өдөр тутмын Майничи сонин дээр гарсан мэдээллээс эх сурвалжийг нь авсан гэнэ. Японы худалдааны яамны төлөөлөл японы өдөр тутмын сонинд албан ёсоор мэдэгдэхдээ АНУ,Япон болон Монголын төлөөлөгчид энэ оны 3-р сарын 11-д Японд болсон газар хөдлөлтийн өмнөхөн хийсэн уулзалтын үеэр энэ асуудлыг албан бус байдлаар ярилцсан гэж хариулсан байна. Тэгэхдээ цөмийн эрчим хүчийг ашиглаж байгаа ч цөмийн түлшний хаягдлыг хадгалах агуулах барихад хөрөнгө зарцуулах хүсэлгүй байгаа улс орнуудын цөмийн түлшний хаягдлын агуулахыг Монголд барих талаар харилцан санал солилцжээ.
А.Ундраа = Магтсан хүүхэн хуриман дээрээ...

Саяхан А. Ундраа гэдэг хүний ярилцлагын эхний хэдэн хариултыг уншлаа. Уншаад л блогтоо өөрийн дургүйцэлээ илэрхийлэхгүй бол болохгүй нь ээ!
Энэ хүний өөр нэг видеон-ярилцлагыг хэдэн жилийн өмнө үзсэн юм. Тухайн үед Стэнфордын их сургуульд зочин профессор хэмээн ярилцсан байв. Олон улсын цөмийн аюулгүй байдал, урааны хэрэглээ, бодлого талаар судалгаа хийдэг аж. Видеоны доор бичсэн сэтгэгдэлүүдийг уншаад би тэр үед их гайхширсан шүү. Ихэнх хүмүүс энэ судлаачийг Стэнфордын их сургуульд багшилдаг болохоор нь тэнгэр тултал магтаад, сайн хүн, дэлхийд данстай эрдэмтэн гээд л бичиж гарсан байв.
Манайхан өнгө мөнгөнд хууртагдана гэж тун амархан. Стэнфорд ч юм уу, алдартай сургуульд багшилдаг болохоороо л сайн хүн, ухаантай хүн, зөв бодолтой хүн гэсэн үг биш шүү дээ.
Одоо тэдгээр магтсан, биширсэн хүмүүс А.Ундраа гэдэг судлаачийн доорх ярилцлагыг уншаад юу гэх бол?
Магтсан хүүхэн хуриман дээрээ унгана гэгч болж байна.
Тэрбээр их өндөр албан тушаал хариуцдаг юм байна: Гадаад харилцааны яаманд цөмийн эрчим хүчиний салбарын тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд буюу монголын эрх ашигийг дэлхийн хэмжээнд төлөөлөх хүн юм.
Ярилцлагаас нь харахад Монголчуудын төлөө санаа зовсон шинж лав харагдсангүй. Монголд атомын цахилгаан станц барихыг идэвхитэй дэмжих бодлого баримталдаг хүн ажээ.
Фукушимагийн осолын дараахан ярьсан бололтой.
Жинхэнэ эрдэмтэн хүн лав миний хувьд иймэрхүү хариултууд өгөхгүй байлаа.
Стэнфордын их сургуульд харин тархиа зад угаалгачихсан юм биш үү, энэ эмэгтэй???
Доорх асуултуудад тэрбээр ийн хариулсан байх юм:
эх сурвалж:
http://www.dailynews.mn/?vfile=7&vmet_id=17846&vmet_main=6253&vt=&vl=&vdate=&vofile=&left=yes&vpage=
-Атомын цахилгаан станц дэлбэрлээ гэдэг мэдээлэлд монголчууд ихэд түгшиж байна. Та тэнд үүссэн нөхцөл байдлын талаар мэргэжлийн хүний хувьд бодит мэдээллийг хүргэхгүй юу?
-Японд үүссэн нөхцөл байдлыг хэт дэвэргэж хүлээн авч байгаа хандлага ажиглагдаж байна. Японы Засгийн газрын зүгээс ард түмэндээ хандаж бодитой мэдээллийг хүргэж байгаа гэдэг үүднээс тэндээс иш татаж ярих нь зүйтэй болов уу. Цунами, газар хөдлөлтөөс шалтгаалж Японы Фукишимагийн цахилгаан станцад осол гарсан. (...) Ослын хувьд маш хүнд том осол биш. Дунд зэргийн осол гэж олон улсын байгууллагаас дүгнэсэн байна.
