"Төрийн/улсын өр - хяналтаас гарсан систем" (2015) баримтат кино үзлээ.
Тэгсэн тэр дотор Бернар Марис гэдэг хүн их зөв юм яриад байнаа "Мөнгө
бол яг л агаар шиг. Мөнгө бол нийтийнх байх ёстой. Гэтэл хувийн банкууд
мөнгийг өмчилсөн" гэв. Нээрээ ч тийм шүү. Энэ хүний талаар илүү
дэлгэрүүлж судалъя гэтэл хөөрхий нөгөө Шарли Эбдо гээд хошин сэтгүүлийн
редакцид ажилладаг, эдийн засгийн шүүмжит нийтлэл бичдэг хүн байж
таараад алуурчдын гарт амь үрэгджээ. Харамсалтай, гунигтай. Марисын
номыг олж унших болно. Марис мөн ингэж хэлж байна: "Эдийн засагчид бол
яг л шүдний эмчээс огт ялгарахгүйшиг. Тэд техникчид. Тэд зүгээр л
нягтлан. Тэдэнд идеологи, алсын хараа дутмаг. Тэднээр улсаа удирдуулж
байна". Жесүй Марис
***Philosopher***Activist***Photographer***Translator*** since 2007
Saturday, September 10, 2016
Subscribe to:
Post Comments (Atom)
Blog Archive
Popular Posts
-
Саяхан интернэтээр цацагдсан нэгэн помидорьны зурагийг харлаа. Сайтама гэдэг хотод 2011 оны зургаан сард хураасан помидорь.Үнэн худал гэж ...
-
Энэ өвөл ч бас их урт байлаа. Өнөөдөрөөс л нэг жинхэнэ хавар маягийн цаг агаар эхэлж байх шиг. Газар хөдлөлт, атомын радио актив бодисны аюу...
-
Философийн асуудалуудыг мэддэг, тодорхой хэмжээнд гадарладаг хүмүүнд үүн шиг хөгжилтэй хөл бөмбөгийн тоглолт, үүнээс өөр байхгүй гэдэгт итгэ...
-
Өчигдөр юу болоод өнгөрөв өө? Өчигдөржин л ТВ үзэж суув, бусдын адил. Өөрийнхөө бодлоо бас блогтоо бичмээр санагдлаа. Би бол аль нэгэн нам...
-
Жирэмсэн болоод зөндөө асуулт тулгарах бөгөөд хэнээс, хаанаас асуухаа мэдэхгүй хэсэг гайхширдаг. Мэдээж зарим нэг зүйлээ эмчээсээ асууна, ой...

No comments:
Post a Comment