Японд байгалийн гамшиг, цөмийн осол болсоноос хойш би үе үе л байдал ямар байна хэмээн энд тэндэхийн мэдээ харж байгаа. Монголд маань радио актив бодисууд Японоос орж ирж л байгаа. Энэ талаар Эрүүл мэндийн яам, Цөмийн энергийн газар гээд санаа зовж байгаа болов уу? Хэмжилт хийж байна уу?Өөр зүйл бичих гэсэн юм. Цунами, газар хөдлөлт, цөмийн осолд нэрвэгдсэн Фукушима мужийн хөрш муж Мияагигийн Ишиномаки хотод үер болж байгаа юм байна. Япончуудын ямар гээч үйлийнх нь үр вэ? Одоо нөгөө далайруу цутгасан цацраг идэвхит бодистой ус нь эргээд японы аралруу урсаад ороод ирлээ шүү дээ. Даанч хэлэх үг алга даа.
Хэрэв АЦС-гүй байсан бол "Японд үер боллоо, газар хөдөллөө" гээд л мэдээ гараад өнгөрөх байлаа.
Үүнээс гадна Японд Атомын цахилгаан станцын эсрэг жагсаал цуглаан эрчимжиж байгаа ажээ. Яаралтай цөмийн эрчим хүчнээс салж, Герман улс шиг сэргээгдэх эрчим хүчрүү эргэлт буцалтгүй орохыг засагийн газараасаа шаардах болсон байна. Германчууд Фукушимагийн осол гарсаны маргаашнаас АЦС-ыг эсэргүүцэх жагсаал хийж эхэлсэн. Гэтэл Япончууд яагаад ийм хожуу хөдлөв? Олон давхар гамшигт өртсөн Япончуудын сэтгэлгээг ойлгох хэрэгтэй байх. Хүлцэнгүй, номхоноос гадна ах захаа хүндэлээд, элдэв ёсондоо баригдаад жагсаал цуглаан, тэмцэл хийж чаддаггүй байх?Фукушима АЦС-аас ирж буй хамагийн сүүлчийн мэдээ гэвэл №3 реакторт цооролт үүсч цацраг идэвхит бодис их хэмжээгээр алдагдаж буйг ТЕПКО компани өнөөдөр (2011.5.11) мэдэгджээ. Цези (Caesium, Cs) бодис байх ёстой хэмжээнээсээ 620,000 дахин ихсээд буй юм байна. Уг бодис хүний биед удаан тогтдоггүй ч ургамал, мөөгөнд хуримтлагддаг байна. Мэдээж тэр ургамалыг нь хүмүүс эргээд иднэ. Тиймээс бас л аюултай.
Газар хөдлөлтүүд Японд арай намжсан ч өнөөдөр л гэхэд М4,9, M 5,0 хэмжээтэй газар хөдөлжээ. Тиймээс япон аралын яг гүнд орших Хамаока (Hamaoka) АЦС-ыг унтраалаа. Аюулгүй байдалыг бодож, бүрэн ажиллагаатай байгаа станцаа унтраажээ.
Мияагид болж буй үерийг тухай эндээс уншина уу (англиар)
http://www.signonsandiego.com/news/2011/may/09/quake-shifted-japan-towns-now-flood-at-high-tide/
Японд болж буй АЦС-ыг эсэргүүцсэн жагсаалын зурагийг эндээс (германаар)
http://www.spiegel.de/fotostrecke/fotostrecke-67231.html
Цези 620,000 дахин их хэмжээтэй (англиар)
http://enenews.com/reactor-3-damaged-fukushima-nuclear-power-station-leaking-tepco-cesium-620000-times-above-limit
No comments:
Post a Comment