-Дэлбэрэлтээс үүдэж агаарт тархах хорт туяа хүмүүст хэр нөлөөлөлтэй вэ. Лав 160 хүн хордсон байх магадлалтай гэж мэдээлэгдэж байна?
-Цахилгаан станцын эргэн тойронд 20 км доторх 200 мянга орчим иргэдийг нүүлгэн шилжүүлсэн. Тэнд оршин суугаа иргэдэд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг одоо дүгнэхэд эрт байна. Урьдчилсан байдлаар хэлж байгаагаар ноцтой нөлөөлөл байхгүй. Тайван байхыг зөвлөж байгаа юм билээ. Хэмжилт хийж иргэдийг нүүлгэн шилжүүлэх явцад 160 хүн биедээ туяаны цацраг авсан гэсэн мэдээлэл өгч байна. (...)
-Цөмийн салбарт Япон тэргүүлэгч орны нэг. Тэнд нийт хичнээн атомын цахилгаан станц байна вэ. Цаашид газар хөдлөлтөөс болж нэмж дэлбэрэх аюул үүсэхгүй гэх баталгаа бий юу? -Япон улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг. Атомын төрлийн технологиор Япон дэлхийд тэргүүлдэг. Тэнд 55 цахилгаан станц барихдаа газар хөдлөлтийн чичирхийлэлтэд тэсвэртэй байхаар инженерийн зориулалтыг гаргасан. Цунами болон газар хөдлөлтөд Япон улс тулдаа аюул багатай өнгөрч чадсан гэж бодож байна. Ахиад газар хөдөлж эрсдэл үүслээ гэхэд цахилгаан станцууд нь шууд автоматаар унтрах боломжтой. (...)
-Японд болсон цунами зөвхөн нэг улс орны асуудал биш болох нь мэдээж. Гамшиг болсонтой холбогдуулан дэлхийн бусад улс оронд ямар нөхцөл байдал үүсч байна вэ? -Цөмийн аюулгүйн ажиллагаа, энх тайвны асуудалтай холбоотой учраас энэ салбар олон нийтийн анхаарлын төвд байхаас аргагүй. Цөмийн эрчим хүч найдвартай эрчим хүчний эх үүсвэр болж чадаж байна. Үйлдвэрийг хөгжүүлэх суурь болж байна. Хэрвээ аюулгүйн ажиллагааг бүрэн дүүрэн хангаж чадахгүй жолоодлогогүй болбол араасаа асар их хохирол учруулахаар юм. Хаа нэг газар болж байгаа осол их, багаасаа үл хамааран салбартаа бүхэлдээ нөлөөлдөг. Цөмийн салбар хөгжиж эхэлсэн 50-60 жилийн хугацаанд хуруу дарам цөөн осол болсон боловч тэр осол тухайн орны төдийгүй дэлхий нийтийн ард иргэдийн сэтгэл зүйд шууд нөлөөлдөг талтай. (...)
-Манай улс атомын цахилгаан станц барих чиглэлээ батлан гаргасан. Энэ ажил ямар шатандаа явна вэ? -2021 онд цахилгаан станцтай болно гэсэн чиглэлтэйгээр ажиллаж байгаа. Урьдчилсан судалгаа төдийгүй иж бүрэн судалгаа хийх хэрэгтэй. Цахилгаан станцыг аюулгүй найдвартай ажиллуулдаг боловсон хүчин, аюулгүйн ажиллагааны горим журмыг мөрддөг орчин бүрдүүлж байж барих нь зүйтэй. Япон улсын түвшинд хийхгүй л бол яаран орж болохгүй салбар. Одоогийн байдлаар нааштай алхмууд хийгдэж эхэлж байна.
Яагаад би энэ эрдэмтэнийг шүүмжилэх болов? Миний байр суурь бол доорх юм.
