***Philosopher***Activist***Photographer***Translator*** since 2007

Tuesday, December 27, 2016

- Гагнасан гинжийг таслахтун!

- Гагнасан гинжийг таслахтун!
- Хэнээр? Яаж?
---
Cүүлийн үеийн үйл явцыг хальт харахад манайхан маш том асуудлынхаа угийг олж харж чадахгүй 30 жил бараг өнгөрч байхад, бид байгаа байдлаа ойлгоогүй, хий хоосон итгэл өвөртлөн суусаар байна. Жишээ нь Баярцогт 9 сая доллартай (зарим хүний хэлсэнээр 75 сая доллартай) нь илэрлээ, С.Зоригийг хөнөөсөн гэгдэх хэрэгтэнүүдийг бараг 20 жилийн дараа шүүж 25 жилийн ял оноолоо, хилийн зурвасыг багасгаж байна, давхар иргэншилийг зөвшөөрч байна, утааны эсрэг жагслаа гэх мэт.
Төрийн эрхийг авсан, улсыг удирдаж байгаа улстөрч нэртэй хүүхэлдэйнүүдээс бид шударга ёс царайчлан горьдон сууна.
Дээрх асуудлууд хоорондоо хамааралгүй мэт харагдавч, уг үндсэндээ хоорондоо маш холбоотой:
Улстөрч - банк санхүү - уул уурхайн корпораци, монополь эрх ашигийн нэгдэл гэсэн гурвалжингаас үүдэж байгаа л асуудлууд. Дотоодын гурвалжин гадаадын гурвалжинтай шууд гагнагдсан. Хүн төрөлхтөний 99%-д тулгарч байгаа ганц асуулт: гагнасан гинжийг хэрхэн яаж, хэнээр таслуулах вэ?
Гагнагдсан гинжийг таслахад монголчууд бид хүн төрөлхтөний түүхэнд хэрхэн яаж хувь нэмрээ оруулах вэ?

No comments:

Post a Comment

Blog Archive

Popular Posts