Аль 10 жилийн өмнө энэ нэг эгшиг гээдэг хиймэл дүрэмээ болиосой гэж
бичиж л явлаа. Эгшиг гээхгүй өөрөө бас нэг хэсэг бичдэг байваа. Одоо нэг
текст бичих гэсэн чинь энэ хиймэл дүрэм маш их гай болж байна.
Дээр нь ядаж байхад энгийн номхон иргэд бурууг нь ойлгохгүй, тархиа
ажиллуулж, номоо судлах эрдэмтэд нь таг дуугүй байх юм. Сая нэг киноны
постер харсан чинь ямар эвгүй харагдаж байнаа?? "АЛДРЫН" гээд бөөн
гийгүүлэгч. Хэрэв энэ мэтээр буруу бичсээр байвал ирээдүйд "ЛДРЫН" болно. Хүмүүсийн хэлэх дуртай хараал "лалар" сүүлдээ "ллр" болж дуусна.
Дургүй хүрээд аль 10 жилийн өмнө авсан нэг номыг эргэн сөхөн харж
уншлаа. Энэ бол гээгдэх эгшигийн дүрэм гээчийг шүүмжилж 1988 онд бяцхаан
4 нүүр шүүмж бичсэн Төмөртогоо гуай ном. Түүний үзэж буйгаар гээж
байгаа эдгээр эгшигүүд бол онцгой өндөр ач холбогдолтой үгийн ҮЕ
бүтээдэг зүйлс. Балархай буюу заримдаа барагтай сонсогддоггүй эгшигүүд
элдэв янзын дагавар нөхцөл авахаар утга, морфем илэрхийлэх чухал
үүрэгтэй болоод эргэн гарч ирдэг гэдэгийг, ҮГ бүтээдэг гэдэгийг хэлсэн
байдаг.
Энэ талаар маш нухацтай бодох юм бол эгшиг гээж бичиж
байгааг эсэргүүцэн болих ёстой юм. Төмөртогоо гуайн бичсэнээр эгшиг гээж
бичээд олон жил болвол эцэс сүүлдээ УТСААР, УЦААР гэх мэт өөр утгаа
хүртэл ялгаж чадахаа болиж, монгол хэл улам ядуурнаа гэсэн байдаг. Гээж
бичнэ гэж дүрэм зохиосон хүмүүс нэг бодолын хэт бардам, юманд их хайнга
хандсан, хожимын үр дагаварыг огтоос тооцоолоогүй мэт санагддаг.
Бас өөр нэг асуудал бол тийн ялгалыг заримдаа үгээс нь салгаж бичдэг баймаар байна аа.
***Philosopher***Activist***Photographer***Translator*** since 2007
Sunday, January 15, 2017
Subscribe to:
Post Comments (Atom)
Blog Archive
Popular Posts
-
Саяхан интернэтээр цацагдсан нэгэн помидорьны зурагийг харлаа. Сайтама гэдэг хотод 2011 оны зургаан сард хураасан помидорь.Үнэн худал гэж ...
-
Энэ өвөл ч бас их урт байлаа. Өнөөдөрөөс л нэг жинхэнэ хавар маягийн цаг агаар эхэлж байх шиг. Газар хөдлөлт, атомын радио актив бодисны аюу...
-
Философийн асуудалуудыг мэддэг, тодорхой хэмжээнд гадарладаг хүмүүнд үүн шиг хөгжилтэй хөл бөмбөгийн тоглолт, үүнээс өөр байхгүй гэдэгт итгэ...
-
Өчигдөр юу болоод өнгөрөв өө? Өчигдөржин л ТВ үзэж суув, бусдын адил. Өөрийнхөө бодлоо бас блогтоо бичмээр санагдлаа. Би бол аль нэгэн нам...
-
Жирэмсэн болоод зөндөө асуулт тулгарах бөгөөд хэнээс, хаанаас асуухаа мэдэхгүй хэсэг гайхширдаг. Мэдээж зарим нэг зүйлээ эмчээсээ асууна, ой...


No comments:
Post a Comment