- Японы засагийн газар ард иргэддээ бодит үнэн мэдээлэл өгсөн гэж цөмийн эрчим хүчний тусгай элчин А.Ундраа хэлжээ. Гэвч бодит байдал түүний хэлсэнээр биш байсаныг саяхан болсон явдал гэрчилнэ. Японы засагийн газарын цөмийн энерги хариуцсан зөвлөх Тошисо Косако (Toshiso Kosako) 4 сарын сүүлээр хэвлэлийн бага хурал хийлгэн ажилаасаа өөрийн хүсэлтээр халагдаж байгаагаа мэдэгдсэн билээ. Тэрбээр японы засагийн газар иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөхгүй байгааг буруутгаж, мөн зөвхөн цагийг аргацаасан арга хэмжээ аван, Фукушимагийн АЦС-ын жинхэнэ осолыг багасгах ямар ч арга хэмжээ авахгүй байгааг хэлээд ажилаасаа халагдах өргөдөлөө өөрөө өгсөн бөлгөө. Түүний зөвлөгөө, хэлж ярьсаныг японы засагийг газар хэрэгжүүлэхгүй байгааг Тошисо Косако цохон тэмдэглэсэн. Хэвлэлийн бага хуралын үеэр тэрбээр асар ихээр уйлан сэтгэлийн цөхрөлөө илэрхийлэв. Тэгэхээр байдал ямар аюултай байгаа нь тодорхой биш гэж үү?
эх сурвалж: http://www.spiegel.de/wissenschaft/mensch/0,1518,759906,00.html
- А. Ундраа гуай Фукушимагийн осолыг хүнд осол биш гэжээ. Гэтэл уг атомын цахилгаан станцын дөрөвийн дөрвөн реактор нэгэн зэрэг сүйрэлийн байдалд орчихоод байхад яагаад хүнд осол биш гэдэг билээ? Тэрбээр мэдээлэлгүй байв уу? Хэрэв мэдээлэлгүй байгаа бол түүнийгээ хэлэх хэрэгтэй. Эрдэмтэн хүн гээд жирийн иргэд түүний үгийг маш анхааралтай сонсч буй шүү дээ! Чернобылын осолын үеэр НЭГ л реактор дэлбэрсэн. Японд харин ДӨРВӨН реакторт осол гарлаа.
- А.Ундраа гуай хүн амьтанд атомын осол ноцтой нөлөөлөлхгүй гэжээ. Гэтэл ноцтойгоор барах уу! Хамагийн наад зах нь цацраг идэвхит туяанд хордоно. Элдэв янзын хавдарууд үүснэ.Бамбай булчирхайн хавдар үүснэ. Цусны хорт хавдартай болно. Гэдэс ходоод дотоод эрхтэн бүгд гэмтэнэ. Хамагийн аймшигтай нь бид бүхэний генд нөлөөлж өрөөл татанхай гажигтай тахир дутуу хүүхэд хорвоод мэндэлнэ. Монгол улс юун өсч үржих аажимаар мөхөлийн зүг явна. Ийм нөлөөтэй гэдэгийг одоо бол дэлхий даяар бүхий л хүмүүс мэдэж байх учиртай. Ялангуяа Ундраа гуай болон уг салбарын эрдэмтэд арван хуруунаасаа ч сайн мэдэж байгаа.
- Газар хөдөлвөл АЦС-ууд автоматаар унтарна гэжээ. Нэг гол зүйлийг нь А.Ундраа гуай хэлсэнгүй. Автоматаар унтарсан ч хөргүүр систем цааш ажиллаж байх ёстой. Атомын шатсан түлшний савхуудыг хөргөхөд хүйтэн ус хэрэгтэй. Хөргүүр системийг ажилуулахад цахилгаан хэрэгтэй. Гэтэл Фукушимад хэдийгээр реактор унтарсан ч хөргүүр систем ажиллагаагүй болсоноос дэлбэрлтүүд болсон билээ. Фукушима АЦС-ын бүх цахилгаан хангалтын системүүд эвдэрсэн гэдэгийг бид мэдэж буй.
- АЦС-ын цөмийн эрчим хүч найдвартай гэжээ. Гэтэл хүнд болон амьтай голтой бусад бүхэн зүйлийг алдаг, эмгэг гаж, өвчтэй болгодог, байгаль орчиныг хэдэн зуун мянган жилээр бохирдуулдаг энэ зүйл маань хэр найдвартай вэ? Яагаад А.Ундраа гуай цөмийн эрчим хүчний СӨРӨГ талыг дурьдахгүй байна вэ?
- АЦС-ын хуруу дарам цөөн осол болсон гэжээ. Магадгүй ээ. Том хэмжээний осол цөөн болсон байж болно. Гэхдээ жижиг осол байнга болдог бөгөөд ихэнхийг нь зохих ёсны албад иргэдэд мэдээллэдэггүй гэдэгийг санах учиртай.
- 2021 онд Монголд Атомын цахилгаан станц барина гэжээ. Би бол үүнийг тууштай ЭСЭРГҮҮЦЭЖ байгаа. Хамагийн наад зах нь л монголд хөргүүрийг ажиллуулах хангалттай ус гол мөрөн нуур цуурам бий билүү? Цацраг идэвхит хортой хаягдалаа яах вэ? АЦС-аас ялгарч буй хортой туяанд өртөн өвчилсөн хүмүүсээ бид эмчилж чадах уу?
- АЦС-ыг Япон улсын түвшинд хийхгүй бол болохгүй гэж Ундраа гуай хэлжээ. Гэтэл Япон улс нь хүртэл цөмийн аюулт хорын өмнө хүчин мөхөсдөж байна шүү дээ. Хөгжил гэж юу вэ? Эд баялагийн төлөө байгаль дэлхийгээ бохирдуулж, үр хойчдоо амьдрахын аргагүй дэлхийг үлдээхийг хөгжил гэх үү? Япон улсын хөгжил улс ороноо, байгалиа алхам алхамаар мөхөлийн ирмэгрүү хөтөлж байгаа бус уу?
http://www.dailynews.mn/?vfile=7&vmet_id=17846&vmet_main=6253&vt=&vl=&vdate=&vofile=&left=yes&vpage=
Видео ярилцлагыг нь эндээс
http://www.medeelel.com/videos/mand-studi/nevtruuleg/stanfordyn-ih-surguuliin-professor-aundraa-mand-studio
Sunday, May 8, 2011
Фукушимагийн АЦС-аас юуны утаа ялгарав?
Өнөөдөр буюу 5 сарын 8-ны шөнө Фукушима АЦС-д их хэмжээний хар утаа үүсчээ. Юуны утаа вэ? Гал гарав уу? Цацраг идэвхит бодис их хэмжээгээр ялгарав уу?Ямар ч байсан TEПКO компани Фукушима дахь цөмийн № 3 реакторын ойролцоох температур өнөөдөр 40 градусаар нэмэгдээд 240 гаруй градус болсон гэдэгийг мэдэгджээ. Японы хэвлэлийнхэн “Is the temperature rise at unit 3 due to the melting of nuclear fuel?” гэж асууж байна.
АЦС-аас радио актив бодисууд алдагдсаар. АНУ, Канадын энд тэндэхийн хотуудаас мэдээ хөвөрсөөр: Сүү, уснаас элдэв бодис илэрсээр...
эх сурвалж:
http://enenews.com/tepco-sharp-rise-temperature-reactor-3-70f-day-charts
Friday, May 6, 2011
Хиллари Клинтон: Бид мэдээлэлийн дайнд ялагдаж явна
Америк иргэдийн тархийг яаж угааж мунхруулсан бэ? Өдөр болгон, цаг тутам телевиз, радио, интернэт, сонин сэтгүүлээр Хүссейний атомын зэвсэгийг сурталчилж мунхруулсаар АНУ-ын засагийн газар ард иргэдээсээ дэмжлэг авлаа.
Тэр явдалаас хойш байдал харин өөрчлөгдчихлөө.
Америк, англичуудын мэдээлэлийн монополь ганхаж буйг Хиллари Клинтон өнгөрсөн 3 сарын 2нд Конгрессын ажилын хэсэгийн өмнө хийсэн тайлбартаа хүлээн зөвшөөрч "Америкчууд мэдээлэлийн дайнд ялагдаж явна" хэмээсэн бөлгөө. Тиймээс Америкын хэвлэл мэдээлэлд 2012 онд 47 миллиард (?) долларын тусламж, хөнгөлөлт, хөрөнгө оруулалт өгөхийг Х.Клинтон шаардав.
Доорх видеонд Х.Клинтон товч бөгөөд тодорхой хэлэв:
"We are in an information war. We are losing that war. I will be very blunt in my assessment. AlJazeera is winning, the Chinese have opened up global English language and multi language television network. The Russians have opened up an English language network. I have seen it in few countries and it is quite instructive. We are cutting back, the BBC is cutting back."
Чөлөөтэй өөрийнхөөрөө орчуулвал иймэрхүү:
Бид мэдээлэлийн дайн хийж байна. Бид энэ дайнд гэхэдээ ялагдаж явна. Би энэ дүгнэлтээ шууд шулуун хэлчихье. Алжазыра ялж байна, хятадууд англи хэл дээр болон бусад олон хэл дээр дэлхий даяарх телевизийн суваг нээлчихлээ. Оросууд мөн англи хэл дээрх мэдээлэлийн суваг нээлээ. Энэ бүхэнийг би хэдэн улсад харлаа. Энэ бол сургамж авахаар зүйл. Харин бид хэмнэж, багасгаж байна. BBC мөн мөнгөө хэмнэж байна.
Дэлхийн ард түмэнүүд, БИДНИЙ тархийг хэн амжилттай угааж чадах вэ хэмээн аварга гүрэнүүд хоорондоо үзэлцэж байна. Болгоомжтой, сонор сэрэмжтэй байцгаая.
(доорх видеог үзнэ үү)
http://youtu.be/LyjnEm8DZkI
Wednesday, May 4, 2011
Осама Бин Ладены гурав дахь үхэл
FBI Осамаг 9 сарын 11 ний террор ажиллагаанаас болоод хайж буй гэж хүмүүс эндүүрдэг. Гэтэл FBI ийн вэбсайтаас харвал, албан ёсны гол шалтгаан нь 1998 онд Кени, Танзани улс дахь АНУ-ын элчингийн барилгыг бөмбөгдөж 200 гаруй хүн алсан гэжээ. (доорх зурагийг томруулж харна уу). 9/11 талаар нэг үсэг ч алга.
9/11 террорын дараахан Осама Бин Ладен өөрөө уг ажиллагаатай ямар ч хамаагүй гээд АНУын төр болон тэдний албад үйлдсэн хэмээн Америкчуудыг өөрсөдийг нь буруутгаж байсан билээ. Худалаа ярьсан байж болно, эсвэл үнэн хэлсэн ч байж болно. Осама Бин Ладены энэхүү мэдэгдэлд Жорж Буш хариулахдаа "Ямар ч асуултгүй Осама бол номер нэг сэжигтэн, ямар ч асуултгүй." гэж байв. Үйл явдалын эхнээс л Осамаг онилох нь ойлгомжтой байв. Хэн нь үнэн, хэн нь худал ярив? Эсвэл энэ хоёр хоёулаа ямар нэгэн холбоо сүлбээтэй юу? Осама болон Бушийн гэр бүлүүд урьд нь ойр дотно харилцаатай байсан гэдэгийг энэ талаар мэдээ мэдээлэл уншдаг хүн бүр мэднэ.
Осама Бин Ладены үхэлийг албан ёсоор зарласанаас хойш зарим хүмүүс Осама Үхлээ гээд л баярлаж гарлаа. Германы Канцлер Ангела Меркэл хүртэл Осама Бин Ладены үхэл бол терроризмын эсрэг хийсэн том амжилт гээд яаран сандран хэвлэлийн бага хурал хийлгэв. Ангела Меркэл АНУын бодлогыг дэмжиж ажилладагаараа алдартай. За энэ бүхэн яахав.
Гол сэдэврүүгээ оръё.
Өдийг хүртэл, 2001 ээс 2011 он буюу арван жилийн хугацаанд Осама Бин Ладеныг нас барсан гэсэн гурван мэдээ гарч ирлээ.
НЭГТ
Осамаг бөөрний өвчний улмаас нас барлаа гэсэн мэдээ Афангистан, Пакистанаас аль 2001 оны 12 сард гарсан. АлКаидагийн зарим нэг хүн Осамаг нас барсаныг зарлаад, Тора Бора ууланд оршуулсан хэмээсэн байдаг. Асуулт: АлКаида ямар нэгэн террор үйл ажиллагааг бид хийсэн гэсэн мэдэгдэлийг АНУ-ын албад үнэн гэж хүлээж авдаг мөртөлөө, манай боосс нас барлаа гэсэн мэдэгдэлийг нь худал хэмээн яагаад хүлээн авдаггүй билээ?
2001 оны 12 сараас хойш цацагдсан Осамагийн гэх видео болон аудио мэдэгдэлүүдийг бие даасан нилээн олон профессор эрдэмтэд шинжилж үзээд "Энэ хүн Осама биш байна" гэсэн дүгнэлтэнд хүрсэн байдаг.
ХОЁРТ
2007 онд Пакистаны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Беназир Бутто 2007.11.2 нд АлЖазырад өгсөн ярилцлагатаа Осама Бин Ладен алуулсан гэдэгийг цухас дурьдаад өнгөрдөг. Тэрбээр ярилцлагатаа "... Осамаг алсан Омар Шейх ..." (Omаr Sheikh, the man who murdered Osama bin Laden) гэсэн хэсэгийг дурьддаг. Нэр дэвшигч Бутто ярилцлага өгсөнөөсөө хойш сар хагасын дараа өөрөө буудуулж нас барсан билээ. Хэн, яагаад Беназир Буттог алав? (доорх видеоноос түүний ярилцлагын хэсэгийг үзнэ үү)
Омар Шейх гэж хэн бэ?
Омар Шейх буюу Буттогийн хэлсэнээр Осама Бин Ладеныг алсан гэх хүн нь одоо шоронд цаазын ял аваад сууж байгаа. Пакистаны Экс Ерөнхийлөгч Мушарааф түүнийг давхар тагнуулч буюу Пакистаны нууц алба ISI-д болон Английн MI6-д зэрэг ажилладаг гэсэн байна.
Нэгэн асуулт: Омар Шейх арай аль 2001 онд Осамаг алчихсан юм биш биз. Омар Шейх 9/11ны террор үйл ажиллагаанд мөнгө шилжүүлж, тусалж дэмжиж байсан нь илэрсэн байдаг. АлКаида тэгээд Осамаг өвчинөөр нас барлаа хэмээн худал мэдэгдсэн байж болох.
Нэгэн асуулт: Эсвэл Осама Бин Ладен үнэхээр өвчиний уламаас нас барсан бөгөөд үхсэн хүний нэрийг барьж дайн самуун хийсэн. Үхэхийг нь эртнээс мэдэж байсан байж болно.
Асуулт асуулт асуулт...
ГУРАВТ
Осама Бин Ладенг аллаа гэж хэд хоногийн өмнө АНУын ерөнхийлөгч Обама зарласанаар Осамагийн үхэлийн гурав дахь мэдэгдэл гарлаа. Энэ удаад жинхэнээсээ албан ёсоор ингээд үхүүллээ.
Гэхдээ инээдтэй зүйл сүүлийн хэд хоног бас болж байна аа.
Америкын тагнуулынхан аравын арван жил Осамагийн хойноос хөөцөлдөөд түүнийг илрүүлж чадахгүй байсан гэдэг үлгэрт хэн итгэх вэ? Би лав итгэхгүй. Ялангуяа сүүлийн жилүүдэд Осама Бин Ладен бараг мартагдсан. Дайн хийгээд л байдаг. Яг гол зорилго болох Осамаг үхсэн ч бай амьд ч бай олох даалгавар сүүлдээ бараг л мартагдсан байсан.
Осамагийн байрлаж байсан гэх байр нь Пакистаны цэрэгийн сургуулийн хажууд байдаг гэж байгаа.
Түүнээс гадна ЭХЛЭЭД мэдээллэхдээ нууц албад Осамагийн байр луу дайрахад Осама болон түүний хамгаалагчид гал нээж 40 гаруй минут буудалцаан болжээ. Энэ үеэр Осамагийн эхнэр болон хэдэн ач, зээ нас барсан юм байх. Мөн Осамаг шууд л буудаад алчихсан гэнээ. Улсын номер нэг дайсанаа барьж авахгүй, шүүх ажиллагаа хийхгүй, түүний амнаас үнэн мөнөнийг сонсохгүй шууд алсан гэнэ. Түүний дараа хам хум хүүрийг онгоцондоо авч яваад бушуухан шиг далай усанд оршуулсан гэнэ. Далайн усанд оршуулсан нь мусьлман шашины ёс гэж үүнийгээ Америкчууд тайлбарлав. Гэтэл мусьлман шашинд тийм ёс үгүй гэж хүмүүс хэлэв.
Гэтэл өнөөдөр дээрх мэдэгдэлийг АНУын Цагаан ордоноос залруулав.
Осама зэвсэггүй байсан гэв. Зэвсэггүй байсан хүнийг тархинд нь шууд хоёр удаа буудаж алсан гэнэ ээ. Хүмүүс Осамагийн зураг хөрөгийг харъя гэх болов. Гэтэл Осамагийн зүүн нүдрүү буудсан бөгөөд тархи нь задарч, танихын аргагүй болсон гэнэ ээ. Үүнээс гадна Осамагийн эхнэр өмнөх өдөрийн мэдэгдэлд хэлсэнээр нас бараагүй, харин түүний хөлрүү буудаж шархдуулсан гэнэ ээ. Ахиж ямар тайлбар өгөх бол?
Энэ янзаар инээдэмийн жүжиг л гэсэн үг.
Хүмүүс гаднаас авч буй мэдээлэлдээ шууд итгэхийн оронд ХЭН ЮУ ярьж байна, ЯМАР зорилготой ярьж байна, үүнээс ӨӨР ҮЗЭЛтэй МЭДЭЭЛЭЛтэй хүмүүс байна уу гэх мэтээр олон талаас нь харахыг уриалж байна. Бусадын ярьж хэлсэн зүйлд, энэ удаад Mainstream ТВ, Радио, Сонин зэрэгт няхуур нямбай хандаж байгаасай. Бидний хэн нь ч болсон явдалын дэргэд байгаагүй болохоор, зүгээр л бусадын үгээр л байгаа гэдэгээ санаж яваасай.
Миний хувийн бодол бол энэ бүх зүйл бол зүгээр л олон улсын өндөр нууц зэрэглэлд явагдаж буй, эрх мэдэлтэн хоорондын эд баялаг, эрх мэдэлийн төлөөх өст дайн бөгөөд тэдний жүжиг. Осама аль 2001 онд нас барчихсан ч байж болно шүү дээ.
Update 2011.5.6
Цагаан ордоноос эхлээд мэдээлэхдээ Осамагийн гэрлүү дайрах үеийг АНУ-ын ерөнхийлөгч болон бусад албатанууд ШУУД LIVE үзсэн гэсэн билээ. Одоо болохоор дайралтыг үзэх боломжгүй байсан гэнэ.
Мөн өнөөдөр интернэтээр дүүрэн мэдээ: Ал Каида буюу Осамагийн комьпютер дахь мэдээлэлийг авлаа. Тэрбээр Америкын аль нэг хотод галт тэрэг гүүрнээс онхолдуулах дараагийн ажилаа төлөвлөсөн байна гэнэ ээ. АНУ-ын албаны хүмүүс өөрсөддөө ашигтай л мэдээ гарна. Осамагийн hardware-т өөр юу байна? Эхнэртэй бичсэн хайрын захиа, арван жил яаж агуйд амьдарсан талаарх өдөрийн тэмдэглэл нь байгаа юм биш биз? Үнэхээр эмгэнэлт инээдэмийн жүжиг.
Хүмүүсийг дараагийн боломжт террор халдлагаас сэргийлэх нэрээр улам айлгаж, хяналт цагдалтаа нэмэгдүүлэх боломж гарч ирлээ.
АНУ-ын дараагийн алхам юу вэ? Афганистанаас цэрэгээ татах. Пакистантай харилцаа нь маш муудсан. Пакистантай ямар нэг дайн хийх юм биш биз?
Зарим нэг эх сурвалж
FBI хайж буй хүмүүсийг эндээс хараарай
http://www.fbi.gov/wanted/wanted_terrorists
Осама 911 халдлагыг хийгээгүй гэв
http://articles.cnn.com/2001-09-16/us/inv.binladen.denial_1_bin-laden-taliban-supreme-leader-mullah-mohammed-omar?_s=PM:US
Беназир Буттогийн АлЖазийрад өгсөн ярилцлагыг бүтэнээр нь эндээс үзээрэй
http://www.youtube.com/watch?v=oIO8B6fpFSQ
Омар Шейхийн тухай викигээс
http://en.wikipedia.org/wiki/Ahmed_Omar_Saeed_Sheikh
Sunday, May 1, 2011
Blog Archive
Popular Posts
-
Монголын үндэсрхэг үзэлтэнүүд (=националист), эзотерикчид, мөн энгийн олон залуус ихээр иш татаж, анхааралаа хандуулаад буй Ч.Эрдэнийн ...
-
Урьд нь http://gunuhaanduguilan.blogspot.com нэртэй байсан бол http://philosophynclub.blogspot.com нэртэй болов.
-
Итгэмээргүй юм. Аль арван жилийн өмнө Монголын их сургуулиуд ямар байсан одоо болтол 2014 он гарах гэж байхад яг тэр хэвээрээ. Багш: ...
-
Хувцас загварын ертөнцийн талаар баримтат кино хийсэн нэгэн найруулагчийн ярилцлагыг үзлээ. Хувцас загварын компаниуд нилэнхүйдээ эдийн зас...





